Сүүлийн үед хуурамч мөнгөн тэмдэглээр гүйлгээ хийж байгаад баригдсан тохиолдол багагүй гарч байгаа. Тэр тусмаа сар шинэ ойртоод ирэхээр хуурамч мөнгөний хэрэг улам ихэсдэг. Тэгвэл өчигдөрхөн Сүхбаатар дүүргийн Голомт банкны салбараар иргэн Б, Т нарын 14 мянган хуурамч рублиэр гүйлгээ хийж байгаад баригджээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Д.Ундрах /24tsag.mn/

















































