2014 он Монголчуудын хувьд нам гүмхэн жил байлаа. Гэхдээ энэ жил Монголын эдийн засгийн хүндрэл шийдэгдэнэ гэж ихэнх ажиглагчид найдаж байсан ч гадаад бодлогын хувьд будлиантай, улс төрийн үймээнтэй байсаар он дууссан юм.
Зүүн өмнөд Азийн улс төрийн
өнөөгийн байдал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлдэг Австралийн форумд
профессор Жулиан Диркс Монголын асуудлаар нийтлэл бичжээ. Британийн
Колумбын их сургуулийн Азийн судалгааны институтын судлаач энэ хүн
Монголын эдийн засгийг ингэж дүгнэсэн байна.

2014
он Монголчуудын хувьд нам гүмхэн жил байлаа. Гэхдээ энэ жил Монголын
эдийн засгийн хүндрэл шийдэгдэнэ гэж ихэнх ажиглагчид найдаж байсан ч
гадаад бодлогын хувьд будлиантай, улс төрийн үймээнтэй байсаар он
дууссан юм. Өнгөрсөн гуравдугаар сард Монголын Гадаад хэргийн сайд
Л.Болд Австралид айлчлахдаа мэргэжлийн боловсролд зориулсан
25 сая долларын тусламжийн хөтөлбөрийг таван жилээр хэрэгжүүлж, уул
уурхайн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Гэвч
гуравдугаар сарын сүүлээр Монголын хөрш орнуудтай харилцах харилцаа
гэнэт өөрчлөгдсөн. Сочигийн олимпийн дараахан Оросууд Крымийг өөртөө
нэгтгэж, Украины асуудлаар дуу хоолойгоо илэрхийлж эхэлсэн юм. Анхандаа
энэ бүхэн Монголд төдийлөн нөлөөлөхгүй мэт санагдаж байсан ч Оросын
ерөнхийлөгч Путин улс орныхоо байгалийн хийг ашиглуулах өөр хамтрагчийг
хайж эхэлжээ. Ингээд Орос-Хятадын харилцаа гүнзгийрэх тусах хоёр том
хөршийн дунд Монгол шахагдсан байна.
2014
онд өрөөс санхүүжиж бүтээн байгуулалт хийн, моргейжийн зээлийн тэтгэмж
олгох зэргээр популист арга хэмжээ авч байсан Монголын эдийн засаг улам
хямарлаа. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш тавны нэгээр унажээ.
Австралийн уул уурхайн акул Рио Тинто Оюу Толгойн төслийг үргэлжлүүлж, 5
тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэж тэгтлээ яаравчлахгүй
байна. Монголын Засгийн газар төслийн хоёрдугаар шатыг эхлүүлж, ашгийн
34 хувийг авах талаар ярьж байгаа ч дэлхийн уул уурхайн салбар тэмцэл,
зөрчилтэй байгаа юм. Ийм нөхцөлд Оюу Толгойн том төслийг хэрэгжүүллээ ч
гэсэн хэдэн жилийн өмнөх шигээ дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө
тэргүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээнд хүрнэ гэсэн итгэл тун бага ажээ.Эцэст нь хэлэхэд, эдийн засгийн хямралыг харалган улс төрийн бодлогууд бий болгосон учраас өөрчлөлт хийх гэхээсээ илүүтэй ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, улс төрийн тоглоом тоглосон.


















































Сэтгэгдэл (10)