Өнгөрсөн оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 01-нд шилжих шөнө “Хос гарьд” ХХК-ний хиамны цехийн санхүүгийн өрөөний цонхийг хагалан хулгайч орж 185 орчим сая төгрөг хулгайлсан байдаг. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХТГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлсэн юм. Гэмт этгээд болох 24 настай Х гэгч нь хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд 40-н бетонд хийгээд газарт булсан байсныг бид мэдээлж байсан. Тэгвэл хэргийн талаар асууж тодруулахад "Уг этгээд мөнгөө булахдаа найзаасаа тусламж авсан байжээ. Тодруулбал, тэрбээр "Хос гарьд" ХХК-ний хажуугийн баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед мөнгөний хэрэг гарч "Хос гарьд" ХХК-ний цонхоор орсон байдаг. Улмаар сейфнээс нь ууттай зүйл авч юу байгааг ч мэдэхгүй гарч зугтжээ. Ингээд өөр газар очоод ууттай зүйлийг харахад их хэмжээний мөнгө байсанд сандарч найздаа хэлсэн байдаг. Харин найз нь Төваймагт аваачиж газарт булах саналыг гаргаж мөн өт хорхой, хулгана мэрэгчийн хоол болгохгүйн тулд 40-ийн бетонд хийхийг санал болгосноор саванд хийж булсан нь энэ байжээ. Улмаар өнөөх этгээд найзтайгаа хамтарч мөнгө булсан газартаа буцаж очин мөнгөө гарган дахин өөр газар булсан байдаг. Гэвч түүний үйлдлийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн баривчилсан" гэдгийг эх сурвалж хэлэв.Дашрамд хэлэхэд, хулгай хийсэн этгээд тухайн мөнгөнөөс 100 төгрөг ч үрээгүй ийн баригджээ.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)