Өчигдөр Баянгол дүүргийн арванхоёрдугаар хороо, VI бичил хорооллын байрны тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн бүсгүй үсэрч амь насаа хорлохыг завджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, зургаан настай хүүхдийн хамт тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан аюулгүй буулгаж амь биеийг нь аварчээ. Д.Ундрах /24tsag.mn/



















































