Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, уран бүтээлч Д.Сандагдорж “Урлахуй” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд гарах гэж байна. Тус үзэсгэлэнд олон урсгал, чиглэл, техникийг харуулахыг зорьсон 30 гаруй бүтээл тавигдах аж. Тэрээр 2004 оноос хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж буй бөгөөд "Урлахуй" үзэсгэлэн нь Д.Сандагдоржийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн ажээ.


















































