Монголын даамын холбооны нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний хагас шигшээ тоглолт энэ сарын 15-18-нд болох гэж байна. Тус тэмцээнд оролцогчид дөрвөн өдрийн турш тус бүр өрөг тоглож аваргаа шалгаруулна. Эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр эхний 9 байрт шалгарсан тамирчид шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна. Тэмцээний техникийн зөвлөлгөөн маргааш 14.00 цагаас “Бадмаараг” төвд болно.


















































