Төрийн банк нь даатгалын зуучлалын үйл ажиллагааг бүх салбар, нэгжээрээ дамжуулан хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна.
Төрийн банк нь иргэд, харилцагчиддаа даатгалын зуучлалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажилладаг бөгөөд энэхүү ажлын хүрээнд Төрийн банк нь “Нэйшнл лайф даатгал” ХХК-ийн “ТЭНҮҮН АМЬДРАЛ-ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ” бүтээгдэхүүнийг Монгол улсад анх удаа зуучлан борлуулахаар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

“Нэйшнл лайф даатгал” ХХК нь Улсын Нийгмийн Даатгалаас гадна нэмэлт тэтгэвэрийн даатгал хийлгэх сонголтыг бий болгож байгаа ажээ. “ТЭНҮҮН АМЬДРАЛ-ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ” бүтээгдэхүүн нь даатгуулагчийн нэр дээр бодитойгоор хуримтлал үүсгэх бөгөөд даатгуулагч үүссэн хуримтлалаа шаардлагатай үедээ буцааж авах, ар гэртээ өвлүүлэх боломжтой юм.
Үүнээс гадна тус даатгалд хамрагдсанаар даатгуулагч гэнэтийн осолд орсон тохиолдолд хуримтлалаа даатгалын компаниас 2 дахин өсгөж авах бололцоог нээж байгаагаараа даатгалын онцлог бүтээгдэхүүн юм байна.
Хамтын ажиллагааны хүрээнд уг тэтгэврийн даатгалыг “Төрийн банкны” салбар нэгжүүдээр зуучлан борлуулж ажиллана.

Сэтгэгдэл (1)