Английн сэтгүүлч Робин Акройдын туурвисан “Чингис: Онгон, нууц эрдэнэс” хэмээх номыг Р.Ундармаагийн орчуулгаар монгол хэлээр унших боломж тун удахгүй уншигч танд бий болох гэж байна. Сэтгүүлч Робин Акройд Төв Азид ажиллаж амьдарч байсан бөгөөд Монголын түүх болон соёлыг сонирхож судалдаг нэгэн. Тэрээр Чингис хааны булшны байршлыг тогтоож, эртний түүхэн баримт бичгийн нууцыг тайлахаар Монголын хойд хязгаараар 700 км-ын морин аялал хийж, Монголын тал нутгийн нүүдэлчдийн дунд амьдран, Их хориг орчмоор зорчсон байна.
Ингэхдээ Робин Акройд Чингис хааны онгон Монголын хойд хэсэгт орших уулын өндөрлөгт бий бөгөөд эл нутаг бол бас Чингис хааны ач, Хятад дахь Юань гүрний эзэн Хубилай, эцэг Тулуй, мөн түүний удмын хаад, хатад, агь нарыг нутаглуулсан газар хэмээн эл номондоо тайлбарлажээ.
Робин Акройдын “Чингис: Онгон, нууц эрдэнэс” (Genghis: Sacred Tomb, Secret Treasure by Robin Ackroyd) номыг уншигч та бүхэн amazon.com-оос англи хэл дээр цахим хэлбэрээр унших боломжтой аж. Зохиогчтой холбогдож номынх нь тухай дэлгэрэнгүй мэдээлэл /www.robinackroyd.com, www.genghisbook.com/ авч болно.
Дашрамд дурдахад, Английн зохиолчдын нийгэмлэг болон Үндэсний сэтгүүлчдийн холбооны гишүүн Робин Акройд нь үндэсний болон бүс нутгийн сонин сэтгүүлд ажиллаж байсан туршлагатай сэтгүүлч ажээ.
Сэтгэгдэл (2)