Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үүргээ биелүүлээгүй нийтийн тээврийнхэнд хариуцлага тооцно

2015-10-09
0
ЖИРГЭХ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим аж ахуй нэгжүүд 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тиймээс нийслэлийн удирлдагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин,  иргэдийг хохироож  байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм.


Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийтийн тээвэрт үүсэд байгаа асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.


Нийтийн тээвэрт “Ухаалаг тээврийн систем” нэвтрүүлэх ажил нь нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан ажил бөгөөд  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон  цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах эрхийг 8 сард  нийслэлийн Засаг даргад олгосон.


2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ерөнхий гэрээг  дэмжих” тухай 152 дугаар тогтоолоор уг гэрээ дэмжигдэж улмаар 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн засаг дарга, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Дата карт консорциум” хооронд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”  байгуулагдсан.  Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулагдан  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн /BMS, BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтанд оруулахаар ажилласан. Улаанбаатар смарт карт нь БНСУ-ын Сөүл хотын хөрөнгө оруулалтай компани бөгөөд Сөүл хотын ИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажилд зориулан  хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн байна.


Дэлхийн олон оронд нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлсэн Сөүлийн Т-money компани нь Улаанбаатар смарт карт компанитай хамтран 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон  цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.


 Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаанд удирдлага, мэдээлэл болон цахим төлбөрийн  карт унших иж бүрэн тоног төхөөрөмжийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн  нэгж байгууллагын 1 251 тээврийн хэрэгсэлд бүрэн суурилуулсан.


Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн үйлчилгээг хотын иргэд үнэлэж,  10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим картаа худалдан авсан байна.


Улаанбаатар смарт карт ХХК-иас ирүүлсэн албан ёсны мэдээллээр 10 дугаар сарын 1-ний байдлаар  нийт  449 400 ширхэг цахим төлбөрийн картыг 1.438.080.000 төгрөгөөр борлуулан иргэдэд олгожээ.


Цахим картын борлуулалтын тоог төрлөөр нь задлаж харуулбал:
 

-Энгийн карт -  274589 ширхэг
-Хүүхдийн карт /Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид/ -  65430 ширхэг
-Ахмад настны карт - 78151 ширхэг
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт - 23836 ширхэг
-Оюутан, сурагчдын карт - 7594 ширхэг

 
Улаанбаатар смарт карт  ХХК нь гэрээнийхээ дагуу нийтийн тээвэрт төвлөрч байгаа орлогын 10 хувийг авч,  үлдсэн хувийг Нийслэлийн тээврийн газарт өгч байгаа бөгөөд нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад хувиарлаж байгаа юм.  Улаанбаатар смарт карт” ХКК-иас  нийт 10 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн Тээврийн газарт гэрээний дагуу шилжүүлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.


Нийслэлийн санхүү төрийн сангаас лхагва гарагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд  8, 9 дүгээр сарын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна.  Цаашид дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэж нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ. Мөн хот  гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж,  шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлвэл дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Gana (103.26.194.121)
    Buh orlogo ni il bolj urd ni darj meduulj ulsaas uchnuun tataas avdag ni ilreh geed bajgadatsgaasandaa iin busarmag uildliig sanaataigaar zohion baiguulj bgaag bid buhen harj l bshtee,jolooch konduktoroosoo avahuulaad shat shatandaa saadag ni baihgui bolhoor unend guicegdehdee ingej olni doog bolj bgaamda
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Buss (188.149.192.188)
    Tootsoh n Zuv .Ard tumniig yu gej bodson heden malnuud be.Jolooch bolon ajil hayalt zohion bguulsan Humuust hariutslaga tootsoj bh heregtei.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Иргэн (103.229.121.150)
    Эхлээд Батаад өөрт нь хариуцлага тооц. Зах зээлээс илүү өндөр үнэтэй бараа шахсных нь төлөө.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.194.114.5)
    Авилгач хотын дарга нар эхлээд өөрсөддөө хариуцлага тооц
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    11 цаг 56 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    11 цаг 59 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    12 цаг 14 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    12 цаг 38 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    13 цаг 5 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    13 цаг 5 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    13 цаг 28 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    13 цаг 31 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    13 цаг 41 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    14 цаг 17 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    15 цаг 11 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    15 цаг 47 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    15 цаг 55 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    16 цаг 9 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    17 цаг 9 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    17 цаг 20 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    17 цаг 29 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    17 цаг 30 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    17 цаг 34 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    17 цаг 55 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК