Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

100 саяын цахим танхимаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түүчээг өгүүлсэн Ховдын музейгээс сурвалжиллаа

2015-10-15
0
ЖИРГЭХ

        Ховд аймаг бол олон угсаатны өлгий нутаг. Тиймдээ ч олон өвөрмөц , түүх дурсгал шингэсэн байдгаараа бусад аймгуудаас онцлог.


Ийн 11 угсаатны өлгий нутаг болсон Ховд аймгаар манай сурвалжлах баг зочилсон юм. Ингэхдээ олон зууны түүх соёл, өв уламжлалаа илтгэх аймгийн музейтэй тусгайлан танилцсаныг энэ удаагийн сурвалжлагаараа онцолж байна. Тус музейн барилгын хувьд хэдий хуучирч элэгдэж, чанарын шаардлага хангахгүй барилгын тоонд орсон  ч яахын аргагүй түүх өгүүлсэн "домог" барилга аж.

 

Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор аймгийн хэмжээний 40 настангуудын 14 хоногт барьсан уг музейн хувьд  Эртний түүхийн танхим, Галданбошигт хааны танхим, Баруун Монголчуудын уламжилт, соёл ахуйн танхим, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит танхим, Байгаль, газарзүйн танхим, Уламжлалт, шашин соёлын танхим зэрэг 9 танхимаас бүрджээ.

 

-17 настай онгон охины дунд чөмгөөр хийсэн гамлин, гавжаас дээш зэрэг цолтой 108 ламын духны ясаар хийсэн ясан эрх, 3 настай хүүхдийн зулайгаар хийсэн дамартай цорын ганц музей-


Эртний түүхийн танхимд л  гэхэд, монгол нутагт оршин тогнож байсан эртний төрт улсуудын үед холбогдох түүхэн үзмэрүүд байна. Ховд аймгийн Мянгад сумаас олдсон Хүннү ваарнууд, Манхан сумын Тахилтын хотгороос олдсон зарим олдворууд, Түрэг улсын үед хамаарах руни бичээстэй чулуу, хүн чулуудыг дэлгэн үзүүлжээ.

 

Харин Уламжлалт, шашин соёлын танхимд,   монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаажээ.

 

Мөн 18-20-р зууны бурхан, бурханы дэлгэмэл зургууд, шашны зан үйл, соёлыг илтгэсэн олон үзмэрүүд байлаа.

Үүнээс хамгийн сонирхол татаж байсан нь 17 настай онгон охины дунд чөмгөөр хийсэн гамлин, гавжаас дээш зэрэг цолтой 108 ламын духны ясаар хийсэн ясан эрх, 3 настай хүүхдийн зулайгаар хийсэн дамар зэрэг байв. Эдгээрийг шашны томоохон зан үйлд хэрэглэдэг гэдгийг музейн тайлбарлагч онцолж байв.

 

-Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллийг нь шинэчилдэг 100 саяын өртөгтэй  Ц.Элбэгдоржийн нэрэмжит  "цахим танхим"-

 

Харин хамгийн сүүлд байгуулагдсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрэмжит танхим нь өнгөрсөн оны 7-р сард нээгдсэн ерөнхийлөгчийн амьдрал үйл ажиллагааг харуулсан “цахим танхим” юм. Энэхүү танхимийг ерөнхийлөгч 100 сая төгрөгийн хөрөнгө оруулж байгуулжээ. Тус танхимын мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас буюу нийслэлээс шууд шинэчилдэг гэдгийг музейн ажилчид онцолж байв.

Харин Байгаль, газарзүйн танхимд л гэхэд Монгол орны Алтай нурууны төв хэсгийн өндөр уулын бүс нутаг болон говийн бүс нутгийн ан амьтан ургамлыг харуулсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ.

 

Улмаар 17-р зууны Ойрад монголчуудын их хаан Галдан бошигт хааны холбоотой түүхэн мэдээллүүд гээд олон сонирхолтой танхимаар бид зочилсон юм.

Музейн харьяа Өв соёлын хүрээлэнд "ТА АМЬДАРЧ БОЛНО"


Цаашдаа Угсаатны зүйн музей болохыг зорин ажиллаж байгаа уг музейн хамт олон угсаатнууддаа зориулж аймгийнхаа 80 жилийн ойгоор Өв соёлын хүрээлэн хүртэл байгуулсан байна.  Аймгийн санхүүжилтээр боссон Өв соёлын хүрээлэнд олон ястны ахуй амьдралыг дэлгэсэн гэр, эд хогшил, хувцас хэрэглэл байдгаараа онцлогтой гэдгийг  бидэнд  танилцуулсан юм. ТА АМЬДАРЧ БОЛНО гэж байгаа нь эл хүрээлэн гэртээ ирж байгаа юм шиг сайхан сэтгэгдлийг төрүүлж, цаашид өв соёл үүх түүхээ мэдэж монголоороо гоёж амьдрах хүсэл эрмэлзлийг төрүүлдэгт орших юм. Ийн Өв соёлын хүрээлэнд зочилоход цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч мэдэхгүй, байгаад л баймаар тийм дотно сэтгэгдэл төрсөнийг нуух нь илүүц биз ээ.

 

Энэхүү Өв соёлын хүрээлэнд Монголд амьдарч буй 8 угсаатны гэр сууцыг байрлуулсан байдгаас эртний нүүдэлчдийн гэр сууцын түүхийг харуулсан Жолом гэр, Ханан дугацаг 2-ыг захиалгаар хийлгүүлэн нэмж байрлуулсан байдаг.  Улмаар 2014 онд Урц гэр, Хавчиг гэр, Сархигнан тоонот зэрэг гэрүүдийг хийж байрлуулснаар нүүдэлчдийн гэр сууцны үүсэл хөгжлийг Ховд аймгийн Өв соёлын хүрээлэнгээс үзэх боложтой болжээ.

Р.Сумъяа: Түрэгийн үеийн маш ховор олдвор олдсон

 

Өв соёлын хүрээлэнгийн хувьд  Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулагдсантай холбоотой 170 орчим сая төгрөгөөр байгуулагдсан ч 2015 онд яамгүй болсоноор музейн хөрөнгө оруулалт буурсан гэдгийг тус музейн захирал Р.Сумъяа учирласан юм.


Мөн тэрбээр “Музей ашгийн төлөө гэхээсээ илүү олон хүнд хүрч үйлчлэх нь  чухал. Музей хүмүүст түүх, соёлын өвийн талаар боловсрол олгох үүрэгтэй.  Бидний хувьд энэ үүргээ чухалчилж, хүүхэд багачууд хийгээд цэргүүдэд сургалт явуулдаг уламжлалтай.  Мөн хөдөө орон нутгуудад нүүдлийн музей явуулж хүүхдүүдэд үнэгүй үзүүлдгээрээ бусад музейгээс онцлогтой” гэв.

Дашрамд хэлэхэд, энэ жил улс орон даяар “Өв соёлыг өөрсдөө хөтлөх, дурсгалын үзлэг тооллого” гэж явж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, яам болоод аймгаас  тодорхой хэмжээний санхүүжилт олгоод аймаг, сумдуудаар явж түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллого хийж байгаа аж.


Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хавар Ховд аймгийн Мянгат сумаас хадны оршуулга олдсон байна. Улмаар Түрэгийн үеийн маш ховор олдвор олдсон учир музейн хамт олон Үндэсний музейд холбогдох бичиг баримтаа явуулж сэргээн засуулах ажилд орсон гэдгээ дуулгалаа.

 

Мөн эмээл, нум сум, ваар, хувцас австай бүрэн хэмжээний олдвор олдсон байна.  Цаашлаад Дөргөн сумаас арслан, зааны яс илэрсэн аж. Тиймээс  архелиогийн олдвор ухах эрхгүй байдаг аймгийн музейн хамт олон өдгөө холбогдох байгууллага руу мэдэгдсэн байдалтай байгаа гэнэ.  


Ийн бидний сурвалжлах баг сонирхолтой өв соёлыг хадгалж чадсан, содон түүхийн түүчээ болсон Ховд аймгийн музейд ийн зочилж, ихэд сэтгэл хангалуун буцсан юм.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • sss (103.229.120.64)
    Elbegdorj saikhan uran yariad hiij giiguulj baigaa um bna uu
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.19.66)
    Yronhiilogchiin songuuliar N Enkhbayr Elbegdorjiig hudlaa ymaar gutgej baigaad tsever taviulj baij bilee.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • unen (202.126.89.199)
    Yamar ichih nuurgui bodoh setgelgui yamar uhaan muutai hun gee ch ve Yaj muzei d yu ch hiij giiguuleegui bj zurgaa tavij bnaa Bat -Uul ene 2 Tsedenbal darga bolon ih hurliin 11 gishuudiig yu gejj blaa Odoo ta2 uursdiiguu har dugne 100 saya tugrug-r undur nastni bair aimagtaa barihgui dee hen uzeh yum ternii baga nas oros ah narin buyan amar taivan elbeg delbeg usuu biz dee odoo ednii buyand ...jiriin yag uur jig ardin huuhed hog uhaj gadaa honoj bna ....olni umnu amlaad bsan haa bna
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Хасаг (202.179.11.202)
    Қазақтың ері екен. Тарихы да қазақ
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Zochid (202.179.12.6)
    Elbegdorj gej meg zalini xurungu garj irj mongolig buda bolgosondo,yaxara im umnud im aztai bdag bnaaa
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Дорж готов (112.72.13.57)
    Геологийн төв лабораторт хадгалуулж байсан гое зурагнуудаа аваачиж тавьсан боловуу элбэгээ дарга ,тэр их ховор нандин үнэтэй цуглуулга байхшүү
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.91.103)
    ene odoo xen be ard ayushuu.tsedenbal dargatai ooriigoo zeregtsuulex geed bna uu.xerev unen sain xun bsan bol ard tumen uxsenii chin daraa muzei baiguulj xoshoo bosgono.xarin elbegdorjid xoshoo bosgox ard tumen oldoxgui l bx.amidadaa muzeitei xun gej anx udaagaa sonsoj bna.mongol bogs doloogch naraar duurch bgaa yum bna.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.20.127)
    uuriig ni muglund hii !
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • zoshin (202.179.11.98)
    eronhiilogsh stagaan nar galdanboshigtyn ugsaa baga ystan tul 100 say togrog zarstuulsan baina
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.36.34)
    BI ARDCHILSAN ERONHIILOGCH GARLAA GEJ MAGNAI HAGARTLAA BAYARLAJ BAILAA ODOO BOL YAH GEJ GARVAA GEJ BODOJ SUUNA DA ENE DAHIJ BUU UZEGDEG
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    Ene 2 mongolig elger hevtuleh huzugui huni oromtsog torulj gai bolj yu asem ichech hench ymar ch uls avagui ymig guij avjhad bi chadla gej tseje deldhe batulteige ochij jorlon tsevele mala ymarch e.zasgin bolovsrol baihgui sugselzur
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (49.0.162.200)
    хайран 100 сая төгрөг, жирийн иргэдэд хэрэгтэй юм хийж болох л байсан
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • хүзүүгүй новш (122.201.31.30)
    ТАХИН ШҮТҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ХААШАА СЮМ?
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin (71.215.75.88)
    odoohondoo huzuugui eldegdorjiin zurag muzeind 2017 onoos hog deer baihaa Mongoliig iim yaduu bologson hundee muu novsh
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
    • zochin
      Ene muu huduunii durak huzuugui elbegiig yaj 17 on hurtel tesnee. Hugatsaanaasaa omno zaildagguin baihdaa. Huvidaa mash tom businesstei, zesiin uildvertei. Mongoliin ard tumnii toloo yu hiisen hog shaar ve chi. Amerikt hudaldagdsan zavaan hog. Uhej dald oroosoi
      2015 оны 10 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    9 цаг 13 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    9 цаг 16 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    9 цаг 32 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    9 цаг 55 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    10 цаг 22 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    10 цаг 23 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    10 цаг 45 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    10 цаг 49 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    10 цаг 59 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    11 цаг 34 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    12 цаг 28 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    13 цаг 4 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    13 цаг 12 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    13 цаг 26 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    14 цаг 27 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    14 цаг 38 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    14 цаг 47 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    14 цаг 48 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    14 цаг 52 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    15 цаг 12 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК