Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайчид хүсэлт хүргүүллээ

2015-10-16
0
ЖИРГЭХ

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Ганболд,

Гүйцэтгэх Захирлын Үүрэг Гүйцэтгэгч Б.Батбилэг,

Үйл Ажиллагаа Эрхэлсэн Дэд Захирал М.Мягмар-Эрдэнэ танаа 

Хүсэлт хүргүүлэх нь

 

Уурхайчид бид та нарт хүсэлт хүргүүлэх болсон шалтгаан юу вэ?

 

Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ирээдүйг сүйрүүлж, жирийн уурхайчдынхаа эрх ашгийг маш ноцтой зөрчсөн та бүхний шийдвэрийг уурхайчид бид эсэргүүцэж, ажлын байраа хэвээр хадгалаж үлдэх зорилготой юм.

 

Уурхайчид бид “Эрдэнэс Таван толгой” ХК-ийг Өмнийн говьд цагаан тал байхаас эхлэн өнөөдөр өдий зэрэгт хүрэхэд нь хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо хугаслан, чөмгөө дундартал зүтгэсэн. Гэтэл эцэст нь уурхайн ажил мэдэхгүй, алсын хараагүй дарга нарын харалган шийдвэрийн золиос болж байна. Та нар бидний зүрхэнд гал шиг бадарч байгаа хүсэл мөрөөдөл рүү нь ус цацлаа.

 

“Эрдэнэс Таван Толгой” компанийн уурхайчдын хүсэл мөрөөдөл юу вэ?

 

Бидний мөрөөдөл маш энгийн. Улс орондоо жинхэнэ баялгийг бүтээж, улс эх орныхоо  ирээдүйн хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах шүү дээ. Улс төрийн намуудын амлалт болж Хүний хөгжлийн сангаар дамжуулан тараасан 350 сая долларыг төлөх гэж зүтгэсэн бид жинхэнэ уурхайчид. Эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн жирийн уурхайчдын хүсэл мөрөөдөл, аж амьдралыг үзэгний үзүүрээр шийдэж байгаа дарга нарыг хараад гайхан гомдож, итгэл алдаж байна.

 

Цанхийн зүүн уурхайн олборлолтын гэрээг худалдан авсан Хятадын компанид нэр бүхий 206 ажилтаныг шилжүүлэн өгөхөөр гэрээ хийсэн бөгөөд ажлын байрыг тогтвортой хадгална гэж биднийг хуурч байгаа ч бодит байдал тэс өөр байгаа нь баримтаар ил болоод байна. Агуу их хүсэл мөрөөдөл тээж Өмнийн говьд очсон тэдгээр нэргүй баатруудыг ашиг хонжооны золиос болгон нухчин дарж байгаа дарга нарт Монгол хүний хүнлэг сэтгэл гэж алга байна. Монгол улсаа гэх монгол хүний сэтгэл, мөрөөдөл алга.

 

Та бүхний хийж байгаа үйлдлүүд нь ард түмний баялаг болох Таван толгойн ордод шунасан хэсэг бүлэг хүмүүсийн гар хөл болж, уг компанийг үндсэн ажилтангүй, үндсэн тоног төхөөрөмж гэх зүйлгүй, зөвхөн цаасан дээрх компани болгож, өрсөлдөгч болох дампуурч байгаа Энержи Ресурс компанид аажмаар хувьчилж өгөх гэсэн атгаг санаа чинь хэн бүхэнд ойлгомжтой байна. Тэгээд ч Хятадын компани нэрийн дор монголын олигархи бүлэглэл нуугдсан гэдэг мэдээлэл аль хэдийнэ тарсан. Тэд хэзээ ил болох нь цаг хугацааны л асуудал. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой чоноос илүү аюултай гэдэг үг бий.

 

Энд зөвхөн 200 хүний асуудал бус тэдний ар гэрийн амьдрал, аз жаргалтай шууд хамааралтай том асуудал байгаа шүү. Компанийхаа ирээдүйд итгэл төгс байж ипотекийн, автомашины, цалингийн зээл авсан, амьдралаа авч явах гэж хичээж байсан олон хүний амьдралыг сэтгэлийн хөөрлөөр шийдсэн та бүхэнд энэ бүхэн асуудал биш гэдгийг бид мэднээ. Төрөөс төрсөн тэрбумтаны хүүхдүүд та нар  мэдээж гэдэс нь өлсөж үзээгүй л байх. Та бүхний өдөр бүр өдрийн хоолоо иддэг газарт бид амьдралдаа тохиолдох баярт үйл явдалаа нэг удаа л  тэмдэглэх гэж хичээж ажилладагийг мэдэхүү?

 

Та бүхний дарга, захирал гэх нэрэнд итгэж өөрсдийн ирээдүйгээ даатгаж явсандаа үнэхээр харамсаад барахгүй юм. Бидний өнөөдөр ийм байдалд орсон нь урдах ажлаа маш сайн хийж байсан жирийн уурхайчин бидний буруу биш, удирдан зохион байгуулсан та бүхний буруу.

 

Нэмж хэлэх бас нэг асуудал бол Баруун Цанхийн төсөл дээр Монголчууд яаж ажиллаж чаддагийг харуулсаар байтал яагаад Хятадын компаниар илүү өндөр өртгөөр ажил гүйцэтгүүлэх гэж байна вэ? Энэ бүхний цаана асар их хэмжээний мөнгөний сонирхол, авилгын асуудал байгаа нь хэний ч нүдэнд ил харагдаж байна.

 

Эцэст нь хэлэхэд жинхэнэ Монгол уурхайчид бид Эх орондоо эзэн нь байж, эзэмшсэн мэргэжлээрээ бахархан хөдөлмөрлөж, энэ компанидаа тууштай ажиллаж ирээдүйгээ гэрэлтэйгээр харахыг хүсч байна. Бидний хүсэлтийг харгалзан үзээгүй тохиолдолд Монгол уурхайчид  бид тэмцлийн бүх арга замыг сонгон тэмцэх болно гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Бид хэзээ ч бууж өгөхгүй

Өмнөговь аймаг Цогт-Цэций сум

Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” компанийн

Уурхайчид

2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.38.225)
    Луйварчин Батбаярын хуу Батбилэг хэзээ ч монгол ажилчдаа бодохгуй Я Батсуурийг шоронд хийж одоо ажилчдыг нь тарааж байна Сайханбилэгийн хийж байгаа ажил
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.141.169)
    Молекул Батбаярын хүү хчтатбн эрлийз Батбилэг маш их хэмжээний нүүрс хулгаыгаар зарсан баых түүн ыг хуульхяналтынхан анхааралдаа авч шалгах ёстой шүү
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    9 цаг 12 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    9 цаг 15 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    9 цаг 30 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    9 цаг 53 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    10 цаг 20 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    10 цаг 21 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    10 цаг 43 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    10 цаг 47 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    10 цаг 57 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    11 цаг 32 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    12 цаг 27 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    13 цаг 2 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    13 цаг 10 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    13 цаг 25 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    14 цаг 25 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    14 цаг 36 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    14 цаг 45 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    14 цаг 46 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    14 цаг 50 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    15 цаг 10 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК