Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөрийг баталлаа

2015-12-24
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг  хэлэлцэн тогтоолоо.

Нийслэлийн Засаг  даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг танилцуулахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” шинэ хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг баталсан.  Шинэ хуулиар НИТХурал нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь  хэмжээг тогтоохоор заасан.  Иймд хуулийг хэрэгжүүлэх, баталсан журмыг мөрдүүлэх зорилгоор энэхүү асуудлыг өргөн барьж байгааг онцлон хэллээ.

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас гаргасан журмын дагуу дүрэм зөрчиж зогссон автомашиныг ачиж журамлах, дугуй түгжих арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын шийдвэрээр Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээрх 80 гаруй зориулалтын чирэгч, ачигч автомашин бүхий 14 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, хяналт тавин ажиллаж байгаад 8 сараас  түр зогсоосон. Замын хөдөлгөөний түгжрэл, саатал нь иргэдийн бухимдал үүсэх олон талын шалтгаан болж байна. Мөн автомашиныг нь хааж зогссон болон замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг иргэдийн хүсэлтийн дагуу холдуулах шаардлага үүсдэг гэж тайлбарлав.

 

Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож  бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулан батлав.  Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо.  Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны  нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000,  суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.

 

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг  2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар  тогтоолоо.  Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.

 

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00 цагаас 20:00 цагийн хооронд хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг доорх хүснэгтээс харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (150.129.140.90)
    Цагдаагийн зөвшөөрлөөр гэдгийг сайн тодруулж журамдаа тусгах хэрэгтэй тэгэхгүй бол нөгөө ачдаг сайн эрүүд чинь хэдэн цагдаатай хуйвалдаад дуудлага өгсөн нэртэй нөгөө цагдаад аа 5 төгрөг атгуулдаг сүлжээ доороо бий болно доо.
    2015 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.90)
    Нэн тэргүүн ээлжид зогсоолууд ын асуудлыг шийдэх хэрэгтэй дээ
    2015 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    18 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    22 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    1 цаг 35 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    1 цаг 49 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    1 цаг 57 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    2 цаг 5 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    2 цаг 32 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    3 цаг 25 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    4 цаг 14 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    4 цаг 34 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    4 цаг 36 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    4 цаг 58 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    5 цаг 18 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    5 цаг 27 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    6 цаг 26 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    6 цаг 39 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    7 цаг 31 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    7 цаг 32 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    7 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: СОР17 бага хурлын талаар ажлын албанаас мэдээлэл өгнө
    8 цаг 4 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК