Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт: Сонгуульд горилогсод ажлаа өгч, сонгуулийн хууль ч батлагдлаа

2015-12-27
0
ЖИРГЭХ

        Энэ долоо хоногт улс төр хийгээд нийгэмд юу болж өнгөрснийг тоймлон хүргэж байна. Маш олон онцлох үйл явдал басхүү сонгуулийн уур амьсгалын нэвт мэдрүүлсэн долоо хоног боллоо.


ГЕГ, ХТҮГ, ШӨХТГ-ын дарга нар чөлөөлөгдөв

Сонгуульд өрсөлдөх сонирхолтой хийгээд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгсөн зарим газрын дарга нарыг чөлөөллөө. 
 
Тухайлбал О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, 

Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, 

Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, 

И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын,

Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас  нь чөлөөлсөн байна.
 
Мөн энэ хуралдаанаар хоёр томилгоо хийжээ. Т.Аюурсайханы оронд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар  Д.Мөнхтөрийг томилсон байна. Мөн Д.Болдыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар томиллоо.   


Сонгуулийн хуулийг баталлаа

Хамгийн их хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн тухай  хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.  Сонгуулийн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжих санал хураахад санал хураалтад оролсон 60 гишүүнээс 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хуулийн төсөл батлагдлаа. Энэ хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн холбогдолтой бусад хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, мөн зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг батлахыг дэмжлээ.

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, төрийн нарийнтайгаа  шийтгүүлэв

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарт Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
 
Л.Пүрэвсүрэн нь төмөр замын хувьцааг Хятадын талд шилжүүлэх асуудлаар олон нийтэд ноцтой мэдээлэл тараасан юм. Энэ нь багагүй асуудал үүсгээд байсан бөгөөд анхааруулга өгч ийн сахилгын шийтгэл ногдуулжээ. 

 


МИ-8 нисдэг тэрэг осолдож 10 хүн бэртэж, нэг хүн нас барлаа

Налайх дүүрэгт өнгөрсөн лхагва гарагийн орой "МИ-8" нисдэг тэрэг цэргийн сургуулиулалт хийж байгаад осолдсон. Онгоц осолдох үед нийт 11 хүн явсан бөгөөд 10 хүн хүнд гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Гэмтсэн албан хаагчдыг тухайн өдөртөө цэргийн төв госпитальд шуурхай хагалгаанд оруулсан бөгөөд одоо хоёрынх нь биеийн байдал тааруу байна. 
Онгоц юунаас болж осолдсон шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажилласаар байна.

 


8 сартай жирэмсэн эмэгтэй 2 настай хүүхдийнхээ аминд хүрэв

Хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 21-нд гарсан талаар бид мэдээлсэн. Сэжигтэн эмэгтэй Д 36 настай, сэтгэцийн өвчтэй нэгэн аж. Тэрбээр хүүхдээ хөнөөгөөд, дараа нь өөрийгөө ч бас хутгаар гэмтээсэн байна. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
 
Эх сурвалжийн хэлж буйгаар эл эмэгтэй 8 сартай жирэмсэн байжээ.

 

Нар барсан цэргийн үхлийн шалтгааныг тогтоохыг эрчимжүүлэв

 Дорнод аймгийн Халх гол суман дахь цэргийн салбар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч Г нь энэ сарын 19-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн газарт Дорнод аймгийн хууль хяналтын байгууллага ажиллаж эхэлсэн байна. Байлдагч амь үрэгдсэн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт, хариу гараагүй байна. Одоогийн байдлаар хохирогч Г-тэй хамт алба хааж байсан Хэнтий аймгийн харьяат байлдагч А нь өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар уг хугацаат цэргийн албан хаагчийн аймхайн тус газар цохисноор амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж. Уг хэрэг гарсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дээрх ангид иж бүрэн хяналт, шалгалтын бүлэг ажиллаж эхэлсэн хэмээн  эх сурвалж мэдээллээ.

 

Л.Гансүх нарын ялыг хэвээр үлдээлээ

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан  Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 21-нд буюу өнгөрсөн даваа гарагт Нийслэлийн давж заалдан шатны шүүх хэлэлцсэн. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулсан юм.
 
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьсан юм.
 
Тэгвэл шүүхээс Л.Гансүхийг 4.6 жил хорих, мөн Мөнгөнтуяа, Даваахүү нарыг 2.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлөх ялыг хэвээр үлдээлээ.

 

Эдийн засгийг ил болгох хуулийн хугацааг сунгалаа

УИХ-ын пүрэв гарагийн чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хугацааг сунагалаа. Өнгөрсөн зун батлагдсан хуулиар бол 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тайлан хүлээж авахаар хуулийн хугацааг зааж өгсөн. Тэгвэл татварынхан дээрх ажлыг гүйцэтгэх гэж өдөр, шөнөгүй ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Их Хурлын дарга "Амралтгүй ажил" гэх үүрэг даалгаварыг өгсөн. Үндэсний Татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр арванхоёрдугаар сарын 16-ний байдлаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болоод байна.


Тэгвэл өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81.7 хувь дэмжин баталлаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал хөрөнгө, орлогоо ил болгон тайлагнах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 болгож сунгаж байгаа юм.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (124.158.111.6)
    Сонгуулийн хуулиар АН 50 хувь, МАН 50 хувь авхаар батлагдаж байх шиг бна. МАН бусад жижиг намуудаа жийж орхив. Хүн чанар гэж алгаа... Хорвоо гэж
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • SOR XXK (67.160.101.215)
    Narantuya gedeg yamarch bolovsrolgui tenegduu avgaig hooson n mash zov bolson bna daa Nygtlangiin ajil hiij chadahgui huneer l em aa hiilgedeg baisan hun dee 90 eed onii ued ulaan uudees iriulj irsen huuhdiin picheniig l zah deeg nusaa goojuulaad l zarj yavj baisan daa
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
    16 мин
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
    20 мин
  • Хятадын "C919" онгоц анхны олон улсын нислэгээ ӨНӨӨДӨР Улаанбаатар хот руу үйлдэнэ
    1 цаг 33 мин
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
    1 цаг 47 мин
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
    1 цаг 55 мин
  • Колумбид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 224-т хүрээд байна
    2 цаг 3 мин
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
    2 цаг 30 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
    3 цаг 23 мин
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
    4 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ
    4 цаг 32 мин
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
    4 цаг 34 мин
  • EWC 2026: The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүний хоёр дахь том сорилт
    4 цаг 56 мин
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
    5 цаг 16 мин
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
    5 цаг 25 мин
  • Наймдугаар сарын байдлаар 622,123 жуулчин хүлээн авчээ
    6 цаг 24 мин
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    6 цаг 38 мин
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    7 цаг 29 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    7 цаг 30 мин
  • ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
    7 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: СОР17 бага хурлын талаар ажлын албанаас мэдээлэл өгнө
    8 цаг 2 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК