Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд авлигын гэмт хэрэгт холбогдлоо

2016-3-27
0
ЖИРГЭХ

Авлигын хэргийг мэдээлэх төвийг байгуулав 

 

 

Сингапур. Тус улсын Витлей хорооллын Цагдаагийн хэсгийг өнгөрсөн оны 12 дугаар сард Авлигын хэргийг мэдээлэх нэг цэгийн төв болгосон байна. Энэ талаар тус улсын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо болон Цагдаагийн газраас хамтарсан мэдэгдэл хийж, уг төвийг байгуулснаар иргэд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цаг алдалгүй мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж, гомдол, мэдээлэл гаргагч тав тухтай орчинд, ямар нэгэн дарамт шахалт, айдасгүйгээр мэдээлэл өгөх орчин бий болсон гэж мэдэгджээ. 

 

Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лоон “Авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нэг цэгийн төвийг ийнхүү байгуулснаар Сингапур улсыг авлигагүй, соёлтой байлгах арга хэмжээний нэг хэсэг болж чадлаа” гэсэн байна. Авлигын хэргийг мэдээлэх тус төвд Авлигын хэргийн мөрдөн шалгах товчооны түүхэн үйл явдлыг мэдээлэх ба ингэснээр иргэд тус улс авлигатай тууштай тэмцэж байгааг харах боломжтой аж. Иргэд тус мэдээллийн төвд биечлэн мэдээлэл өгөхөөс гадна тус төвийн 24 цагийн турш ажилладаг 1800-376 0000 тоот утсаар, эсвэл www.cpib.gov.sg цахим хуудсаар мэдээлэл өгөх боломжтой юм байна. 

 

Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд авлигын гэмт хэрэгт холбогдлоо

 

Казахстан. Тус улсын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй 2 төлөөлөгч нэг сая гаруй ам.доллар шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь ихээхэн шуугиан дэгдээж байна. Тус улсын Сэтгүүлчдийн эвлэлийн дарга, Үндэсний хэвлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Сейткази Матаев, түүний хүү, “Казтаг” мэдээллийн агентлагийн захирал Асет Матаев нарыг 2011-2015 оны хооронд улсын төсвөөс 340 сая тенге буюу 970.000 ам.доллар шамшигдуулсан хэрэгт сэжиглэжээ.

 

Тэд тус улсын хэвлэлийн салбарт хамгийн нэр хүндтэй хүмүүс бөгөөд ямар ч мөнгө шамшигдуулаагүй хэмээн мэдэгдэж байна. Энэ хэргийн талаар тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчооноос тэдний шамшигдуулсан гэх их хэмжээний мөнгийг Засгийн газрын Мэдээллийн технологийн хороо болон “Казахтелеком” төрийн өмчит компанид өгч, өөрсдийнх нь талаарх материал бэлтгэн, хэвлүүлэхэд зарцуулсан байж болзошгүй хэмээн мэдэгджээ. 

 

Бразилийн Ерөнхийлөгч авлигын хэрэгт гэрчээр дуудагджээ 

 

Бразил. Шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр хууль батлуулахын тулд хээл хахууль өгсөн хэрэгт холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссефф-ийг гэрчээр татах шийдвэрийг Бразилийн холбооны шүүхээс гаргажээ. Ерөнхийлөгч Дилма Руссеффийг уг хэрэгт холбогдуулан одоогоор мөрдөн шалгаагүй ч энэ хэргийг үйлдсэн гэх бизнесмен Эдуардо Валдо-гийн хамгаалалт гэж зарим хүмүүс үздэг билээ. Авто машины салбартай холбоотой хууль батлуулахын тулд хээл хахууль өгсөн хэргээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Эдуардо Валдог буруутгасан юм. 

 

Ерөнхийлөгч Дилма Руссефф шүүхэд мэдүүлгээ бичгээр гаргах, эсвэл өөрийн биеэр очиж өгөх ёстой аж. Энэ бол Ерөнхийлөгч Дилма Руссефф болон түүний засаглалыг сулруулж буй, олон арван улс төрчийн нэр холбогдсон, төрийн өмчит “Petroleo Brasileiro SA” компанийн авлигын хэргээс тусдаа асуудал юм. Эдуардо Валдо-гийн хэрэгт Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва-гаас мөн байцаалт авахаар болсон аж. Учир нь уг хээл хахуулийн мөнгийг ерөнхийлөгч асны хүүхдүүдийнх нь компаниар дамжуулсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа билээ. 

 

Авлигын хэргээр Бээжингийн нөлөө бүхий албан тушаалтныг шалгаж байна

 

БНХАУ. Авлигын хэрэгт холбогдуулан Бээжин хотын Коммунист намын дэд дарга асныг хууль, хяналтын байгууллагынхан мөрдөн шалгаж байгаа хэмээн тус улсын Ардын дээд прокурорын газраас мэдэгдлээ. Ардын дээд прокурорын газрын цахим хуудсанд хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн Лу Шивэн-г шалгаж байгаа бөгөөд түүнд “таслан сэргийлэх арга хэмжээ авсан” хэмээн мэдээлжээ. 

 

Төрийн албан хаагчдыг сургах Бээжин хот дахь намын сургуулийг ноён Лу Шивэн удирдаж байсан бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард авлигын хэрэгт буруутгахын зөөлрүүлсэн хэлбэр болох “сахилгын ноцтой зөрчил” гаргасан гэж үзэн эрх барих Коммунист намаас түүнийг албан тушаалаас нь халаад байсан юм. Прокурорын байгууллагаас хэрэгтэй холбоотой ямар нэгэн нэмэлт мэдээлэл гаргаагүй бөгөөд мөн Лу Шивэнээс тайлбар авах ч боломжгүй байсан юм.

 

Эрх баригч намын гишүүн авлигын хэрэгт холбогдов 

 

Өмнөд Солонгос. Эрх баригч Саенури намын хууль тогтоогч Ли Бюун Сук бизнесийн зорилгоор тус улсын хамгийн томд тооцогдох ПОСКО гангийн үйлдвэрээс ихээхэн хэмжээний хахууль авч, тус үйлдвэрийн барилгын төсөлтэй холбоотой хэргийг шийдэхэд албан тушаалаа ашигласан гэмт хэрэгт холбогдсон талаар Прокурорын газраас мэдэгджээ. Тэрээр 2008-2010 онд Газар зохион байгуулалт, тээврийн асуудал хариуцсан парламентын хорооны дарга байсан бөгөөд энэ нь барилгын салбарт нэлээд нөлөөтэй албан тушаал юм. 

Ли Бюун Сук болон түүний хүрээний хүмүүс 2010-2014 оны хооронд 900 сая вон буюу 729.000 ам.долларын авлига авсан гэж үзэж байгаа юм байна. 

 

 

Авлигын асуудлыг мэдээлэх шууд утас ажиллаж эхэлснээс хойш 330 дуудлага хүлээн аваад байна 

 

Вьетнам. Авлигын асуудлыг мэдээлэх 3 шугам ажиллаж буй 25 хоногийн дотор 330 гаруй дуудлага хүлээн аваад байна хэмээн Авлигын эсрэг хяналт, шалгалтын товчооны дарга Пам Тронг Дат мэдэгдэв. Эдгээр дуудлагын зонхилох хувийг газар эзэмших, ашигт малтмал, татвар, нийгмийн халамж, үйлчилгээ болон эрх мэдлийг урвуулан ашиглахтай холбоотой мэдээлэл эзэлж байна гэжээ. 

 

Дуудлагад дурдагдсан асуудлыг шалгахаар нэмэлт материал, нотлох баримт цуглуулахаар ажиллаж байна. Авлигын эсрэг хяналт, шалгалтын товчоо өнгөрсөн онд янз бүрийн салбарт 6500 гаруй захиргааны шалгалт, 243600 орчим тогтмол хяналт, шалгалтыг хййжээ. Үүний үр дүнд 4.3 их наяд ам.долларын зөрчил илрүүлсэн байна. Байгууллага, иргэдэд 509.3 сая ам.долларын 161600 захиргааны арга хэмжээ, торгууль ногдуулжээ. 74 иргэнд холбоотой 67 асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээр, 133 иргэнд холбоотой 40 асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байгаа ажээ.

 

Эх сурвалж:Авлигтай тэмцэх газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    1 цаг 25 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    1 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    22 цаг 55 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    23 цаг 7 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    23 цаг 11 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    23 цаг 12 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    23 цаг 18 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    23 цаг 23 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    23 цаг 26 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК