Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Монгол үндэсний дээлийг өвөрмонголчууд үйлдвэрлэж, өв уламжлал маань мөхөх үү

2017-2-16
0
ЖИРГЭХ

Монголчууд бид сүүлийн жилүүдэд Цагаан сар, Наадам зэрэг үндэсний баяраараа монгол уламжлалыг хадгалсан дээл, хувцас өмсөхийг илүүд үзэх болсон. Энэ нь сайшаалтай хэрэг. Үндэсний үйлдвэрлэл өргөжин тэлж, өв уламжлал маань сэргэн мандана. Тэгвэл хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж буй энэ үед цагаан сарын гоёл болох дээл хувцас ямар үнэ ханштай байгааг сонирхохоор “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

 

 

Тус газарт баярын уур амьсгал хэдийнэ оржээ. Үүднээсээ эхлээд л гарын бэлэг гэгддэг хятадын хямд, бараа сүр ихтэй хайрцаг савалгаатай алаг эрээн зүйл өрөөстэй. Харин дээлний эгнээнд хүрч очвол баярын гоёлоо сонгох гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн их байв. Өнгөрсөн жилүүдэд хүннү загварын даавуун, кашмеран дээл моод болж байсан бол энэ жил булган эмжээртэй, торгон дээл эрэлт ихтэй байгаа аж. Жил бүр үндэсний хувцасны загвар хувьсан өөрчлөгдөж, хэв маяг нь орчин цагийн шинжийг харуулах болсон билээ. Харин энэ жил жирийн монгол энгэртэй, шулуун ханцуйтай дээл моод болж байна гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Мөн эмэгтэй дээл нь мөрөөрөө залгаа оёдолтой загвар зонхилж байгаа болохыг ч онцолж байсан юм.

 

Үнийн тухайд булган эмжээр, торгоны үнэ шингэснээс бус өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй бөгөөд материал, хийцээсээ шалтгаалаад 80-450 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Тодруулбал эрэгтэй дээл 80-250 мянга, эмэгтэй дээл 100-220 мянган төгрөгийн үнэ байгаа бол хос дээл 280-450 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин эрэгтэй хүрэм 130-600 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Энэ талаар нэгэн худалдаа эрхлэгч “Энэ жил дээлний үнэ төдийлөн өсөөгүй. Харин зарим дээлэнд булган эмжээр, үнэтэй торгоны үнэ л нэмэгдсэнээс бус дээлний оёдлын хөлсний үнэ сүүлийн 5 жил нэмэгдээгүй” гэдгийг онцолж байсан юм. Тухайлбал булган эмжээртэй хос дээлэнд 5 метр булган эмжээр ордог бөгөөд нэг метр булган эмжээр 15 мянган төгрөгийн үнэтэй байдаг нь зарим дээлний үнэд нөлөөлсөн учир арай үнэтэй сонсогдож байгаа аж. 

 

Энэ жилийн дээлний өнгийг тод хурц бус бууралттай, солонгорч харагддаг буюу үзмэн яагаан, хар хөх, хар ногоон өнгө тодорхойлж байгаа юм байна. Тэгвэл иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа, дээлний өнгө загварын хувьд ямар дээл гүйлгээ ихтэй байгаа талаар дээлний худалдаа эрхлэгч Б.Мядагбадамаас тодруулахад “Сүүлийн жилүүдэд манайхан баяр наадмаараа монгол үндэсний дээл хувцасаараа гоёх сонирхолтой болжээ. Ингэхдээ хос дээл ихээр худалдан авч байна. Аав хүү, ээж охин хоёр ч гэдэг юм уу, эхнэр нөхөр ч гэдэг юм уу хосоороо гоёох болсон. Өнгөрсөн жил иргэдийн худалдан авах чадвар жаахан тааруу байсан. Энэ жил харьцангуй сайжирчээ. Иргэд өөрт таарсан, өнгө үзэмж нь таалагдсан дээлээ үнэ тохироод л авч байна. Ер нь иргэд дээлний материал чанар, хийцийг их сайн мэддэг болсон нь илт мэдрэгдэж болсон. Зарим хүмүүс “Өнгөрсөн жил айлд ороход ганцаараа европ хувцастай байсан ёстой муухай юм билээ” гээд л дээл худалдаж авч байх жишээтэй. Энэ үнэхээр сайхан хэрэг. Монголчууд бид өв уламжлалаа хадгалж, монгол дээл хувцасаараа гоёж байх нь үнэхээр чухал” хэмээн өгүүлж байв.

 

Урд хөршийнхөн монголчуудын дээлийг хуулбарлан үйлдвэрлэх болжээ

 

Монголчуудын ур ухаанаа шингээж оёсон монгол дээлнээс гадна урд хөршөөс орж ирсэн дээл ч тус захад худалдаалагдах болжээ. Загвар, материалын хувьд нэг их зөрүүгүй ч хийцийн тухайд ёстой нойл. Тухайлбал дээлний гадаад энгэр нь дутуу эсгэгдсэн, энгэр заам нь хэт урт эсвэл хэт богино, шилбэ нь үйлдвэрийн хятад шилбэтэй, дээлний ханцуй урт хоёр нь ямар ч харьцаа байхгүй гэгчлэнгээр өө олон. Мэдээж өвөг дээдсээс маань уламжилж ирсэн дээлийг тэд яаж урлаж дөнгөх билээ. Гэхдээ үнийн тухайд хямд худалдаалагдаж байгаа учраас иргэд худалдан авах нь их байгаа нь ажиглагдав. Харин үүнийг хараад өөрийн эрхгүй эмзэглэх басхүү халаглах сэтгэгдэл төрж байсныг энд нуух юун. Нэгэнт монгол дээлний, өв уламжлагдан ирсэн гоёлын тухай сурвалжлахаар гарсан учраас энэхүү хятад дээлний араар өнгөрөөд гарахыг тэвдээгүй юм.

 

Энэ жил Нарантуул худалдааны төвд нэлээд олон эгнээ лангуунд монгол загварын дээл худалдаалагдаж байгаа аж. Харин тэдний цөөн хэд нь төрөлжсөн бус, урд хөршөөс хямд үнээр орж ирсэн дээлийг үнэ нэмж зардаг лангуу юм байна. Тэд нэг дээлний үнэ дээр ойролцоогоор 20-25 мянган төгрөг нэмж зардаг бөгөөд иргэдэд урд хөршөөс орж ирсэн гэдгийг нь ч хэлэхгүй худалдаалдаг гэдгийг ч төрөлжсөн лангууныхан хэлж байсан байв.

 

Энэ талаар дээлний худалдаа эрхлэгч Б.Мядагбадам "Өнөөдөр өвөрмонголчууд биднээс монгол дээл, цамц бөөндөж авч явчихаад түүнийгээ задлаж загвар хийцийг нь хуулбарлан, олон тоогоор үйлдвэрлэн оруулж ирж байгаад үнэхээр харамсаж байна. Уг нь бид монгол дээлээ өвөг дээдсээс уламжилж ирсэн арга хийцээрээ ур ухаанаа гарган байж урлаж байгаа. Гэтэл хятадууд зүгээр л дуурайлгаад хэдэн зуу мянгаар нь үйлдвэрлээд оруулж ирж байгаад үнэхээр эмзэглэдэг. Ингэж хэн ч тоохгүй явсаар байгаад монгол ур хийц байхгүй болох вий гэхээс айдаг. Миний хувьд зах дээр 18 жил дээл худалдаалж байгаа хүний хувьд үндэсний дээл хувцасаа хамгаалахын тулд сүүлийн 3 жил хэлж ярьж, эсэргүүцэж байгаа ч үнэндээ хүч хүрэхгүй байна. Хятадуудын хийсэн дээл 5 настай хүүхдэд таарна гэж байгаа ч үнэндээ 9 настай хүүхдэд таарахаар хийж байх жишээтэй. Мөн ханцуйн урт, дээлний урт нь асар зөрүүтэй, хийц эсгүүр, товч шилбэ гэх зүйл байхгүй. Гэтэл үүнийг ард түмэн Нарантуулынхан л ийм зүйл оёж байна гэх ойлголттой болж, бидний хөдөлмөр үнэгүйдэх болж байгаад сэтгэл дундуур эмзэглэж явдаг. Бидний хувьд олон жил өөрийн гараар дээл оёж урласан болохоор ямар насны хүнд ямар хэмжээтэй дээл таарах уу тэр ч бүү хэл өнгийг нь хүртэл тохируулаад л оёдог. Ингэж байж л худалдан авагчдынхаа сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж нийлүүлдэг. Нэгэнт сэтгэл хангалуун худалдаа хийсэн хүн дараа жил нь эргээд л ирдэг. Бид чинь ингэж л хоолныхоо мөнгийг олж амьдарч байгаа хүмүүс. Ер нь үндэсний хувцасаа оёоод таарсан хүн нь сэтгэл хангалуун худалдаад авч байгааг харах үнэхээр бахдалтай байдаг. Тиймээс Цагаан сарын дараа сэтгэл санаа нийлсэн эмэгтэйчүүд зохих газарт нь өргөдөл бичиж, хандана гэж бодож байгаа" хэмээн хуучилсан юм.  Түүнчлэн дээлний лангууныхан монгол гэх бүхнийг хуулбарлан хувилж, үйлдвэрлэж байгаа урд хөршийнхөний толгойг илж, тэдний бизнесийг дэмжихгүй байхыг уриалж байв.

 

Үнэндээ энэ бүхнийг холбогдох албаныхан нь анхааралдаа авч, дээлний хийц, өв уламжлалын тал дээр анхаарал хандуулахгүй бол монгол үндэсний дээлийг өвөрмонголчууд үйлдвэрлэж, өв уламжлал маань мөхөж магадгүй болоод байна.

 

Булган хүрээтэй торгон лоовуузан малгай 200-300 мянгаар худалдаалагдаж байна

 

 

Дээлтэй хослох төгс зохицол бол мэдээж яахын аргагүй малгай, монгол гутал байдаг. Тиймээс ч бид малгай, гутлын үнийг ч мөн сонирхолоо. Захын зүүн эгнээнд байрлах малгайны тасагт ирвэл дээлний тасгаас хөл хөдөлгөөн арай сийрэг байв. Гэхдээ л малгай сонирхож, худалдан авч буй иргэд олон. Энэ жил булган эмжээртэй дээл моод болж байгаа бол түүнд зохицох булган хүрээтэй торгон лоовуузан малгай ч эрэлт ихтэй байгаа аж. Үнийн хувьд доллар, юанийн ханш өссөн ч малгайны үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй гэнэ. Үс, сорноосоо шалтгаалаад 200-300 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол дөрвөн талтай монгол малгай 250 мянга орчим төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Харин иргэдийн худалдан авалт өнгөрсөн жилийнхийг бодвол төдийлөн сайнгүй байна гэдгийг хэлэх хүн олон тараач байв.

 

Б.Ганцэцэг: Залуучууд их үндсэрхэг үзэлтэй болсон нь бидний борлуулалтад нөлөөлөөд зогсохгүй эх оронд маань хэрэгтэй юм даа

 

 

Монголчуудын эрт дээр үеэр нэг насны гутал гэгддэг байсан монгол гутал хээ угалз, чанараасаа шалтгаалаад том хүний гутал 130-700 мянга, хүүхдийн гутал 65-130 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Иргэдийн хувьд монгол гутлыг сүүлийн үед ихээр сонирхох болжээ. Тиймээс ч Нарантуул захад нэлээд олон лангуу тус гутлыг зарах болсон байна. Энэ талаар монгол гутал урладаг оёдолчин Б.Ганцэцэг "Би нэг насаараа л монгол гутал оёж байна. Анх ахуй үйлчилгээнд оёдолчин байхдаа л монгол гутал оёдог байсан тэр үеэс өнөөг хүртэл оёж байна. Нэг гутлыг ойролцоогоор 10 хоног тасралтгүй сууж, зөвхөн гар аргаар оёдог. Үүнийг ч худалдан авагч нар сайн ойлгодог, үнэ ханшийг нь хүлээн зөвшөөрдөг болсонд талархаж явдаг. Ер нь залуучууд их үндсэрхэг үзэлтэй болсон нь бидний борлуулалтад нөлөөлөөд зогсохгүй эх оронд маань хэрэгтэй юм даа л гэж бодож сууна" гэв. 

 

Б.Энхжин    

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (27.123.214.114)
    xiatadyydyydiig omoorood bga pixnyy cni pizdryyk cni mongol deeliig xyjaad omsyylj yaxn be 1000 xyjaa omsood xyjaa hsde mongol bolcnino gej bitii gorid xyjaad yylaasaa zoxixgi gadnaasaa yalgardag bi xyjaa hsdee geed
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    xyjaa nariin deel gej yu bdgiin abaxgyi hsataagaacndee
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (24.15.85.224)
    adilxan l mongol xumuus shuu dee yas yuman deer bidnees uluu mongol gej dogdoldog xumuus
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • монгол (202.70.46.216)
    Яс юман дээрээ манж дээл наадах чинь Хүннү дээлээ хэргэлцгээе
    2017 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (139.5.217.70)
    ИЙМ ХӨГИЙН СЭДВЭЭР ЭРЭЭЧИЖ СУУДАГ ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ МАЛНУУДЫГ ЯАЯ ДАА. ӨВӨРМОНГОЛЧУУД ЯАГААД МОНГОЛ ДЭЭЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ . ӨВӨРМОНГОЛЧУУД БАЙТУГАЙ ХЯТАДУУД ДЭЭЛ ХИЙГЭЭД ӨМССӨН Ч ЯАДАГ ЮМ. МОНГОЛ ДЭЭЛНИЙ НЭР ХҮНД Л ӨСНӨ БИЗ, ХУЦАХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМАА.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.217.70)
    ИЙМ ХӨГИЙН СЭДВЭЭР ЭРЭЭЧИЖ СУУДАГ ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ МАЛНУУДЫГ ЯАЯ ДАА. ӨВӨРМОНГОЛЧУУД ЯАГААД МОНГОЛ ДЭЭЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ . ӨВӨРМОНГОЛЧУУД БАЙТУГАЙ ХЯТАДУУД ДЭЭЛ ХИЙГЭЭД ӨМССӨН Ч ЯАДАГ ЮМ. МОНГОЛ ДЭЭЛНИЙ НЭР ХҮНД Л ӨСНӨ БИЗ, ХУЦАХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМАА.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.217.70)
    ИЙМ ХӨГИЙН СЭДВЭЭР ЭРЭЭЧИЖ СУУДАГ ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ МАЛНУУДЫГ ЯАЯ ДАА. ӨВӨРМОНГОЛЧУУД ЯАГААД МОНГОЛ ДЭЭЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ . ӨВӨРМОНГОЛЧУУД БАЙТУГАЙ ХЯТАДУУД ДЭЭЛ ХИЙГЭЭД ӨМССӨН Ч ЯАДАГ ЮМ. МОНГОЛ ДЭЭЛНИЙ НЭР ХҮНД Л ӨСНӨ БИЗ, ХУЦАХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМАА.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.102)
    Жавхланд хэл наадахаа.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Даяармонгол хөдөлгөөн (202.21.106.138)
    Энэ пиддагийн бичиж байгаа юмыг нь ээ. Нохойн баас. Өвөрмонгол дээлний хийц халх дээлнийхээс өөр байдаг юм малаа. Хуулбарлаж байгаа бол өвөрмонгол биш хятадууд хуулбарлаж байгаа пизда минь. Гамингийн шоронд босоогоороо нөхцсөн Манлайбаатар Дамдинсүрэн хятад уу? Пизда минь. Ардын хувьсгалын зүтгэлтэн Толбо нуурын тулалдаандгаминуудтай баатарлаг тулалдсан Хасбаатар жанжин хятадуу? Пизда минь. Эдгээр хүмүүс бүгд өвөрмонголчууд гэдгийг мэдэх үү? Малаа. Ийм юм бичснээрээ Б.Энхжин чи жинэхэн монголчуудын хооронд яс хаядаг хужаагийн даалгавартай эрлийз шээс байна.
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.37.11)
    тэнэгтэж өгөх юм да лаларууд өвөрмонгол битгий хэл хятадууд хийгээд ч өмссөн яадгийн
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Badam (112.72.11.108)
    Ovor Mongol chuud chihed dee ?! Ylga n ar ba ovor l bga bzde ! Ha ha
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.85.84)
    Өвөрмонголчууд чинь монгол үндэстэн болохоос хятад биш шүү дээ энэ нийтлэлийг бичсэн нөхөр харин монгол биш бололтой
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Yag zuv shuu
      2017 оны 02 сарын 16
  • URANHAI (202.179.2.118)
    zass MONGOL DEEL HUJAA DEEL HANTAZ ER N YLGAA BARAG BAIHGUI SHDEE,HANTAZ, SAMPIN ,DA-LN.gegchilen HANAAS IRSEN HUVTSAS N TODORHOI DEELTEI MONGOL GEED HOOROOD BAIH HEREGGUI
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
    • хэхэ
      үнэн үнэн
      2017 оны 02 сарын 16
    • Зочин
      Май шүү чи
      2017 оны 02 сарын 16
  • хэхэ (202.5.196.34)
    өвөр монгол хүн хийхлээ монголын өв мөхдөг юмуу ярьдаг үхэрнүүд сүүлийн үед олширчээ хэхэ эсвэл санаатайгаар хятадууд эсвэл оросууд ч юмуу ийм юм хийгээд монголчуудын дотор оюун санааны хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байна уу
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • даваа (203.91.115.41)
    Өөрөсдөө оруулж ирж зарахаа больчих л доо
    2017 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    15 цаг 57 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    16 цаг 0 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    16 цаг 2 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    17 цаг 33 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    19 цаг 58 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    20 цаг 6 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    20 цаг 25 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    20 цаг 36 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    21 цаг 37 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    22 цаг 11 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    22 цаг 24 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    23 цаг 37 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    23 цаг 42 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Уржигдар 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Уржигдар 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Уржигдар 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Уржигдар 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК