Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Д.Чойжамц ”Тахиа жил олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна”

2017-2-18
0
ЖИРГЭХ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард түмэн сүсэгтэн олондоо зориулж, XVII жарны “Алтан унжлагат” хэмээн “Гал тахиа” жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн. Түүний мэндчилгээнд өгүүлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

 

 

Баримт 1. Улиран одож буй гал мичин жилийг монголын ард түмэн маань  сайхан үдэж байна. Тэнгэр бурхан биднийг ивээж сайхан жил байлаа. Цаг агаарын хувьд төдийгүй төр шашны үйл ч сайхан байсан. Мичин жил монголчуудад олон сайхан зүйл авчирсан шиг ирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна.

 

Баримт 2. Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж буй үндэсний их баяр. 60-70 жил жаахан завсарласан ч 1990 оноос өргөн дэлгэр тэмдэглэж байна.

 

Баримт 3. Монгол хүн хэн бэ гэдгийг цагаан сар, наадам хоёр илэрхийлдэг. Бие, хэл, сэтгэл гурвын эрх чөлөөг эдэлж байгаа энэ цаг үед монголчуудын онцлогийг харуулж чаддаг сайхан баяр юм.

 

Баримт 4. Цагаан сарын бас нэгэн онцлог бий. Энэ бол оны төгсгөлийн битүүний өдрийг сайн сайхнаар үдэх ёс юм.  Бусад зарим оронд шинэ жилийнхээ эхний өдрийг л баяр хэмээн угтдаг бол Азийн орнууд тэр дундаа Монголын ард түмэн хуучин оноо сайн сайхнаар үддэг уламжлалтай. Энэ нь монголчууд аливааг төгс төгөлдөр бүтээдэг  зан чанартай холбоотой.

 

Баримт 5. Өнгөрсөн 365 хоногийнхоо сүүлийн битүүнийг сайн сайхан үдэхийг эрхэмлэдэг. Хуучин жилийн төгсгөл  29-ний өдөр ус цасанд орж, шинэ дээлээ урлаж дуусгадаг байх жишээтэй.

 

Баримт 6. Цагаан сараар гурван зүйлийг эрхэмлэдэг. Биеэ засдаг сайн сайхныг өмсөж эдэлж, товч бүчээ бүсэлж, зүс засдаг.

 

Баримт 7. Хэлээрээ бэлгэддэг. Айлд орохдоо “Амгалан битүүрч байна уу” гэх мэтээр сайхан үг хэлэлцдэг. Бие, хэл хоёрын ард сэтгэл байдаг. Тиймээс бие хэл сэтгэл гурваа ариусгадаг сайхан өдөр.

 

Баримт 8. Сэтгэлийн сайхнаа илэрхийлж хөөрөг зөрүүлдэг. Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл төдийгүй ихийг өгүүлдэг. Хөөрөгний амсрыг суллан барьж, бие биедээ хар буруугүй санаагүйгээ илтгэдэг.

 

Баримт 9. Хөөрөгний толгойг доош дарж өгвөл ахуй амьдралд ямар нэгэн таагүй зүйл тохиосныг илтгэдэг байх жишээтэй. Оны төгсгөлийн битүүний бэлгэдэл болгон хөөрөг зөрүүлдэг нь Өндөр гэгээний үеэс сэдсэн эвсэл найрамдлын утга юм.

 

Баримт 10. Эцэж цуцахгүй дайн байлдаан үргэлжилсэн тэр үед мориноосоо бууж, хөөрөг зөрүүлэн мэндчилэх нь эвцэж өгөхгүй байсан талуудыг хөөрөглөж, тамхилах ёсыг санаачилсан гэдэг. Хорвоо юм болохоор хэн нэгэнтэй сэтгэлийн эвцэлгүй байсан бол түүнийгээ тайлах өдөр бол хуучин оны төгсгөл битүүний өдөр билээ.

 

Баримт 11. Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр зочноо дайлдаг номтой. Таван мэдрэхүйд зориулж өргөл өргөж байгаа юм.

 

Баримт 12. Гэрээ сайхан цэвэрлэж, идээ будаагаа сайхан засна гэдэг тухайн зочны харах мэдрэхүйд барьж буй бэлэг. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна гэсэн үг.

 

Баримт 13. Удаах нь чихэнд өргөх өргөл. Бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж, дуу хуур эгшиглэх нь сонорт өргөж буй бэлэг юм.

 

Баримт 14. Аманд нь сайхан амт өргөдөг. Айлд ороод идээнд хүрэхдээ амьтны амь ороогүй цагаан зүйлээс эхэлж хүртдэг.

 

Баримт 15. Дараагийнх нь хамарт өргөж буй үнэр. Сайхан үнэрт ямар ч хүний сэтгэл баясдаг. Хүртэхүйн өргөл бол хадаг. Сайхан зөөлөн эд биед хүрэхүйд сайхан байдаг. Энэ ёсоор зочин гийчнээ хүндэтгэн дайлдаг онцлогтой.

 

Баримт 16. Айлд бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж орж гэмээнэ тухайн айлд өлзий хутаг оршоодог. Монгол хүн бэлгээрээ гэдэг. Тиймээс  айлын эзэд, зочин гийчид хүндэтгэл өргөдөг.

 

Баримт 17. Орон хийд болгон Лхам бурхан тахидаг. Лхам бурханд дараагийн жилээ даатган мөргөдөг. Тотгон дээрээ гурван мөс тавьдаг. Лхам бурхан сүсэгтэн болгоныг даадаг бурхан.  

 

Баримт 18. Шинийн нэгэнд өглөө эртлэн босдог. Хамгийн ахмадаасаа хүндэтгэн золгож эхэлдэг. Амар мэндээ зөв мэндлэхээс эхлээд жаяг ёс их. Эв нэгдлийн баяр.  Уламжлалт баярын бас нэг сайн тал ирээдүйн элдэв барцдаас гэтэлгэж байгаа хэрэг юм. Ахас ихсээ хүндэтгэх сайхан ёсолгооноос гадна ахан дүүсээ таних их баяр юм. Баяр ёслол хэм хэмжээтэй байдгаас шинийн 3-ны өдөртөө идээ будаагаа хураадаг онцлогтой. Шашин номын үйл шинийн 15 хүртэл үргэлжилдэг. Ард иргэдийнхээ засал номыг 15 хоногийн турш хийдэг онцлогтой.

 

Баримт 19. Ингээд айлчлан ирж буй гал тахиа жилдээ Монголын ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ сав, шим ертөнцдөө урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг байхыг ерөөе.

 

Баримт 20. Бурханы шашинд бидний оршин байгаа дэлхийг сав ертөнц гэдэг бол сав ертөнцөд оршин байгаа ан амьтан, араатан жигүүртэн, хүмүүн төрөлхтөн билээ. Сав шим ертөнц асар нарийн барилдлагатай. Хэрвээ сав ертөнц бузардах аваас шим ертөнц ариун байх боломжгүй.

 

Баримт 21. Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Хүн ганцаараа бус ахан дүүс, айл хотол, шахам шадар, ард түмнээрээ   урт насалж байж жаргадаг. Хичнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. Түүний дээр урт наслаад бүх юм сайхан болдог уу гэвэл бас үгүй. Өвдөж хавдаад байвал яагаад ч жаргалтай сайхан байхгүй. Тиймээс өвчингүй байхын төлөө хичээх ёстой юм. Өвчингүй байхын үндэс байгаль дэлхийтэй холбоотой. Тиймээс ч өвөг дээдэс маань байгаль дэлхийгээ цэвэр ариун байлгах гэж хичээж улайж ирсэн билээ. Бидэнд 21 дүгээр цэвэр ариунаар бидэнд өвлүүлсэн болохоор цаашид ариун байлгах талыг бид бодох хэрэгтэй. Энэ бол алсын зорилго биш бидэнд тулсан зорилго. Байгаль дэлхий сав ертөнц ариун байж бид өвчингүй эрүүл, урт удаан наслах учиртай юм.

 

Баримт 22. Мөн эд таваар элбэг дэлбэг байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье. Хүн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангахуйц хөрөнгө мөнгөтэй байхгүй бол бусдыгаа татах гээд байдаг. Хангалттай хэмжээний эд тавааргүйгээс өлсөх, өвчих тусах, насаа богиносгох тэргүүтэй аюул бий. Зөв сайхан амьдрахад хүрэхүйц эд таваар заавал шаардлагатай болдог.  

 

Баримт 23. Барцадгүй мэнд  суух бас их чухал зүйл бий. Барцад гэдэг нь амьдралын зохисгүй шалтгаанууд ордог. Болгоомжгүйгээс болж аваар осолд орох, хэрүүл, хараалд өртөн зэргийг хэлж байгаа юм.

 

Баримт 24. Бурхан багш айлдахдаа “Гэр бүл, хүрээлэн байгаа хүмүүсийн хандлага тань таныг тодорхойлно” гэсэн байдаг. Хэрвээ би хүнийг дээрэлхдэг бол над руу ирж буй ертөнц мөн тийм л байна гэсэн үг. Муу үг хэлэхээр муу үг л ирдэг. Тиймээс гэр бүл, хань ижил, үр хүүхдүүддээ сайхан үг хэлж эвцэж зохицож байгаарай гэж захья. Тиймээс ч бурхан багш хамгийн түрүүн өөр рүүгээ хар гэж бидэнд айлдсан байдаг. Зохисгүй шалтгааныг хаяж, барцадгүй мэнд суугаарай.

 

24tsag.mn

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • koka kola (183.100.33.158)
    Gandand ochxoor xiidvvd n ix xviten toos shoroo ixtei bdag togotmol ajilladag xvmvvseeree yadaj toosoo archuulj bmaar sanagdsan shvv. Bvxel bvten Mongoliin burxan shashniii tov gexed arail boxir bdag yum.
    2017 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.118.180)
    Сар шинийн өглөө аавруугаа яваа андаа хараад Самсай минь шархирч тэнгэрлүү харж явдагаа би Салхи нь хүйтэн навч гандсан намар болохоор Салгуу орчлонгоос гуниг мэдрэгдээд байдаг юм..........
    2017 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.115.213)
    Энэ одоо юу болоод суулийн уед зогсоо зайгуй энд тэнд ярилцлага егеед эхлэв? Бас еронхийлогчид санаархаж байгаа биш биздэ, бялдууч шуналтай хуухэмсэг нехер чинь
    2017 оны 02 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    15 цаг 15 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    15 цаг 18 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    15 цаг 20 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    16 цаг 51 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    19 цаг 16 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    19 цаг 24 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    19 цаг 43 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    19 цаг 54 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    20 цаг 55 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    21 цаг 29 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    21 цаг 42 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    22 цаг 55 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    23 цаг 0 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Уржигдар 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Уржигдар 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Уржигдар 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Уржигдар 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК