Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжих төсөл арга хэмжээг танилцууллаа

2017-2-20
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтад Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра 2017 онд Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжих төсөл арга хэмжээг танилцууллаа. Түүний тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлэе, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас “2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээ, авто замын захиалагчийн хяналт”-ын талаар та бүхэнд товч танилцуулая. Танилцуулгад бид:

 

  1. Улаанбаатар хотын авто замын сүлжээний өнөөгийн байдал
  2. 2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээ
  3. Захиалагчийн хяналт

 

Өнөөгийн байдал

 

2017 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээ нь нийт 858 км хатуу хучилттай авто замтай, гол гудамж зам -172 км, туслах гудамж зам -340 км, дагуул хот тосгоны гудамж зам – 65 км, орон сууцны хорооллын доторх авто зам 280 км, нийт том жижиг нийлсэн 74 гүүртэй нийт урт нь 3956 урт м. байна.

 

Сүүлийн жилүүдэд УБ хотын хүн ам,  тээврийн хэрэгслэлийн тоо эрс нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн сайн хангаж чадахгүй байна.

 

Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгаа нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд УБ хотын авто замын сүлжээг нэмэх, сайжруулах ажлуудад ойрын хугацаанд хөрөнгө оруулалт хийж шийдвэрлэх зайлшгүй  шаардлага бий болж байна.

 

  1. Улаанбатар хотын Авто замын насжилт

 

Насжилт буюу ашиглалтын хугацааг тодорхойлбол:

20-25 жилийн насжилттай- 34%

15-20 жилийн насжилттай -8%

10-15 жилийн насжилттай -6%

5-10 жилийн насжилттай -11%

1-5 жилийн насжилттай -41%-тай байна 

 

Иймд хотын авто замын засвар шинэчлэлтийн ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээт шаардлага гарч байна.

 

Та бүхэнд 2017 онд Нийслэлд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе.

 

Нийслэл хотод 2017 онд Гадаадын зээл тусламж, Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт гэсэн 4 эх үүсвэрээр нийт 39 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

2017 онд шинээр 10,9 км авто зам, 32.6 км авто замыг өргөтгөж шинэчилж нийт 43.5 км авто замын төсөл хэрэгжүүлж, шинээр 5 байршилд нийт 3050 урт метр гүүрийн төслийг тус тус хэрэгжүүлнэ.

 

Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 

 

  • Улаанбаатар хотод Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах,
  • Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих,
  • Баянзүрхийн болон Сонсголонгийн авто зам дээр Туул гол дээгүүр төмөрбетон гүүрүүд шинээр барих,
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 9 км авто замыг өргөтгөж шинэчлэх гэсэн 4 том төслийн барилгын ажлыг эхлүүлнэ. Тус төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын дүн нь 134.9 сая ам доллар.

 

Үүнээс гадна Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Яармагийн авто замаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал хүртэлх 32.2 км хурдны авто зам барих төслийг үргэлжлэнэ. 

 

Нийслэлийн төсвөөс

 

  • Гадна тойргуугийн хойд 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэлх авто замыг Сэлбэ гол дээгүүрхи шинэ гүүрийн хамт барих,
  • Явган хүнд зориулсан гүүрэн гарц Их тойруугийн хойд хэсэгт буюу Сансарын ШТС-ын дэргэд шинээр барих,
  • ХУД-ийн 11-р хороонд Аялал жуулчлалын авто замыг шинэчлэх гэсэн 3 төслийг хэрэгжүүлнэ.

 

Нийслэлийн Авто замын санд төвлөрсөн 35.8 тэрбум төгрөгийг “Авто замын тухай хууль”-ийн дагуу нийслэлийн зам, замын байгууламжийн засвар арчлалт, шинэчлэлтэнд зарцуулах бөгөөд нийт 24 арга хэмжээг

 

  • Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт /13 төсөл, арга хэмжээг 21,3 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
  • Авто зам, замын байгууламжийг шинээр барих болон шинэчлэх /5 төслийг нийт 11,0 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
  • Бусад холбогдох ажил /нийт 3,4 тэрбум төгрөгийн өртөгөөр/ гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлнэ.

 

Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчны эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг үргэлжлүүлэн явуулна.

 

  1. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгчид тавих захиалагчийн хяналтын талаар танилцуулая.

 

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор дараах захиалагчийн хяналтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

 

  • Авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажилд хяналт тавих.
  • Лабораторийн хяналт тавих.
  • Шинээр барих болон өргөтгөл, шинэчлэлтийн ажилд хяналт тавих.
  • Авто замын засвар, арчлалтын ажилд хяналт тавих.
  • Авто замын трассын дагуу байрлах инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажилд хяналт тавих.
  • Авто замын тоноглол буюу тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохионы ажилд хяналтыг хийж гүйцэтгэж байна.
  • Захилагчийн хяналтын ажлыг сайжруулах үүднээс авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг Жайка “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас боловсруулан гаргаад байна.

 

Уг гарын авлагыг мөрдлөгө болгосноор:

 

  • Барилгын ажлын явцад ил болон далд ажлууд нь техникийн шаардлагын дагуу бүрэн гүйцэт хийгдсэн байна
  • Авто замын хяналтын ажил болон замын чанар сайжрах
  • Барилгын ажлын явцад болон ажил дууссаны дараа хийгдсэн ажлыг шалгах шаардлагатай тохиолдолд ойлгомжтой байдлыг хангах ач холбогдолтой юм.

 

Жишээ дурдахад:

 

  1. Цацлага цацахаас өмнөх өргөний хэмжилт болон битум цацлаганы ажил болон талбай дээр ирсэн хольцийн температурыг шалган баталгаажуулсан байдал
  2. Хучилтын зузаан шалгах үеийн фото зураг болон хэвтээ тэмдэглэгээний ажлыг баталгаажуулсан фото зураг гэх мэт зургийн баримтжуулалтыг хийнэ.

 

Дээрхи авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг гүйцэтгэгч компани нь ил болон далд ажилдаа мөрдлөг болгоогүй тохиолдолд  тухайн ажлыг стандартын дагуу хийгдээгүй гэж үзнэ.

 

Та бүхэн гарын авлагыг манай байгууллагын сайтнаас татаж авах боломжтой болно.

 

2017 онд хэрэгжүүлэх авто замын төсөл арга, хэмжээний талаарх дэлгэрэнгүй бусад мэдээллийг манай байгууллагын павильоноос авна уу.

 

 http://road.ub.gov.mn/

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (43.228.131.229)
    худүүрэг гандийн гудамжинд байгаа хом плаз замын хөдөлгөөнд маш их түгжрэл үүсгэж байна.ядаж байхад өглөө оргил ачааллын үед өөрснөө ажиллаагүй байж 2талынхаа хаалтыг нээчхээр нөгөө дуракууд нь дундуур нь дайраад бүр их түгжрэл үүсгэх юм.120мянгатын танктай хөшөөтэй тойрог ямар байлаа одоо 4 замын уулзвар болоод хэчнээн амар байна хом плаз минт барнб учрыг олъёоо хотын дарга нараа
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    УБ хотын авто замын газрынхан замаа зөв хэмжиж бүртгэж сурах хэрэгтэй. Ядаж олон жлийн динамик үүсгээд шинээр тавьсан, шинэчилсэн гээд ялгаад үзээч. АН, МАН-ы аль ч үед замаа зөв хэмжиж чадахгүй ядарсан агентлаг.
    2017 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    14 цаг 29 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    14 цаг 32 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    14 цаг 34 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    16 цаг 4 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    18 цаг 30 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    18 цаг 38 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    18 цаг 57 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    19 цаг 7 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    20 цаг 9 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    20 цаг 43 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    20 цаг 56 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    22 цаг 9 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    22 цаг 14 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Уржигдар 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Уржигдар 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Уржигдар 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Уржигдар 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК