Нийслэлийн Баянгол дүүргийн III дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд плазагийн дэргэдэх дулааны худгаас цогцос олджээ.
Энэ сарын 16-нд дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн зургаан ажилтан очиход нас бараад нэлээд удсан бололтой байсан гэнэ.
Нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гарган, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.