Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНСУ-д тэтгэлэгээр суралцуулна

2017-3-30
0
ЖИРГЭХ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, Монгол улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлгээр БНСУ-ын их, дээд сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 оюутан бакалаврт, 4 магистрантыг суралцуулна.

 

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтанд тэнцэж, материал нь хүргэгдсэн иргэдийг энэхүү сонгон шалгаруулалтанд оруулахгүй болно. 

 

Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:

 

Сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэд оролцоно. 

 

БАКАЛАВРЫН СУРГАЛТАД:

 

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа; 
  • 2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 25-аас доош насны; 
  • Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл; 
  • Гэрлээгүй;  

 

МАГИСТРАНТУРТ:

 

  • Суралцах чиглэлээр бакалаврын зэрэгтэй; 
  • 2017 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар төгсөж байгаа (голч дүн 3 ба түүнээс дээш); 
  • 2017 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 27-оос доош насны; 
  • Англи хэлний сайн мэдлэгтэй, бие бялдар, оюун ухааны хувьд эрүүл; 
  • Гэрлээгүй; 

 

Бүртгэлийг 2017 оны 4 дүгээр 19, 20-ны өдрийн 10-17 цагт Монгол Улсын их сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны оюутны алба , 219 тоот танхимд зохион байгуулна.  

 

Бүртгүүлэхэд шаардлагатай бүрдүүлэх материал:

 

Бакалавр оюутан:

Магистрант:

1.  Анкет / Application form* 

2.  Товч танилцуулга / Self introduction essay*

3.  Тангаргийн бичиг / Pledge*

4.  Бүрдүүлэх материалын жагсаалт / Checklist* 

5.  Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

6.  Их, дээд сургууль, коллежийн I, II дугаар ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт 

6.  Төгсөх ангийн оюутан нь их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтын эх хувь, албан ёсны орчуулгын хамт

7.  Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, албан ёсны орчуулгын хамт

8.  Хэрвээ англи эсвэл солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн бол баримтын эх хувь /2015 оны 5 дугаар сарын 15-наас хойш олгогдсон/

9.  Сүүлийн нэг жилийн дотор авахуулсан 4*5 хэмжээтэй өнгөт цээж зураг 2 ширхэг

10. Хураамж 15000 төгрөг

10. Хураамж 15000 төгрөг

 

11.Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; албан ёсны орчуулга

     
 

Материалаа дутуу буюу буруу бүрдүүлсэн, бүртгэлийн хугацаанаас хоцорсон бол бүртгэхгүй.

 

Сонгон шалгаруулалт 

 

Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт /англи хэл, математикийн тест/ болон ярилцлага гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна. Жич: Англи хэлний TOEFL iBT 83 оноо эсвэл TOEIC 800 онооноос дээш, Солонгос хэлний TOPIK 3 буюу түүнээс дээш түвшингийн мэдлэгтэй хүн англи хэлний шалгалтнаас чөлөөлөгдөх боломжтой. (Хэлний мэдлэгийн түвшинг батлах сертификат нь сүүлийн 2 жилд авсан байх)   

 

Бичгийн шалгалтыг Монгол Улсын их сургуулийн хичээлийн .............дугаар .байрны ....., ...... тоот танхимд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 11.00 цагаас тестийн хэлбэрээр авна. Шалгуулагч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай.Шалгалтын дүнг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудасны нүүр хуудсан дахь "гадаадад суралцах" цэсэнд байршуулна.  

 

Хэлний бэлтгэл сургалт:

 

Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2017 оны 8 дугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод солонгос хэлний бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдагчдаас 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авч, амжилттай дүн үзүүлсэн оюутнуудыг 2018 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын их, дээд сургуульд суралцуулна.

  

Тэтгэлгийн хэмжээ, хугацаа:

 

Оюутнуудын сургалтын болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хариуцаж, сар бүр амьжиргааны тэтгэлэг олгох ба тэтгэлгийн хугацаа бакалавр оюутнуудад 4 жил, магистр оюутнуудад 2 жил байна.   

 

Суралцагчийн үүрэг:

 

Суралцагчид нь Монгол Улс, БНСУ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ILWOO сан болон Монгол улсын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яамны журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсвэл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна. 

 

Энэхүү тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалд*-оор тэмдэглэсэн маягт, загварыг эндээс  татаж авна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу. ILWOO сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 70002003; Төгсөгчдийн холбоо 91998122

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    2 цаг 29 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    2 цаг 32 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    2 цаг 34 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    4 цаг 5 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    6 цаг 30 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    6 цаг 38 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    6 цаг 57 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    7 цаг 8 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    8 цаг 9 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    8 цаг 43 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    8 цаг 56 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    10 цаг 9 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    10 цаг 14 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК