Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ

2017-4-01
0
ЖИРГЭХ

Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг.

 

Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм. Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.

 

Тослог арьс


Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зvйл бол цэвэрлэгээг маш сайн, зєв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дєрвєн удаа хєєс хэрэглэж заншаарай. Тэгээд єєрт тохирсон тослог арьсны эсрэг шєнийн тосыг зєв сонгон хэрэглээрэй.

 

Хуурай арьс

 

Хаврын уртад хvний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв тєрлийн зvйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хvн єєрийнхєє хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мєн ганц тослог гэлтгvй бvх тєрлийн арьсанд хаврын улиралд нүүрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хєгшрєлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн єгєх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зєв. Долоо хоног бvр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж єєрт тохирсон тос чухал үүрэгтэй.

 

Холимог арьс

 

Арчлахад хамгийн тvвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бүсгvйчүйдэд энэ нь төвөгтэй санагддаг. Гэрийн нєхцєлд нэг биш хоёр тєрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мєн тослог хэсэгтээ хєєс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маска хэрэглэх жишээтэй.

 

 

Ердийн арьс

 

Тослог хуурай нь тэнцvv арьсыг ердийн гэдэг. Номер нэг арьс ч гэж ярьдаг. Гэхдээ ийм тєрлийн арьстай хvн Монголын нєхцєлд дийлэнх биш. Монголчуудын тухайд хуурай арьс давамгайлдаг. Ердийн арьсны тухайд сайн тэжээл єгєєд байхад болдог байна. Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бүсгүйчvvдийн тухайд маскийг зєв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нүүрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нүүрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илүү сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна.

 

ЗӨВЛӨГӨӨ №1

 

Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.

 

ЗӨВЛӨГӨӨ №2

 

Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.

 

ЗӨВЛӨГӨӨ №3

 

Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.

 

ЗӨВЛӨГӨӨ №4

 

Энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа дээр дээрээс нь давхарлан түрхэх нь арьсыг хуурайшуулж эсвэл арьсны нүх сүвийг бөглөдөг. Компактный буюу шахмал энгэсэг нь илүү нимгэн түрхэгдэж, тогтвортой бат бөх давхрага үүсгэдэг. Ийм учраас эмэгтэйчүүд шахмал энгэсгийг илүүд үздэг. Орой бүр нүүрнийхээ арьсийг сүүн шингэн шингээсэн хөвөнгөөр сайтар цэвэрлэж дараа нь ус, цийдэм, тараг, өргөст хэмхийн шүүс зэргээр шавшаад дахин угаа.

 

ЗӨВЛӨГӨӨ №5

 

Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэдийгээр үйлчилгээ нь сулраагүй байсан ч хэсэг хугацааны дараа, ялангуяа тэжээлийн тосоо сольж байх нь зүйтэй. Учир нь 1 – 2 сарын дараа бүтээгдэхүүн таны арьсанд дасал болж идэвхтэй элементүүд нь анхных шигээ ашиг тусаа өгч чадахаа больдог байна

 

ЗӨВЛӨГӨӨ №6

 

Ус их  ууж биеийн дотор гаднын усны хэмжээг хангалттай байлгах. Шингэн зохих хэмжээгээр ууж, биеийн доторх усны хэмжээгээ хангалттай байлгаарай. Байнга усанд орох, нүүрээ угаах зэрэг нь арьсанд ус нөхвөрлөж, чийглэг байлгаж чадна. Үүнээс гадна, нүүрээ уураар үлээлгэж байвал маш сайн.

 

ЗӨВЛӨГӨӨ №7

 

Ханатлаа унтаж сайтар амрах.  Нар салхинд арьсны шим тэжээл алдагдаж, сэвтэж хорогдсон арьсны эсийг нөхөн сэргээх шаардлагатай. Оройн 22.00 үүрийн 04.00 цагийн хооронд арьс сэргэх хамгийн таатай үе.

 

ЗӨВЛӨГӨӨ №8

 

Шим тэжээлээ илүү нөхөж байх. Витамин ихтэй ногоо, жимс, өндөг болон зөгийн бал зэрэг нь арьсны солилцооны чадавхийг нэмэгдүүлнэ.

 

ЗӨВЛӨГӨӨ №9

 

Нүүрээ  илж массаж хийх.  Өглөө бүр нүүрний булчин, цусан судлын чиглэл дагуу хоёр гараараа алгуурхан хэдэн минут илж байвал цусны эргэлт болон эсийн ялгаралд сайн бөгөөд арьсны тослогийг ч нэмэгдүүлнэ.

 

ЗӨВЛӨГӨӨ №10

 

Сэтгэл санаагаа тайван байлгах. Арьсны мэдрэлийн эс тархины эзэмшилд байдаг учраас санаа сэтгэл тайван бус, айж цочих зэрэг нь арьсны цусны эргэлтэд нөлөөлж, шим тэжээл нь алдагддаг учраас царай улбайж, амархан үрчийж өтөлнө.

 

ЗӨВЛӨГӨӨ №11

 

Арьс зөөлрүүлэх тос байнга хэрэглэх. Ийм тосонд витамин A зэрэг шим тэжээл элбэг байдаг учраас байнга хэрэглэвэл арьсны цусны эргэлт түргэсгэн, царайн эсийн ялгаралд сэдэлт өгч, арьсны өнгийг сайжруулж, цаг уураас арьсанд үзүүлэх нөлөөг багасгана

 

ЗӨВЛӨГӨӨ №12

 

Үс засалт, дүр төрх, стиль имиджээ өөрчлөх шилдэг улирал нь хавар юм. Үүнтэй хамт өөрийн гоо сайхны дэглэмдээ ч бас шинэчлэлт хийгээд үзвэл ямар вэ? Өвлийн турш мөрдсөн дүрэм, хэрэглэсэн make-up-уудаа өөрчилж, дулаан цаг уурт зохицох аргачлалыг сонго.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    1 цаг 45 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    1 цаг 48 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    1 цаг 50 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    3 цаг 20 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    5 цаг 46 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    5 цаг 54 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    6 цаг 13 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    6 цаг 23 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    7 цаг 25 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    7 цаг 59 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    8 цаг 12 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    9 цаг 25 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    9 цаг 30 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК