Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Хүдэрбаатар: Ажлын анхны өдөр өөртөө 300 саяар машин авна гэдэг Х.Бадамсүрэн төдийгүй МАН-ын дарга нарын завхрал

2017-4-03
0
ЖИРГЭХ

-Өмнөх Засгийн газрын үед иргэдийн хамгийн их хандаж тулгамдсан асуудлаа шийдүүлдэг байсан 1111 төвийг өдгөө ажиллуулахгүй болсон. Тиймээс “1111 төв”-ийг сэргээн байгуулсан болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар М.Хүдэрбаатартай ярилцлаа.

-1111 төв байгуулагдаад Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Ер нь Олон нийтийн 1111 төвд хэдэн санал ирсэн бэ?

 

-Манай төв байгуулагдаад сар хүрэхгүй энэ хугацаанд иргэдээс 500 гаруй санал ирлээ. Багцалж үзвэл, ирсэн саналын 70 орчим хувь нь энэ хаврын онцлох сэдэв болсон Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 27 жилийн турш бугшсан авлигал, шахааны бизнес, албан тушаалын гомдол байлаа. 30 орчим хувь нь өнөөдрийн засаг төрийн хүнд суртал, эдийн засгийн доройтол, иргэдийн эрх зөрчигдсөн асуудал зонхилж байгаа. Ер нь ажиллагаагүй болсон 1111 төвийн үйл ажиллагаа иргэдэд маш их үгүйлэгдсэн нь шууд ажиглагдаж байна.

 

-Танай 1111 төвийн дэлгэж хөндсөн ноцтой мэдээлэлд итгэхгүй хүмүүс байгаа болов уу.  Та хэвлэлийн хурлаар ярьсан асуудлуудаа баримтаар нотолж чадах уу?

 

-Хүнийг хэлмэгдүүлэх, хэвлэл мэдээлэл, сошиалиар яллахгүйн тулд нотлох баримт дээр бид шаардлага тавьж байдаг. Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн хурлаар мэдээлсэн Эрдэнэт үйлдвэрийн 21 захирлын гурван жилийн хугацаанд цалин, улирлын урамшуулал нэрийн дор хувьдаа завшсан 20 тэрбум төгрөг, сард нэг захирлын авч байгаа есөн мянган ам.долларын цалин, улиралд авдаг 40 мянган ам.долларын урамшуулал, шинэхэн томилогдсон захирал амьдарч буй байраа 25 сая төгрөгөөр засуулсан тухай мэдээлэл бүгд хөдлөшгүй нотлох баримттай. Гэвч ирсэн саналын зарим хэсэг нотлох баримтын шаардлага хангахгүй тал байгаа. Гэвч хэдий нэг хүний үг мэт боловч бодит байдал дээр бүгд л үнэн гэдгийг хүн бүр ам дамжин ярьдаг олон мэдээлэл байна. Ер нь эндээс нэгтгэж дүгнэхэд, олон нийт заавал төрөөр өөрийгөө тэжээлгэх гэж энэ их мөнгө, авлигалд бухимдаад байгаа юм биш зүгээр л ард түмний баялгийг шударга бус хэдэн хулгайч завшиж байгаа нь илэрхий байна. Мөн өнөөдрийн төр засгийн эдийн засаг муу байгаа нэрийн дор жирийн иргэдийн татварыг нэмж, хөгшдийн тэтгэврийн насыг уртасгах гэж байгаа атлаа өөрсдөө хэтэрхий үрэлгэн, тансаг, шуналтай байгаад дургүйцсэн гомдол нь хилэгнэл болж байгаа нь илт байна.

 

-Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Хүрэх үр дүн нь юу вэ?

 

-Цаашид бид өөрсдийн тавьсан зорилгынхоо төлөө эцсийг нь үзэхийн тулд тэмцэх болно. Энэ нь хууль шүүхийн өмнө дарга, жирийн иргэн аль аль нь  тэгш эрхтэй байж, шударга ёс нэг мөр үйлчилдэг болсон үед зогсоно гэсэн үг.  Үнэндээ Эрдэнэт үйлдвэрийн төрийн өмчийг завшсан, шамшигдуулсан асуудал бол ард түмний нүдэн дээр ил байгаа ердөө нэг л жишээ төдийхөн. Тиймээс бид 1111 төвд ирсэн иргэдийн мэдээлэл дээр анализ хийж байна. Тэдгээрээс нотолгоо, баримттайг нь ялгаж, ирсэн дарааллаар нь олон нийтэд шатлалтай мэдээлж, төрийг өөрийн үйл ажиллагаандаа зөвөөр тусгаж бодитой өөрчлөлт хийхийг шаардах болно. Мөн олон тохиолдолд мэдээллийн нууц байдал, мэдээлэгчийн аюулгүй байдлын төлөө ирсэн мэдээллийн эх сурвалжийг нь нууцалж, нийтэд нээлттэй болгох хэрэгцээ тулгарч байна.

 

-Ийм ноцтой баримт дэлгэж тавихаар элдэв дарамт шахалт тулгарчбайна уу?

 

-Өнөөдөр дэлгэхгүй бол маргааш бид баян хоосны асар их ялгаатай, боол зарц, хааны засаглалтай бурангуй шударга нийгмийг үр хойчдоо өвлүүлэх гээд байна. Тиймээс хувь хүн талаасаа манай багийнхан айж, хулчийгаад байх зүйл алга.

 

Нөгөөтэйгүүр сайн ч, муу ч өнөөдөр бид феодаль, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед амьдраагүй. Ардчилсан чөлөөт нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байна. Хэн нэгэн албан тушаалтан дарга цэргээс айж ард түмэн амаа үдүүлэх цаг өнгөрсөн. Үнэндээ биднийг хэвлэлийн хурал хийж энэ мэдээллийг дэлгэснээс хойш төрийн зүгээс төрөл бүрийн дарамт шахалт цаг тутам ирж байна.  Гэхдээ нөгөө талаар энэ ноцтой баримтыг дэлгэснээр бүр ноцтой баримтууд манай 1111 төвийн утсаар болон шуудангаар ирсээр байгаа. Нийгэмд бугшсан энэ их завхарсан тансаглал, түмэн олны мөнгөнөөс шамшигдуулсан үйлдлийг бид  цаашид нийтэд заавал дэлгэнэ. Дэлгээд зогсохгүй тэдгээр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно. Зөвхөн дарга нар баян тансаг  ард түмэн ядуу зүдүү амьдрах нийгмийг бүтээхийн тулд 27 жилийн өмнө ардчилсан хувьсгал  хийгээгүй юм.

 

-Эрдэнэт зуун хувь төрийн өмч болсноор дарга нарын тансаглал зогсох уу?

 

-Үүн шиг үлгэрийн зүйл байхгүй ээ, товчхондоо. Би танд бүр тодорхой ганц жишээ, баримт хэлье. Оросын тусгай аудитийн хийсэн шалгалтаар Монгол Улсын 51 хувиа эзэмшиж байсан сүүлийн 26 жилийн хугацаанд нийт дарга албан тушаалтны хийсэн шахаа 6.1 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Чингис бондоос дөрөв дахин их мөнгийг дарга нар, тэдний хүүхдүүд хувааж идсэн гэсэн үг. Одоо төрийн 100 хувийн өмчид шилжсэнээр энэ тоо таван жилийн дотор 60 тэрбум ам.доллар болж өсөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Идсэн хүн бүр бизнес хийж үзээгүй мөртөө утаагүй уулын аманд хэдэн тэрбумын хаусанд амьдарч, хэдэн иргэд нь утаа, нүүрс, хүйтэн гэртээ XXI зуунд амьдарсаар байна. Судалж тогтоосон 6.1 тэрбум ам.доллар гэдэг чинь өнөөдрийн ханшаар 15 триллион төгрөг. Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд шахаачдын халаас руу орсон мөнгөөр 7500 цэцэрлэг, 3000 сургууль, 1000 эмнэлэг барих боломжтой байлаа шүү дээ.  

 

-Таныг хүмүүс ардчилсан намынх гэж мэднэ. Таны явуулж байгаа үйл ажиллагаа хэн нэгний захиалгийнх гэж хардах хүн байгаа л байх?

 

-Та шулуухан хэл л дээ. Хүдэрбаатар нөхдийн хамт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шоудаж,  Ардчилсан намаас дэвших нэр дэвшигчид оноо авчрах гэж байна хэмээн нилээд хэдэн хүнээс ам дамжин сонссон. Ер нь бол наад яриа чинь томилогдсон өдрөө 300 саяын машин авч, өөрийн байрандаа 200 саяын тавилга авч улсын мөнгөөр ичихгүй ямбалах орчноо бөөцийлдөг хувалзнуудын яриа.  Энэ толгой мөрөн дээр байгаа цагт хэн нэгний захиалгаар би явахгүй. Үүнийг цаг хугацаагаар нотолсоор ирсэн нь миний зарчим. Бидэнд захиалагч байгаа бол тэр нь гагцхүү ард түмэн, 1111 төвийн мэдээлэгчид байх.

 

-Энэ төрийн төрийн мөнгийг завшсан олон асуудлаар та хууль шүүхийн байгууллагад хандах уу. Хандахаар бол хичнээн хүнд холбогдуулах вэ?

 

-Угаас эрх чөлөө гэдэг өөрийн үйлдэлдээ эзэн болж, алдаан дээрээ хуулийн дагуу хариуцлага хүлээхийг л хэлнэ. Энэ утгаараа Монгол Улсын хууль тогтоомж хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол хариуцлага хүлээлгэмээр байна. Шүүх эрх мэдэлтэй, ардчилсан соёлт нийгэмд амьдарч байгаагаа ухамсарлаж, бид шаардлагатай асуудал дээрээ хууль журмынх нь дагуу гомдол мэдээлэл гаргана. Дэмжих, нотлох баримтуудыг нь бас өгнө. Энэ асуудалд эрх баригч намын нөлөө бүхий хүмүүс холбоотой учраас хууль шүүхийн байгууллага шударга шийдвэрлэх эсэхийг анхааралтай ажиглаж, шаардлагатай бол иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтарч хяналт тавьж ажиллах болно. Магадгүй бидний хүссэн үр дүн гарахгүй ч байж болно. Гэхдээ бид шударга ёсыг тогтоохын төлөө ард түмний дуу хоолойг хүргэх зүтгэл маань олон нийтээс улам дэмжлэг авна гэдэгт итгэж байна.

 

-Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн санхүүд шалгалт хийсэн гэсэн. Иргэдээс та бүхэнд ирүүлсэн санал гомдол энэ шалгалтад хамрагдсан уу?

 

Засгийн газрын шалгалт гэж юу байхав дээ. Үнэхээр л шалгалт хийсэн юм бол энэ бүх асуудлыг гаргаж тавих байлгүй. Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэхчээр өөрийнхөө томилсон захирлаас “но” илрүүлж чадна гэдэгт хэн ч итгэхгүй. Тэр шалгалтын дүн нь олон нийтэд ил болж, танилцуулах үед тодорхой болно биз. Шалгасан л гэж найдья.  

 

-Өмнө нь Засгийн газрын 1111 төв ажиллаж байхад иргэдийн санал, хүсэлт, гомдлыг нээлттэй авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж эргэн тайлгнадаг байсан. Одоо танай төв үүнээс ямар ялгаатай вэ. Гомдол, саналын мөрөөр арга хэмжээ авч чадах уу?

 

-Өмнөх Засгийн газрын 1111 төв бол төрийн хүчээр ажилладаг байсан том аппарат байсан.  Тиймээс иргэдийн санал гомдол бүрийг барагдуулах хүч бидэнд байхгүй. Тиймээс бид энэ  улсад болж байгаа хамгийн шударга бус, авлигажсан үйл явдлыг онцлох сэдвээр зарлаж, түүнийхээ араас олон нийтийн санал авч байгаа. Мөн хүний хэлсэн санал бүрт санаа тавьж, олон жижиг зүйлтэй хөөцөлдөөд ямар ч үр дүнгүй зүгээр нэг хүний гомдол сонсдог “шүдгүй арслан” 1111 төв болох аюултай. Энэ хаврын онцлох сэдэв бол Эрдэнэт үйлдэврийн 51 хувийн булхай. Гэхдээ уг сэдвээ мэдээж ингээд дуусгахгүй.  

 

-Төрийн өмчийн компаниудын захирлуудын улирлын цалин 40000 ам.доллар гэж байна. Гэтэл жирийн иргэдийн татварыг нэмж, тэтгэвэр бууруулж байгаа талаар таны бодол?

 

-Хамар доорх төрийн өмчийн компанийхаа захирлын тансаглалыг танаж, ордон дүүрэн төрийн албан хаагчдыг цуглуулдагаа больж чадахгүй байж бүсээ чангалахаа бид өөрсдөөсөө эхлэх ёстой гэж жүжиг тавихаа болих хэрэгтэй. Төрийн өмчийн компанийн нэг л хүн 300 саяар машин, 200 саяар тавилга авч байхад хүүхдийн 20 мянган төгрөгийг хасаж, хүн амын орлогын албан татварыг 20 хувиар нэмнэ гэдэг бол энэ улс оронд тулгараад байгаа гүн эмгэнэл болоод байна. Ер нь шулуухан хэлэхэд ажилд томилогдсон анхны өдрөө 300 саяар машин авна гэдэг ганцхан Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийнх биш өнөөдрийн МАН-ын дарга нарын завхрал юм.

 

Э.Бат

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (182.160.1.214)
    Энэ эргүү ацыг сайн шалгаад тэр шорон оронд нь явуулах хэрэгтэй шүү. АТГ-аа!!!
    2017 оны 04 сарын 05 | Хариулах
  • АН д ийм л тархины тураалууд улдсэн (174.204.26.131)
    Энэ чинь Япон авгайдаа омхий самхай дебилээрээ дуудуулаад хоогдож ирсэн голог байна ш дээ
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Оо энэ чинь Япон авгайдаа омхий самхай дебилээрээ дуудуулаад хоогдож ирсэн голог байна ш дээ
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Zochin (150.129.141.243)
    mashin avad alban heregtsende unaa l biz ajilaa l sain hiij baival hend hamaa bainaa
    2017 оны 04 сарын 04 | Хариулах
  • Bgyh (166.137.242.120)
    Zov demjij bn arai dendej bn
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zaza (103.229.123.187)
    Erunhii saidiin zuvluh baihdaa shahaa hiij shimej baisan huvalznuudaa boliulah yamar alham hiisen yum be. Odoo iim zuil sanaachilj baigaa ovoodoo.
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Иргэн (103.229.123.86)
    Залуу минь чамайг олон хүн дэмжиж байна шүү, хамгийн гол нь шударга шуналгүй байх хэрэгтэй шүү, хүн хоол эд зуйлсээр турж үхдэггүй юм харин ухамсар, өөрийн байр суурь зарчмаа алдахаараа л амьдаараа үхэж байгаа юм даа. тэр Бадамсүрэнд унуулах машин Эрдэнэтэд байхгүй юм байх даа, үнэн солиордог новш юмаа, юу хийсэн бүтээсэн гэж энэ новш тийм үнэтэй машин байр хэрэглэдэг байнаа, шууд албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан байна ш дээ, Ганцад хийвэл урьдны олон но илэрнэ дээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Энэ чинь Япон авгайдаа омхий самхай дебилээрээ дуудуулаад хоогдож ирсэн голог байна ш дээ
      2017 оны 04 сарын 03
  • pisda ednariin dund orj (110.70.47.40)
    Adilhan uuj ideh yumsn erun yaadgiin chadj bga yumnd arga alga hen chadj bn ter n hojij bn chadahgvi ataarhaj gerte suuj bhaar dund n or chadahgvi bol tsytsaga tsaraaad comiin araad ataarahtsgaa
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.36.47)
    ардчилсан хулгай пэндгэр хар хэрээ тагтааны харыг гайхав
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.194.150)
    Пээ Хүдэрбаатар бас хүнд хүнийс завхаралыг заах болчиж гэнээ. Еээ гэгээн минь чиний завхарал ч бас аймаар шүүдээ Гончиг минь
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Ичээчээ
      хахаха тийм шүү. Үнэнхүү шаадаг банди юмаа
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.187.129)
    Ene eserguusteed baigaa durakuud uursdiinh ni huuhduudiin hool bulaaj idej baigaag meddeggui l hoolny savnuud yum baihdaa. Man namynhny bugs doloogchid yum daa h
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      АНы тархины тураалууд ийм дуурцэн новшнууддаа Эрдэнэтийн 49 хэдхэн Эбэ Да Ганболд мэтууд нь идээд АНы бусад бузарууд нь 100 шахаа хийх гэж байхад хуухдийнх нь хоол цэцэрлэг сургууль эмлэг багш нар нь хатцан тархинд нь орж ирдэггуй ээ
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (66.181.187.129)
    Man namyn tansaglal hirees heterlee ard umeen. Ene nuhduud mongol ulsyg 27 jil ldlee odoo zogsoostgooe
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • за за (202.179.23.221)
    Энэ хүмүүс чинь яачаа бэ. Мөнгө харахаараа л биш болчих юм. Шинээр томилогдоод л асуудал үүсгэх юм. Шуналтай Монгол болжээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      1996 онд АНаас авсан халдварт овчин байхгуй юу энэ авилгал чинь. АНы бузарууд авилгал дээрэм хийх болхоороо МАХНы Энхбаяртай хань болоод нэг оворт орчихдог бузарууд даа
      2017 оны 04 сарын 03
  • zochin (202.21.106.112)
    1111 tuv heregguiee. AN-n tald l uilchildeg. uur zuild ter ih mungu zartsuulaach
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      тэр тийм шүү
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (182.160.37.54)
    танай АН нам галзуурч байснаа мартсан уу? улаан хацар пальдгар нөхөр чи сонгуульдаа 60 жийп цувруулж баярхаж байснаа санаж байна уу?
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Сайн бна, амжилт. Идэхээр Улайрсан гахайнууд л хаа сайгүй их бна да
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.120.202)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      АНы бузарууд ам нээвэл худлаа ШААНА гар ходолвол хулгай хийнэ. Дандаа хууль бус юм хийнэ тэрнийгээ Ардчилал гэж ХУЦНА
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (103.57.94.206)
    эхлээд боловсролтой болчих Хүдэрбаатараа
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • Зочин
      зөв
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (202.9.43.160)
    Худлаа гар ...
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.120.90)
    Өмнөх засгийн үед 11 11 төврүү утасдахлаар эхлээд аль намын хүн бэ? гээд байдаг байсан Одоо больчихсон та юу уламжлах вэ?гэдэг болсон байна лээ Нээлттэй байна лээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
    • АН д ийм л тархины тураалууд улдсэн
      Оо энэ чинь Япон авгайдаа омхий самхай дебилээрээ дуудуулаад хоогдож ирсэн голог байна ш дээ
      2017 оны 04 сарын 03
    • Зочин
      тийм шүү. Бүр албаар МАН хүн байна гэдэг байсан. Тасалдаг л юм байна лээ
      2017 оны 04 сарын 03
    • Зочин
      МАНгарууд л тэгэх байх, 2-3 удаа 1111 руу ярьж бсан, ёстой ийм юм байгаагүй шүү. Бүүр нэг ясны худалч хулгайч юмаа та нар
      2017 оны 04 сарын 03
    • Зочин
      Тийм шүү МАН-гийн хүн байна эсвэл жирийн иргэн байна гэхээр шууд тасалчихдаг байсан
      2017 оны 04 сарын 03
  • Зочин (103.229.120.90)
    За чи муу гахай царайлсан гамбир битгий худлаа хуцаад бай. Улайрсан хулгайчуу үгүй юу муу нусгай чинь
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.26.167)
    Ингэж худлаа ярьж болохгүй ээ. 11 11 төв чинь Иргэд, олон нийттэй харилцах төв гээд өөр нэртэй болчихсоноос, үйл ажиллагаа нь хэвээрээ байгаа ш дээ. 1111 утас ажиллаж байна лээ шдээ
    2017 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    1 цаг 45 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    1 цаг 48 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    1 цаг 50 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    3 цаг 20 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    5 цаг 46 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    5 цаг 54 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    6 цаг 13 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    6 цаг 23 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    7 цаг 25 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    7 цаг 59 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    8 цаг 12 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    9 цаг 25 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    9 цаг 30 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Өчигдөр 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК