Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сурагчдаас хандив нэрээр мөнгө хурааж байгаа зөрчлийг таслан зогсоох зөвлөмж хүргүүлээд байна”

2017-4-17
0
ЖИРГЭХ

1800-1969 дугаарын утсанд боловсролын байгууллагатай холбоотой гомдол, санал нилээдгүй ирсэн байна. Энэ асуудлаар болон цаг үеийн байдалтай холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуягаас тодрууллаа.

 

-Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд сурталтай холбоотой гомдол, мэдээллийг танай байгууллага шалгадаг. Сүүлийн үед ямар төрлийн гомдол мэдээлэл ихээр ирж байгаа вэ ?

 

-2017 оны эхний улирлын байдлаар 1800-1969 дугаарын утсанд ирсэн санал гомдлын багагүй хувийг боловсролын байгууллагатай холбоотой буюу ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нар хүүхдүүдээс элдэв , хураамж, хандив нэрээр мөнгө хураан авч байгаа талаар, мөн шалгалтын комиссын үйл ажиллагааны зардалд мөнгө цуглуулж өгч байна гэсэн утга бүхий гомдол мэдээлэл эзэлж байна.

 

- Гомдлын мөрөөр ямар арга хэмжээ авч байна?

 

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно”,  Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасан байдаг. Иймд дээрхи зөрчлийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагад нь хүргүүлээд байна.

 

Цаашид иргэд, олон нийт, эцэг эхчүүд, оюутан сурагчид ийм төрлийн гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсанд мэдээлэх нь нээлттэй бөгөөд энэ нь өөрөө авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн тавьж буй хяналт оролцооны нэгэн хэлбэр юм.

 

-Танай байгууллагад гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргаж өгч болох уу?

 

-Болно. Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсаар орж гомдол өгөх гэсэн холбоосонд хандана, мөн contact@iaac.mn  цахим шуудангийн хаягаар гомдлоо ирүүлэх боломжтой. Үүнээс гадна 1800-1969 тусгай дугаарын утсанд энгийн утасны тарифаар иргэд, байгууллагаас авлига ашиг сонирхолын зөрчил, албан тушаалын гэмт хэрэг, төрийн байгууллагын хүнд сурталтай ажил үйлчилгээний талаархи болон албан тушаалтаны ёс зүйн харилцааны талаар гомдол мэдээлэл өгч болно.

 

-Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталсанаас хойш хэрэгжилт ямархуу байдалтай байна? 

 

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талт арга хэмжээ авч байна. Тухайлбал 2016 оны 11 дүгээр сард аймаг орон нутгийн иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагын албан хаагчдад  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулахаар судлах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж, энэ төрлийн ажлыг өнгөрсөн 3 дугаар сараас Улаанбаатар хотод бүх яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагын түвшинд зохион байгуулж байна.  

 

-Үндэсний хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тодруулна уу? 

 

-Үндэсний хөтөлбөр нь төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд 11 зорилтыг 6 жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг ерөнхий удирдлагаар хангаж. Авлигатай тэмцэх газар хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж ажиллах юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар батласан.  

 

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн чиг үүрэг, оролцоо ямар байх вэ?

 

-Яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орон тооны бус зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл” ажиллах бөгөөд энэ зөвлөл нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны шийдвэр, ёс зүйд хяналт тавих зорилготой. Тус зөвлөлийн гишүүн нь төрийн байгууллага, түүний удирдлагаас гаргаж буй аливаа шийдвэрийн ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод  байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох, нийтийн  албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн  хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Авлигатай тэмцэх газраас “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд, энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Эх сурвалж: АТГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Өнгөрсөн жил нийслэлчүүдийг хөлдөөх шахсан Хятад компани энэ жил дахин хагас коксын тендерт “гэнэдүүлж” орж ирэх хор найруулж байна гэв үү?
Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • DR. ADITY (197.211.59.128)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 19 | Хариулах
  • DR. ADITY (197.211.59.128)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 19 | Хариулах
  • nairamdal (202.9.43.246)
    Surguul tsetserlegiin zaswariin mungu ariun yawdal huuhdee bayarluulii geheer gemt hereg umuu
    2017 оны 04 сарын 20 | Хариулах
  • хүн (202.9.42.172)
    төрөөс анги засварыг даах хэрэгтэй засварын мөнгө авдгийг улс өөрөа болиулж чадахгүй бга ш тээ
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.2)
    үр хүүхдээ сургаж боловсруулчихаад хандив хэртэй хэдэн төгрөг өгчихөж чаддаггүй шар иссэн шээс ууж эхчүүд нь банзалдсан монгол ирээдүй хөөрхий дөө
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.90.2)
    үр хүүхдээ сургаж боловсруулчихаад хандив хэртэй хэдэн төгрөг өгчихөж чаддаггүй шар иссэн шээс ууж эхчүүд нь банзалдсан монгол ирээдүй хөөрхий дөө
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
    • nairamdal
      Goe hellee
      2017 оны 04 сарын 18
  • Ochin (150.129.140.77)
    45 r surguuliin zahiral ahmadiinhaa bayariig hurtel temdeglehdee huuhduudees mongo huraadag. Hicheel tarahad surguuliin haalga gargana gej 1800 d huuhdees 20000 tog huraasan. Dahiad l hicheel ehlwh ued namar 20000 tog mongo hureltsehgui bna gej huraasan. Ogohgui yag yund zartsuulah eseh talaar asuuj lavlahad huuhed ahalgaltand oruulahgui gej darataldag. Arai davarchihsan zahiral neg bnaa.
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Neg eej (59.153.87.33)
    Bas havar shalgalt avch bga bagsh nart mungu hool eldev yum huuhduudees avdag
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Neg eej (59.153.87.33)
    Ireedui tsogtsolbor 80 surguuli bainga mungu avdag bas angin bagsh ni davtlaga ugsun nereer mungu avdag shalgalt ireheer huuhduudee mungu avdag gej helj bolohgui gej daramtaldag zunduu olon yum bnoo shalgamaar yum
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (67.213.218.72)
    Оюуны ундраа сургууль 20 жилийн ой тэмдэглэх гэж байна гэж янз бүрийн аргаар мөнгө татаад байна. Одоогийн байдлаар 40-60 000 төгрөг татаад байна. Ядаж юунд яаж зарцуулж байгааг нь шалгаад өгөөч.
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • tghhu (202.179.31.58)
    Zowlomj hargahaas tsaishgui baiguullaga
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.165.36)
    сургууль бүр хандив гэхгүйгээр ном,сургалт .цагийн, шалгалт авч буй багшийн хоолны мөнгө,засвар,анги цэвэрлэгээний мөнгө гэж байнга л авдаг мөнгө шүү дээ
    2017 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    22 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    30 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    49 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    1 цаг 0 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    2 цаг 1 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    2 цаг 35 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    2 цаг 48 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    4 цаг 1 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    4 цаг 6 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    19 цаг 37 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    22 цаг 2 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    22 цаг 16 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    22 цаг 31 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    22 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    23 цаг 9 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    23 цаг 34 мин
  • ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
    23 цаг 51 мин
  • С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
    Өчигдөр 12 цаг 21 мин
  • Ариана Гранде өөрийг нь шүүмжилдэг олон нийтээс холдож, амгалан амьдрах замыг сонгожээ
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК