Банкны цахим болон гар утсаараа төлбөр тооцоо хийдэг үйлчилгээг ашиглан бусдыг залилсан хэрэг гарч байна.
Тухайлбал, “Өгөөмөр” техникийн захаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст “Үл таних хүнд залилууллаа” гэсэн мэдээлэл уржигдар 16.00 цагийн үед иржээ.
Хан-Уул дүүргийн иргэн Б-ээс нэгэн хүн “Тоёота” машиндаа зуны хоёр дугуй, дөрвөн обуд худалдаж аваад мөнгийг нь мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлээд өгөлгүй зугтсан аж. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай эрэн сурвалжилсны дүнд Багануур дүүргийн харьяат Н гэгч уг хэргийг үйлдээд зугтсаныг олж, саатуулсан байна.