Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: 2016 оноос хойш томилогдсон албан тушаалтнуудын нэрсийг гаргаад дүгнэлт хийх ёстой

2018-6-27
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Та Оюутолгойн гэрээтэй холбогдуулан мэдээлэл хийсэн. Яг ямар асуудал хөндөж байгаа юм бэ?

-Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсэг УИХ-аас гарсан. Энэ Ажлын хэсэг гурван асуудлыг шалгах ёстой. Нэгдүгээрт, гэрээ байгуулахдаа УИХ-ын 57 дугаар тогтоолыг яг дагасан уу. Хоёрдугаарт, нэгэнт байгуулсан гэрээгээ аль аль тал нь мөрдөж байна уу. Гуравдугаарт, үр өгөөж нь яг төсөөлснөөрөө явж байгаа юу. Хэрвээ үр ашиг буурсан бол ямар шалтгаанаар вэ гэдгийг шалгах учиртай. Би бол гэрээгээ яг мөрдөж байна уу гэдгийг шалгасан юм. Тэр дундаа ажилчдын аюулгүй байдал, цалин хөлс, хөдөлмөрийн харилцаа, Ханбогд сум болон Өмнөговийг хөгжүүлэх амласнаа биелүүлсэн үү гэдгийг шалгасан. Жишээлбэл, Хөрөнгө оруулалтын гэрээний 4.4 дээр албан болон албан бус боловсрол түүний дотор англи хэлний сургалт, тусгай мэргэжлийн сургалт явуулна гэж амалсан байгаа. Гэвч энэ огт хийгдээгүй. 4.4.10 дээр “Өмнөговь аймгийн малчдыг нүүлгэнэ. Нүүлгэхдээ тодорхой нөхөн төлбөр өгнө” гэсэн байгаа. Тэр нь ойлгомжгүй байгаа. Дээрээс нь энэ гэрээг шалгахад харамсалтай нь Оюутолгой бидэнтэй хамтрахдаа маш муу ажилласан. Олон мэдээллийг өгөхгүй нууц, боломжгүй, бололцоогүй гэдэг хандлагаар ярьж байсан.

-Жишээлбэл?

-Хөрөнгө оруулалтын гэрээний 8.1-ийн дагуу бид цалин хөлсийн асуудлыг шалгая гээд хүсэлт тавихад миний нэр дээр “Оюутолгой компанийн ажилтнуудын албан тушаал, цалингийн талаар мэдээлэл нь байгууллагын нууц учраас өгөхгүй” гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь бид нийгмийн даатгал төлж байсан шимтгэлээр үржүүлээд барагцаа цалинг нь шалгаад үзсэн. Ингэхэд ерөнхийдөө 2590 хүн Оюутолгойн үндсэн ажилтан гэдгээр нийгмийн даатгал төлж байсан байгаа юм. Гэтэл үлдсэн хүмүүсээ 138 компанитай гэрээ байгуулаад зохицуулсан байна. 19 компани яг талбай дээр ажиллаж байгаа. Тэр 19 аж ахуйн нэгжийг нь шалгахад тэд яг ижил төрлийн ажил хийдэг. Машин барих, газар ухах гэдэг ч юм уу. Гэвч харамсалтай нь цалингийн зөрүүг аваад үзэхээр тэр гэрээт ажилчид гээд байгаа 13748 ажилчнаас бидний үзэж байгаагаар гадаад ажилчид нь 5-15 дахин өндөр цалин авч байх магадлалтай байгаа. Яагаад гэвэл бодит мэдээлэл өгөөгүй учраас нийгмийн даатгалаар нь үржүүлж үзэхэд шүү. Нөгөө 2590 нь 19 компанитай харьцуулахад тав дахин өндөр цалин авч байна. Яг үлдсэн 10 гаруй мянган хүн бол ний нуугүй хэлэхэд нийгмийн даатгалын төлөлт муутай байгаа. Энэ бол Хөдөлмөрийн хуулийг ч зөрчсөн зүйл. Тэгэхээр энэ бол гэрээний үүргээ санаатайгаар зөрчдөг, нөгөө талаасаа бусад компаниудад ажилчдаа ацаглах байдлаар үүргээс зугтаадаг, нийгмийн даатгалын шимтгэлээ 2590 хүрээнд хийгдэж байна гэсэн ийм дүгнэлт гарч байна. Нэг л жишээ дурдахад энэ. Үүн дээр сургалт хийх, орон нутагт үзүүлэх өгөөж, ажлын байрны аюулгүй байдал гээд асуудлууд бий. Ний нуугүй хэлэхэд 2590-ээс бусад хүмүүсээ боолын хөдөлмөрийн байдлаар ажиллуулж байна.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулаад нээлттэй сонсгол явуулна гээд байгаа. Та үүн дээр гишүүнийхээ байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Би өнөөдөр (өчигдөр) албан бичиг хүргүүлж байгаа. Тэр нь ямар учиртай гэхээр 2016 оноос өнөөдрийг хүртэл шинээр томилогдсон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нарын нэрсийг, албан тушаалд томилогдсон үндэслэлийг нь гаргаад ир гэж. Намын нэрээр албан тушаал наймаалцдаг, зүгээр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг ажлаас нь халаад оронд нь өөр хүн оруулаад албан тушаал зарж амьдраад байна уу гэдгийг бид өнөөдөр цогцоор нь авч үзэж шалгаж тогтоох ёстой. Үнэхээр хэлэлцүүлэг хийе гэж байгаа бол 2016 оноос хойш томилогдсон бүх албан тушаалтнуудаа гаргаад эрх ашгийн зөрчил байна уу гэдэг анализ дүгнэлт хийх ёстой. Ажил гүйцэтгэх гэрээг 50 сая төгрөгөөс доошоо бол шууд гэрээ хийгээд байгаа байхгүй юу. Нэг байшинг гурван удаа будчихсан тохиолдол байна шүү дээ.

-Та Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг дэмжиж байна гэж ойлгох уу?

-Би өргөн хүрээгээр явуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн албыг төрлийн алба, намын алба болгож болохгүй. Яагаад өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг халж өөр хүмүүсийг томилсон юм. Яагаад дараа нь шүүх дээр ялагдаад байгаа юм. Шүүхээс ажилд нь эргүүлэн томил гэсэн хүмүүсийг ажилд нь авахгүй байгаа юм. Энэ судалгааг эхэлж хийх ёстой. Дээрээс нь энэ 65 хүний нэрээр хэчнээн хүн ажилд орсныг нь гаргаад ирэх хэрэгтэй. Шударгаар ярих хэрэгтэй шүү дээ. Жишээ нь, энэ Засгийн газрын 17 дотор хэн нь хэний захиалгаар байгаа юм. Мөнгө аваагүй томилсон байж болно. Гэхдээ нам гэдэг нэрээр “Миний сонгуульд ажилласан юм. Энэнд төлбөрийг нь төлье” гэж байгаа бол энэ чинь 60 тэрбум л гэсэн үг шүү дээ. МАХН тийм байсан. “Намаа санхүүжүүлэх ёстой. Засгаас гарч болохгүй ээ. Яагаад гэвэл энэ хүн чинь нам санхүүжүүлэх гээд байгаа юм” гэж ярьдаг байсан. Сая ам.доллар нэхлээ гэж ярьдаг байв. Ардчилсан намд энэ бүр хавтгай байлаа.

-Одоо тэгвэл ямар жишээ байна?

-Жишээлбэл, Эрдэнэс Монгол компанийн захирал оюутны холбоонд ажиллаж байсан нэг залуу сууж байгаа шүү дээ. Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дэд бас л цүнх бариад явж байсан залуу. Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг чинь арай л өөр албан тушаалтай хүн байдаг биз дээ. Одоо Тавантолгойн энэ асуудал явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхдүүд чинь 140 тэрбум ам.долларын үнэтэй өртөгтэй нүүрсийг хоёр тэрбум ам.доллараар зарах гээд байна. Өөрөөр хэлбэл гадныханд найр тавьж өгөх гээд байгаа юм.

-60 тэрбумын асуудлыг хууль, хүчний байгууллагууд нотолдоггүй. Гэтэл амь нь тасардаггүй ийм яриа яваад л байдаг. Тэгэхээр ямар нэгэн юм байна уу гэж харагддаг?

-Аливаа гэмт хэрэг бол гэм хор учирсан уу, үгүй юу гэдгийг шалгах ёстой шүү дээ. Гэм хорыг эхлээд тогтоох ёстой юм. Ярих нь гол биш. Үүнээс болоод хохирол учирсан уу. Хохирлыг тогтооё гэвэл томилсон бүх хүмүүсийнхээ нэрсийг гаргаж ирэх ёстой. Тэгээд албан тушаалтай нь, удам судартай нь хар. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Яг нарийндаа дарга болж байгаа хүмүүс чинь ихэвчлэн бараг 90 хувь нь татаастай байгаа. Нам дагаад ёстой нөгөө суганы үс шиг явж байгаад л гардаг. Үүнийг бид мэдэж л байгаа биз дээ. Тийм учраас энэ нөхдүүдийг юу гэж үзэж байна вэ гэхээр мэдлэгтэй нь ажилладаг, мэдлэггүй нь суралцдаг баймаар байгаа юм. Төрийн албыг өнөөдөр ийм чадамжгүй болгох гэж дайраад байдаг цаад санаа нь юу вэ гэвэл намын санхүүжилттэй шууд холбоотой. Намын санхүүжилтийн тухай хууль байхгүйгээс болоод ингэж явна.

-Сүүлийн үед хүүхэд харамсалтайгаар эндсэн явдлууд гарах боллоо. Паркийн тоглоом эвдрэх мэтээр мөн түгшээсэн зүйл ч тасрахгүй байна. Ер нь хүүхдийн аюулгүй байдал талаас юу хийх ёстой юм бэ?

-Соёлтой нийгэмд бол сайд нь гарч ирээд огцордог юм. Сайд гэж ямар хүн байна. Хамгийн чухал салбаруудыг өнөөдөр ямар хүмүүс бариад явж байна. Ядаж гарч ирээд хэн нэгэн хариуцлага үүрэх ёстой. Манай Эрүүгийн хуульд өмнө нь шууд бус байдлаар бусдыг үхэлд хүргэх юм бол эрүүгийн хариуцлага үүрдэг байсан. Гэтэл одоо тийм заалт нь байхгүй болчихсон. Зөрчлийн хуулиндаа ч байхгүй. Жишээлбэл, хэмхэрхий шатыг “Энэ зүгээр авирчих” гэж авируулаад нөгөө хүн унаад нас барчихвал зүгээр гэж хэлсэн хүн хариуцлага үүрэх ёстой шүү дээ. Яг л тэр юм. Тэгэхээр энэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль аймшигтай байгаа биз.

Ж.Энхсайхан 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.72.245.198)
    УЧИР НЬ ОЛДОХГҮЙ МАЛ ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛЭХ БОЛОВ УУ,
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • уншигч (103.57.94.69)
    энэ залуу арайдээр шударга ярьдаг шүү
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • ЗГ-ын автобаазын ажилтан (103.26.193.12)
    Та нөхдийн хэн нь ч ЗГ-ын автобааз дээр ирээд үзээч? Учир нь сүүлийн засгийн газар томилогдоход урдны Эрдэнэбатын ЗГ-ээс томилогдсон хүмүүсийг шууд халаад өөр хүмүүс таваигдлаа.Жолооч нарын дунд яригдахдаа дандаа мөнгөний хүмүүс гэнэ. Одоо автобааз дээр ЗГ-ын ХЭГ- дарга асан Мөнхбатынхан,мөнЗанданшатарынхан гэж талцдаг болсон байна. Автобааз хэзээ ингэж улс төржиж талцаж байлаа. Мөнхбатын үед тавигдсан Энхбаяр дарга нь ня-ботойгоо нийлээд 2жил гаруй хугацаанд байхдаа 30сая,20сая гэх мэт мөнгийг улайн цайм бэлэн гаргаад хувьдаа авчихдаг.Энэ хавар ажлыг нь авна гэхээр "ухаан алдаж унаад, эмнэлэгт хэвтсэн" гэх мэт арайчдээ гэмээр зүйл баазаар нэг боллоо. МАН нэг нам мөртөө дотрочилтэй ийм зөрчилтэй багаа нь зөвхөн нэг бааз дээр байна. Дуртай дарга нь бэааз дээр ирээч. Харин үүндээ жолооч нарын нэр оруулбал шууд л хална. Маш түгшүүртэй байна шүү!
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • мөнгөний сүлжээ (185.86.149.184)
    нисэхэд хүмүүс 5 саяыг өгөөд ажилд орж болж байгаа. мөнгөгүй нь ажилд орж чадахгүй байна.
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
    • Гаальд бас их мөнгө төлж байж ажилд ордог.
      2018 оны 06 сарын 28
    • haana
      haana orson be
      2018 оны 06 сарын 28
  • Зочин (103.50.206.62)
    Зөв ярьж байна.Энэ ЗГ гарч ирээд ЗГХЭГ,Эрдэнэс тавантолгой болон бусад төрийн өмчит компани болон Яам тамгын газруудын хурган болон гүйцэтгэх дарга захиралууд бүгд Залуучуудын холбоо,Оюутны холбоо,Зүүний хүчний холбооныхон болсон нь үнэн.Цүнх баригч нар болсон нь үнэн.Ингэж Зсага төр бөрихгүй ЕСайдаа.Шударга төрийн албан хаагчдыг халж байгаа нь үнэн.Тэр тусмаа яамдууд.Өөрсдийнхөө найз нөхөд сонгуульд явсан нутгийн хүмүүсээ авч байгаа нь үнэн.Одооч энэ байдал явагдаад л байна шүү дээ._Үүнтэй эвлэрээд байгаа 33 ичиг ичиг ичиг.
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • zochin (202.131.230.238)
    MAN heden hubi abchih geed boon sensaats bolgoj bgaan bh da.Lab l eh oron ard tumendee heregtei shiid garahgui dee.Ta nar harj l baigaarai. Ene tord itgeh itgel alga aa
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • Эргүү (103.10.22.211)
    Энэ эргүүг уг нь гайгүй юм болов уу гэж бодсон. Мал байна лээ.
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.184.249)
    Малаа энэ чинь 16 оны 60 тэр бумын асуудлыг яриад байна Тэхээр чинь 16 оноос хойшхи эрх мэдэл авсан нөхдийг шалгах ёстой биз дээ
    2018 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.176.212)
    Санаа нь зөв байна гэхдээ яагаад 2016 оноос эхлэх гэж? Мэргэжил харгалзахгүй томилдгийг Энхсайхан эхлүүлсэн, тэрнээс хойш хэнч ямарч салбарыг удирдаж болно чадна, чадаж байна гэж итгэсээр одоо дампуурдаг шатандаа явж байх шиг байна. Анх яаж ажилд орсон тэр замаараа л явж явуулж байгаа шүүдээ Баасанхүү гуай, энэ систем чинь болохгүй байнаа
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.42.5)
    улсын их хурад сонгогдсон гишүүд зөвхөн монгол улсын ард иргэдэд сайн сайхан амьдрахад нь зориулсан хууль санаачилж баталж байх ёстой байтал гадаадын аж ахуйн нэгжид зориулсан хууль ихэвчлэн батлуулж санаачилж байна харин ард түмэндээ хохиролтой монгол улсад ашиг байхгүй хууль санаачлах юм бол эх орноосоо уравсанд тооцож ялалж баймаар байна авилга авчихаад гадныханд үйлчилхээ зогсоо
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • роо (66.181.161.36)
    Хотын агентлаг газрын дарга нар дандаа цүнх баригч нар.тэр дундаа хөдөө царайтай хөдөөний нусгай тэнжгүүд
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • S.ERDENE (66.181.178.31)
    MALA 2009 ONOS HOISH BUH TOLGOLJ AJILSAN BUH LUIVARCHDIG SHALGAH ESTOI
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • DABAA (66.181.190.171)
    ualanguay toriin albanaas bus gudamjnaas orj irsen nohduudiig tusgailan gargaj irj hariutslaga tootsoh estoi doo
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    6 цаг 34 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    6 цаг 37 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    6 цаг 52 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    7 цаг 15 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    7 цаг 42 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    7 цаг 43 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    8 цаг 5 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    8 цаг 9 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    8 цаг 19 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    8 цаг 54 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    9 цаг 49 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    10 цаг 24 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    10 цаг 33 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    10 цаг 47 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    11 цаг 47 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    11 цаг 58 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    12 цаг 7 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    12 цаг 8 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    12 цаг 12 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    12 цаг 32 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК