Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зангидаж байгаа нь М.Энхболд юм биш үү?

2018-6-29
0
ЖИРГЭХ

МАН дахиад л эргэлтийн цэг дээр ирчихэв үү. Уг нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, МАН-ын тамгыг атгасан ч “давхар дээл” нь түүнийг дааруулсан өдрүүд эхэлж байх шиг. Өрөг дээрх бараг бүх шатар түүний хүслээр нүүж, тэр ч бэрс гарсан нь уг нь саяхны л үйл явдал. Гэвч “тэжээсэн бяруу тэрэг эвддэг”-ийн үлгэр У.Хүрэлсүхийн хүчийг сулруулж байж мэдэх юм. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан байдаггүй гэж үзвэл МАН өнөөдөр УИХ-д 65-уулаа бус, 64-үүлээ боллоо. Энэ бол тооны хувьд ухралт. Гэхдээ 64 кноп гэдэг хэтэрхий гэмээр сулбагар байгаа сөрөг хүчний есөн гишүүний хажууд хороо цэрэг л гэсэн үг. Гэвч энэ удаад улс төрийн шатрын өрөг дээр хар, цагаанаар бус цагаан нь цагаантайгаа л өрсөлдөж буйд л асуудлын учиг бий. 

Сая бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн Д.Гантулга бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах талд зогссон 33-ын “бүлэг”-ийн нэг гишүүн нь. Тэр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод харьцаа 32:32 болж тэнцлээ. Засагт багтаагүй 33-ынхан “32” руу гүйж эхэлсэн нь УИХ дахь бүлэг доторхи У.Хүрэлсүхийн хүчийг улам сулруулж байна. Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзахаа мэдэгдэхтэй зэрэгцэн “Та төрсөн нутагтаа, Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвшинэ биз дээ” гэх хатгасан асуулт түүн рүү чиглэсэн нь лав сайны дохио биш. Яг энэ асуулт У.Хүрэлсүхэд тавигдсан МАН-ын бүлгийн хурал дээр эцэс төгсгөлгүй хэрүүл болж, хэвлэлээр тэр нь дэлгэгдсэн нь ердийн тохиолдол биш биз ээ.

Уг нь МАН-ын дарга нь У.Хүрэлсүх. Засгийн газрын тэргүүн нь ч бас тэр. Гэвч 2016 оны сонгуульд авч орсон М.Энхболдын нөлөөлөл МАН-д сулрах болоогүйг энэ өдрүүдэд өрнөсөн үйл явцаас харж болохоор байна. 33:32-ын хуваагдлаар МАН-ын хүч У.Хүрэлсүхэд шилжээд байсан ч шинэ Засгийн газар байгуулснаас хойших үйл явцаас харахад буцаад М.Энхболд руу ханарч байгаа бололтой. Нэг ёсондоо тэр одоо УИХ-ыг ч, МАН-ын УИХ дахь бүлгийг ч зангидаж байна. Засгийн газрын ажлыг ч бас тэр л урагшлуулж байна. Яагаад?

Хүлээлт үүсгэсэн шигээ У.Хүрэлсүх ажиллаж чадахгүй байгаа нь М.Энхболдыг налах нэг үндэслэл болсон биз ээ. Учир нь, Засгийн газар ойр зуурын, бараг л “газар дээр нь шийдлээ” гэх тодотголтой аахар шаахар ажлууд хийж байгаагаас төлөвлөсөн, тооцоолсон юм хийсэнгүй. Үнэндээ Засгийн газраас гарсан хамгийн том шийдвэр нь нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих бололтой. Гэвч баригдсан хойно нь л барилаа гэхгүй бол Монгол Улс бараг дөрөв дэх удаагаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьж байгаа учраас энэ удаад ч иргэд итгэл муутай байна. Дээр нь Засгийн газар шав тавиад долоо ч хоноогүй байхад нефть импортлогчид шатахууны үнийг тодорхой хэмжээнд нэмж, “бэлэг” барилаа. Ийм үед иргэд ч, эрх баригч намын бүлэг дотроо ч Засгийн газарт эргэлзэх хандлага ажиглагдах боллоо. Дээр нь 33-ын бүлгийн хагарал ч улам хурцдаж байх шиг. Хамгийн сүүлд “33”-ын бүлгийн гол гишүүд болох Ж.Ганбаатар, Ч.Улаан нар Засгийн газраас өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ дээр унагахад гол үүрэг гүйцэтгэж оролцсон. Харин энэ төслийг нь УИХ-д дахин өргөн бариулж, парламентаар хэлэлцүүлсэн хүн нь УИХ-ын дарга М.Энхболд байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлыг УИХ өөр дээрээ авч, ачааллыг нь хөнгөлж байгаа нь бодит үнэн юм. 33-ынхан бус 32-ын бүлэг нь л Засгийн газрын ажлыг урагшлуулж байна гэсэн үг. Учир нь засгаас санаачилга гарахгүй, гарсан нь ч гавьтай зүйл биш болохоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Засгийн газрын хийх ажлыг УИХ шийдэж өгөхгүй бол аравдугаар сар хүртэл энэ Засгийн газарт хийх ажил алга” гэж мэдэгдсэн байна лээ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн Засгийн газарт хийх ажил алга байна. Асуудлаа ч УИХ дээр авч гарах тал дээр дутмаг байгаа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл дээр харагдлаа. Одоо Тавантолгойг, дахин өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг ч УИХ, 32-ынхон авч гарч байна шүү дээ.

Ж.ЭНХСАЙХАН

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • mongol (66.181.160.118)
    enkhbold baisan tsagt bid jigedhen nohoi shig amidraad duusna daa
    2018 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.182.40)
    Үнэн шүү.Энхболд дарга шиг зангарагтай хүлээцтэй хүн .Сайн хүнд садаа олон гэдэг л болж байна.Хүрэлсүхийн өмнө хийж байсан үйлдэлүүдээс харахад овилго муутай хүн гэдэг нь харагддаг. Хэдэн их юм бодсон шалдан банди нарын цөсийг хөөргөж тавиад ард түмний итгэлийг олно гэж байхгүй дээ
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.218.128)
    Эрдэнэбат сайдын эхлүүлсэн ажлууд л яваад байгаа биз дээ түүнээс биш олигтой хийсэн зүйл алга даа
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • Noyon nuruutai toriin tushee bol UIH -iin darga gej haraad ba (64.119.18.136)
    Mongol hun
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • Zochin (112.72.8.2)
    Bugdel adilhan hudlaa garuud ene balaa heden namiig odoi bolimoor yum arai eh ornoo gesen heden shudarga hun gargah heregtei
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • irged (66.181.177.170)
    60 terbumig l zangidaj bgaa baih daa
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Үнэн шүү.Энхболд дарга шиг зангарагтай хүн алгөө.Сайн хүнд садаа олон гэдэг л болж байна.Няцаж болохгүй.Сайн зүйлрүү мацахад замд садаа их таарна түүнийг давж оргилд хүрвэл үр дүнтэй шүү Энхболд даргаа.Наад шалдан банди нар чинь тань шиг оргилд ссадыг давж хүрж чадахгүй захаас нь буцна.Үнэн ялна.Харин МАн-н дарга,генесек 2 бут үсрэх нь тодорхой боллоо.Энэ 2-тойгоо 33 нөхдүүд цуг бутарвал болно.
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
    • Eserguutsegch
      Mongol khelnii durem meddegul Hun kholsolkhoo bolikh kheregtei shuu Enkhbolboo
      2018 оны 06 сарын 29
  • zochin (103.229.123.241)
    Enkhbold noyon nuruutai tulhtai ard tumnii tuluu ajillaj chadah hun manai erunhii said Hurelsuh bol ard tumniig hyamrald oruulchihad hariutslagaa huleen geed hayad USA zugtaah hun shuu dee eniig yalgaj salgah oilgoh heregtei
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    6 цаг 33 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    6 цаг 36 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    6 цаг 52 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    7 цаг 15 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    7 цаг 42 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    7 цаг 43 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    8 цаг 5 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    8 цаг 9 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    8 цаг 19 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    8 цаг 54 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    9 цаг 49 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    10 цаг 24 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    10 цаг 32 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    10 цаг 46 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    11 цаг 47 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    11 цаг 58 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    12 цаг 7 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    12 цаг 8 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    12 цаг 12 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    12 цаг 32 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК