Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эксельтэйгээ “өтөлсөн” Өлгий хот

2018-6-29
0
ЖИРГЭХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Толбо нуурын эрэгт энэ сарын 20-24-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон Ардчилсан намын “Баруун бүсийн чуулга уулзалт”-д оролцохоор эх орны баруун хязгаар тийш хөлгийн жолоо залсан юм. Ардчилсан нам шинэчлэлийн аянаа эхлүүлээд хоёр жил гаруйн хугацааг үдээд байгаа. Намынхаа даргыг бүх гишүүдээсээ сонгохоос эхлээд Үндсэн дүрэм, Үзэл баримтлалаа шинэчлэх ажилд ханцуй шамласан тэд “Иргэдийн оролцоотой, бодлогын нам” болох том зорилго өвөртлөн олон ажил төлөвлөсний нэг нь энэхүү бүсийн чуулган юм. Энэ онд дөрвөн удаагийн бүсийн чуулган зохион байгуулахаар төлөвлөснөөс эхнийх нь Баян-Өлгий аймагт ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа. Харин удаах нь буюу “Төвийн бүсийн чуулга уулзалт”  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд  зохион байгуулагдах урьдчилсан тов гараад байна.

“Баруун бүсийн чуулга уулзалт”-д Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс  аймаг, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 1000 гаруй төлөөлөгч оролцож сургалт, семинарт хамрагдаж, нутгийн болон хүний хөгжил, намын шинэчлэл, гишүүдийн чадавхийг дээшлүүлэх асуудлаар санал, туршлагаа солилцсон юм. Мөн аймаг, дүүргүүдийн гишүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ болон мэтгэлцээн, спортын тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулсан. Багийн дүнгээр Завхан аймаг тэргүүн байранд шалгарсан бол Ховд, Говь-Алтай аймгууд удааллаа.  

Энэ удаагийн бүсийн чуулганд оролцогчдод  зөвхөн сургалт, семинарт хамрагдаад зогсохгүй тухайн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцах боломж тохиосон. Технологийн шийдэл цаг, минутаар хэмжигдэж буй 21 дүгээр зуунд Монгол орны  алс баруун хязгаарт орших Баян-Өлгий аймаг тэртээ 1990-ээд оныг санагдуулам төрхөөсөө салж амжаагүй байна. Намхан таазтай шавар байшингууд, хаа нэгтээ холхих Эксель, Элентра, ЗИЛ-130, УАЗ-469-үүд Баян-Өлгий аймгийг 90-ээд ондоо “Гацчихсан” юм шиг санагдуулна.  

Өвөл, хаврыг хүндхэн давсан Өлгийд энэ зун хур, бороо тоотой оржээ. Үүнээс болж нийт нутгаар гандуу байгаад нутгийн малчид сэтгэл зовниж байгаа төдийгүй газар тариалан, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэрийг бий болгохгүй бол ядуурал улам нэмэгдэж байгааг сануулж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгуудын ажлыг дүгнэхэд Баян-Өлгий аймаг сүүл мушгисан. Хөрш зэргэлдээх Завхан, Ховд аймгууд ажил, үйлсээрээ манлайлж байхад тус аймгийнхан хамгийн сүүлд эрэмбэлэгдэж “гахай” зүүхэд хүрсэнд нутгийн иргэд сэтгэл дундуур байгаагаа энэ үеэр хэлж байсан  юм. Уг нь Баян-Өлгий аймаг өмнөх Засгийн газрын үед ажил, үйлсээрээ улсдаа 11-т эрэмбэлэгдэж байжээ. Гэтэл хоёрхон жилийн дотор сүүл мушгиж, 21-т бичигдэх хүртлээ уруудсан байна. Энэ бүхэн орон нутаг дахь улстөржилт хэрээс хэтэрсэнтэй холбоотой аж.  Баян-Өлгий аймгийн хувьд хоёрхон жилийн дотор удирдлагаа дөрвөн удаа огцруулах шийдвэр гаргаж, тэр хэрээр төрийн ажил цалгардаж, иргэд хохирч байгааг хэлж байна. Энэ бүхэн 28 жил Баян-Өлгийд засагласан МАН-тай холбоотойг иргэд ам уралдан ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-д хүртэл 32, 33-ын бүлгээрээ хуваагдсан МАН-ынхан орон нутагт ч талцаж, хуваагдаж өөрсдийнхөө байгуулсан засгийг дөрвөнтөө огцруулаад байгаа аж.

Засаглалын хямралаас болж, Өлгийчүүд ч ихээрх хохирох болжээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн зарим иргэн өөрөө ч мэдээгүй байхад нь  улсын бүртгэлээс хасах,  түүнийгээ сонгуулийн үеэр мэдэх тохиолдол цөөнгүй давтагдах болжээ. Улсын хилээр ч нэвтэрч үзээгүй хэрнээ  Монгол Улсын иргэний бүртгэлээс хасагдаж, тэтгэвэрээ авч чадахгүйд хүрчихээд байгаагаа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн хэлж байна. Түүний өргөдлийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ гэв.  Мөн тус сумын иргэн Күмбарша гэх эмэгтэй 2016 оноос хойш орон нутаг дахь улстөржилт хэрээс хэтэрснийг хэлж байсан бөгөөд төрийн албан хаагчид асар их дарамт, шахалтан дор ажиллаж байгаа гэв. Учир нь эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчдыг орон нутгийн удирдлагын зүгээс шахаж, дарамтлах байдал хэрээс хэтэрснийг орон нутгийн иргэд хэлж байна. Түүнчлэн өнгөрсөн хавар улсын нөөцийн сангаас олгосон малын тэжээлийг нэг шуудайг нь 35 мянган төгрөгт хүргэж малчдад дамлажээ. Гэтэл Завхан аймаг малчиддаа нэг шуудай малын тэжээлийг 7000 төгрөгөөр олгосон байна. Төв суурин газраас алслагдмал оршдог тус аймгийн иргэдийн хувьд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний болон шатахууны үнэ өсч байгаа нь ихээхэн дарамт учруулж байгааг хэлж байлаа. Орон нутагт бэлчээрийн даац хэтэрч, малын гаралтай түүхий эдийн үнэ буурч байгааг ч мөн иргэд хэлж байв. Сум орон нутагт бүтээн байгуулалт хийгдэхгүй хэрнээ улстөржсөөр хоёр жилийг үдэж байгаад иргэд сэтгэл дундуур байна. Улаанбаатар хоттой автозамаар ч холбогдож амжилгүй үлдчихээд байгаа Өлгийчүүдийн сэтгэгдэл ийм байна. Зөвхөн Баян-Өлгий ч бус бүсийн чуулганд оролцохоор цугласан төлөөллүүд орон нутагтаа тулгамдаад буй асуудлын талаар ярилцаж, санал бодлоо нээлттэй илэрхийлж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлсэн нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байсан юм. Хүүхдийн мөнгийг алагчлан олгож буй явдал, бэлчээрийн даац, малын чанарт анхаарах, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, мэргэжилтэй боловсон хүчний хомсдол орон нутагт нүүрлэсэн зэрэг хэн бүхэнд хамааралтай асуудлын талаар Толбо нуурын хөвөөнд цугласан 1000 гаруй төлөөлөл гурав хоногийн турш ярилцсан юм.  Толбо нуур тогтуухан үдлээ. Дараа эргэн ирэхэд Эксельтэйгээ “өтөлж” буй Өлгий хот минь өнгө зүсээ засч, иргэдийн нүүрэнд инээмсэглэл тодорсон байх биз ээ.

Х.ТҮВШИН

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • shaa (203.91.115.42)
    lalariin hasguud hudlaashdee.kazak mgl-s zereg tetgever shaaj bgaa. nasaaraa grupiin mungu shaana
    2018 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    6 цаг 35 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    6 цаг 38 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    6 цаг 54 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    7 цаг 17 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    7 цаг 44 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    7 цаг 45 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    8 цаг 7 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    8 цаг 11 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    8 цаг 21 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    8 цаг 56 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    9 цаг 50 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    10 цаг 26 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    10 цаг 34 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    10 цаг 48 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    11 цаг 49 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    12 цаг 0 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    12 цаг 9 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    12 цаг 10 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    12 цаг 14 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    12 цаг 34 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК