Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өргөдлийн байнгын хороо 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 237 өргөдлийг эцэслэн шийдвэрлэжээ

2018-7-03
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2018.07.03)  2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажилллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл болон холбогдох албаны хүмүүс оролцсон.

Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын дарга, гишүүд, Байнгын хороодод нийт 7231 иргэний 1233 өргөдөл ирүүлснээс 113 буюу 9,2 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1120 буюу 90,8 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Тус Байнгын хороо өнгөрсөн хугацаанд иргэдээс ирүүлсэн 277 өргөдлийг судлан 237 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 40 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа аж. Тайлант хугацаанд тус Байнгын хорооноос 126 албан бичиг явуулж, 132 албан бичиг хүлээн авч шийдвэрлэсэн байна.  Нийт таван удаа хуралдаж, долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, дөрвөн тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр нэг удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлээд байгаа ажээ. 

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээллийнхээ эхэнд, Туул голын бохирлын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байнгын хорооноос холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар авах, мэдээлэл, судалгаа гаргуулах, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах, Ажлын хэсэг байгуулах, хэлэлцүүлэг хийх зэрэг үйл ажиллагааг явуулсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх 02,03 дугаар тогтоолын хэрэгжилтийг дүгнэв. Байнгын хорооны тогтоолын дагуу голын бургас модыг сүйтгэх, уул нураах зэрэг байгаль орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа 56 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76, А/113, А/164 тоот тушаалаар цуцалсан байна. 

Байнгын хорооноос Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутаг, Нийслэлийн ундны усны нэг том эх үүсвэр болсон Туул голын эрэг орчмын асуудлыг цэгцлэхийн тулд газар ашиглалт, барилга байгууламж, голын усны нөөц, газар чөлөөлөх зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн. Тухайлбал, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу барилга барьсан иргэн, хуулийн этгээдийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, газар эзэмшигч, ашиглагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр газрыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн солих буюу эргүүлэн авах, өөр газарт нүүлгэн шилжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудлыг татварын бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам газрын зөвшөөрөлгүйгээр эсхүл зөвшөөрөлтэй боловч гэрээнд заасан нөхцөл, болзлыг зөрчиж барилга барьсан, барилгын норм, стандартыг зөрчсөн, батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг буулгах, барилгын ажлыг зогсоох ажлыг хийж эхэлсэн. Энэ бүхэн Өргөдлийн байнгын хорооны ажлын нэгээхэн үр дүн гэж үзэж болно гэж байлаа. 

Түүнчлэн тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байна гэсэн гомдол ирүүлжээ. Иймд Байнгын хороо уг асуудлаар  хоёр удаа, Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, “Буянт-Ухаа 2” хороололд Ажлын хэсгийн гишүүд нэг удаа ажилласан. Иргэдэд хямд өртөгтэй, чанартай сууцаар хангах төрийн бодлого, түрээсийн орон сууц, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “ТОСК” ТӨҮГ-ын захиалгаар орон сууц барьж ашиглалтад оруулах гэсэн үндсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахыг "ТОСК” ТӨҮГ-т үүрэг болгохын зэрэгцээ цаашид зорилтот бүлэгт чиглэсэн хямд өртөгтэй, чанартай орон сууцыг олноор барих, шалгалтаар орон сууцны ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдвэрлэх зэрэг зөрчил, дутагдлууд илэрсэнийг дахин гаргахгүй байх талаар үүрэг болгожээ.

Түүнчлэн иргэдийн орон сууцанд хамрагдах нэгдсэн мэдээлийн сан бий болгох, иргэдийн түрээсийн орон сууцаа өөрийн өмчлөлд авах хүсэлтийн дагуу холбогдох журмуудад өөрчлөлт оруулах, дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн асуудал, ипотекийн 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн олгох чиглэлийг тус Байнгын хорооны тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамдуудад өгөөд байна. Энэ бүхэнд Байнгын хорооны зүгээс хяналт тавьж ажиллахаар болов.

 

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдээлэлдээ, “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллага, иргэдээс “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, татан буугдсан “Цэвэр агаар сан”-гийн зарцуулалтын талаар хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсний дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр “Цэвэр агаар сан” болон 2016-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, аудитын дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд, байгууллагаас гаргасан саналыг тусгасан зөвлөмж гаргасан талаараа онцоллоо.  

Түүнчлэн тус Байнгын хороо  927 иргэнээс  аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутыг  ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй орчныг бохирдуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байгаа асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж холбогдох асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөөд байна. Энэ дагуу Засгийн газраас өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон арга хэмжээ аваад байна. Мөн химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаарх талаар иргэдийн мэдлэг дээшлүүлэх арга хэмжээг холбогдох яам, агентлагууд анхаарч ажиллаж байгаа аж. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хэлсэн үгэндээ, хаврын чуулганы хугацаанд тус Байнгын хороо агаар, хөрс, усны бохирдол, хуванцар сав, нийллэг уут гээд байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудалд илүүтэй анхаарч,  түүнийг  хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд шийдвэртэй ажиллаж ирсэн. Бид УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хорооны тогтоол, шийдвэрийн дагуу Засгийн газар, холбогдох яам, агентлагуудын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах болно гэдгийг онцолж байв.

Дараа нь  Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нэмэлт мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ, өнгөрсөн хугацаанд тус Байнгын хороо олон жил ярьж ирсэн асуудлуудад илүү бодитой, үр дүнтэй ажилласан. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд холбогдох арга хэмжээг авч ажиллаж эхэлсэн гэдгийг дурдлаа.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаар хэвлэлийн хурал өндөрлөсөн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    5 цаг 31 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    5 цаг 34 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    5 цаг 49 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    6 цаг 12 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    6 цаг 39 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    6 цаг 40 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    7 цаг 2 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    7 цаг 6 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    7 цаг 16 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    7 цаг 51 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    8 цаг 46 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    9 цаг 21 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    9 цаг 30 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    9 цаг 44 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    10 цаг 44 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    10 цаг 55 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    11 цаг 4 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    11 цаг 5 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    11 цаг 9 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    11 цаг 29 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК