Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2018-7-09
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 22927 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1281, зөрчлийн шинжтэй 15131 дуудлага мэдээлэл байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Өндрөөс унаж бэртэх, үер, усны аюул, амьтанд хазуулж, хатгуулах, түлэгдэлт, ахуйн осол, гэмтэл, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох”-оос тус тус сэргийлэх зорилгоор зөвлөмжийг бэлтгэн, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд ажлын чиглэлийг хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 354 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 142 сургууль, 206 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын 370 талбайд үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. Шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илэрсэн. Цахилгаан щит, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой 224, траншейн болон худгийн таг эвдэрсэн, онгорхой 98, хурд сааруулагч байрлуулах шаардлагатай 36, хамгаалалтын хаалт, хашлага сэргээх, шинээр хийх 27, газар чөлөөлүүлэх шаардлагатай 11, үерийн далан суваг ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай 1, чанар стандартын шаардлага хангаагүй гэрэлтүүлгийн шон болон хаяг рекламны самбар 26, тоглоомын талбайн аюулгүй байдал хангаагүй 102, холбоо дохиолол болон шилэн кабелийн утас унжсан 205, бусад  46 зөрчил тус тус илэрсэн. Сүүлийн 14 хоногт давхардсан тоогоор 2297 чиглэлд 8414 офицер, 11858 цагдаа, 1862 олон нийтийн цагдаагийн ажилтан, 340 хэв журмын урамшилт эргүүл үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2080 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 74 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2738 дуудлага мэдээлэл хүлээн авч 799 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 124 бүртгэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 17,4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын бороотой, борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүсэх, шөнөдөө 4-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байх урьдчилсан төлөвтэй байна. Иргэдийн амралт, аялалын энэ цаг үетэй холбогдуулж,  Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Аврах анги-105-ын 2 бүлэг өдөр бүр завьт эргүүлээр, нэмэлтээр Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 бүлэг хөдөлгөөнт эргүүл хийж, ард иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна” гэж танилцуулав.

“Нийслэлийн Засаг даргын 02 тоот албан даалгаврын дагуу ЕБС, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын, тоглоомын талбайд хийсэн хяналт шалгалтаар НМХГ-ын даргын 02-01/1805 тоот мэдэгдлийг 32 хорооны Засаг дарга нар, 18 боловсролын байгууллага, ААНБ, 13 иргэн, 72 СӨХ-д хүргүүллээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамжны явган хүний зам хаасан “Жинхэнэ уянга” ХХК-ийн газар ашиглалтын байдалд шалгалт хийж, тус компани нь нийтийн эзэмшлийн талбайд зогсоол болон багана барих ажил хийж байсныг зогсоон зөрчлийг арилгуулан ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах, Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг сар болгон танилцуулах, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2018 оны ээлжийн амралтаа эдлүүлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох гар утсаа нээлттэй байлгах, орлон ажиллах албан тушаалтыг томилж, ажлын байрыг эзэнгүйдүүлэхгүй байх, төрийн ажил үйлчилгээ тасалдал, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    3 цаг 22 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    3 цаг 25 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    3 цаг 40 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    4 цаг 4 мин
  • Инчон нисэх буудал Лондонгийн Хитроуг ардаа орхиж дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудал боллоо
    4 цаг 31 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ.
    4 цаг 31 мин
  • Япон улс Путин маргаантай арлуудад айлчилсныг эрс эсэргүүцэв
    4 цаг 54 мин
  • Өнөөдрийн байдлаар 70,283 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлжээ
    4 цаг 57 мин
  • Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
    5 цаг 7 мин
  • С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
    5 цаг 43 мин
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    6 цаг 37 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    7 цаг 13 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    7 цаг 21 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    7 цаг 35 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    8 цаг 35 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    8 цаг 46 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    8 цаг 55 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    8 цаг 57 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    9 цаг 0 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    9 цаг 21 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК