Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Битогтохын Цогнэмэх: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын зохиолчоор ажиллаж байгаа минь их аз шүү

2018-7-09
0
ЖИРГЭХ

 

 

УДЭТ-ын зохиолч, хэвлэл мэдээллийн ажилтан, МЗЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын Цогнэмэхтэй Үндэсний их баяр наадмын босгон дээр уулзаж ярилцлаа. Тэрээр Хүн гүрний 2227 жил, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн Үндэсний их баяр наадмын “Монгол орон минь мөнхөд бат оршиг” нээлт, хаалтын ёслолын зохиолчоор болон Төрийн хүндэтгэлийн тоглолтын зохиолчоор давхар ажиллаж буй билээ.

 

-Сайхан зусч байна уу. Таныг энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын зохиолчоор ажиллаж буйг мэднэ. Гэтэл бас Төрийн хүндэтгэлийн тоглолтын зохиолчоор давхар ажиллаж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

 

-Сайхан зусч байна. Би энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын зохиолчоор хоёр дахь жилдээ ажиллаж байна. Энэ бол үнэхээр том хувь хишиг юм даа. Яагаад гэвэл манай үндэсний их баяр наадмын нээлтийг зөвхөн Цэнгэлдэх хүрээлэнд төдийгүй гурван сая монголчууд маань Алтайн баруун хязгаараас Буйр нуурын зах хөвөө хүртэл, Монгол Шарын даваанаас Орвог гашууны бор толгой хүртэлх өргөн уудам зайд цэнхэр дэлгэцээр шууд таалан үздэг. Дэлхийн монголчууд маань ч хөөр баяр, огшил, бахархал, дотоод зангирал, дээд шаталтаар дүүрэн догдлон үздэг шүү дээ. Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар маань гурав дахь жилдээ Төрийн наадмын нээлтийг найруулж байна. Ерөнхий найруулагч намайг зохиолчоор хоёр дахиа сонгож, бас Төрийн хүндэтгэлийн тоглолтод гар бие оролцоно уу гэж урьсанд үнэхээр талархаж байна.

 

-Та хоёр чинь андууд биз дээ. Бас “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг бол та хоёрын нэрийн хуудас шүү дээ. Энэ үүднээс таныг зохиолчоор урьсан уу?

 

-(инээв). Тийм гэж болно. Яагаад гэвэл бид бие биеэ мэдэрдэг уран бүтээлчид, нас чацуутнууд. Бие биеийнхээ дутууг уран бүтээлийн өндөр төвшинд нөхөж чаддаг, бас хурцалдаг нэг багийнхан. Бидний гараас унжгар, сул бүтээл гарахгүй гэдэгт итгэл дүүрэн байна. Миний хувьд Н.Наранбаатар найруулагчийн гаргасан санааны дагуу наадмын нээлтийн зохиомжоо хийдэг, зохиолоо бичдэг, сэтгэлээ зориулдаг. Энэ жилийн хувьд төрөөс Паарааг (Н.Наранбаатарыг хэлж байна) наадмын нээлтийн Ерөнхий найруулагчаар ажилла, өмнөх хоёр жилийн туршлага дээрээ тулгуурлаж төр, ард түмэндээ бэлэг өргө гэсэн үүрэг өгсний дагуу найруулагчаар ажиллах болсон. Хуучин багаа, бид хэдийг Паараа маань урьж, богино хугацаанд уйгагүй зүтгэсний үрээр баяр наадмын нээлтийн бэлтгэл ажил 95 хувьтай явж байна даа. Өчигдөр Шадар сайдаар ахлуулсан баяр наадмын комисс шалгаад “Тун дажгүй болжээ” гэсэн үнэлгээ өглөө. Бас Төрийн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ажлыг шалгаад ийм дүгнэлт өгөөд байгаа. Бид их баяртай байна.

 

-Ингэхэд Төрийн хүндэтгэлийн тоглолтын талаар зарим нэг онцлогийг нь уншигчдад танилцуулна уу?

 

-Төрийн хүндэтгэлийн тоглолт маань “Монгол орон минь мөнхөд бат оршиг” гэсэн титим нэрийн дор Монгол Улсын төрийн шагналтнуудын бүтээлүүдийг толилуулж буйгаараа онцлог гэж болно. Энэ санаа маань ерөнхий найруулагч Н.Наранбаатарын цоо шинээр дэвшүүлсэн уран бүтээлийн үзэл санаа юм даа. Тэр ер нь хэний ч сэдээгүйг сонирхолтой хэлбэрээр гарган илэрхийлдэг цочир сонин уран бүтээлч л дээ. Тухайлбал, Төрийн наадмын нээлтийн ёслолын найруулгын дэглэлтэд маш өндөр босго тогтоож өглөө. Үүний адилаар Төрийн хүндэтгэлийн концертод ч тэгж чадлаа гэж хувьдаа бодож байна.

 

-Дандаа төрийн шагналтнуудын бүтээлийг толилуулах уу?

 

-Тийм. Монгол Улс 1946 оноос эхэлж төрийн шагналыг Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал гэдэг нэрээр эхлэн олгосон байдаг. Үүнээс хойш өдгөөг хүртэлх төрийн шагналт хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, дуучин, яруу найрагч нарын бүтээлүүдээс дээжлэн авч өвөрмөц найруулгаар хүргэх гэж байна.

 

-Түүнээсээ зарим нэгийг нь ишлэн өгүүлж болох уу?

 

-Ер нь энэ жилийн Төрийн хүндэтгэлийн тоглолт ч, Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол ч тусгаар тогтнол, газар шороо, төр улсын үндэс болсон өрх гэр, гэр бүлийн аз жаргал, монголчууд олуулаа болох, бусдаас юугаараа ялгарч, бусдыг юугаараа гэрэлтүүлдэг вэ гэдэг үзэл санааг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд шүтэлцүүлэн зохиомжилсон байгаа. Яруу найрагч хүний хувьд өгүүлэхэд нэг нууц дэлгэе. Төрийн хүндэтгэлийн концертод Төрийн шагналт О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг ҮУИТ-ын бүжиг дэглээч Д.Баярбаатарын дэглэлтээр “Номадик балет” продакшны бүжигчид боди арт хэлбэрээр хүргэх юм. Энэ мэтчилэн ҮУИТ-ын хөгжмийн зохиолч М.Бирваагийн хөгжим “Саглагар модны тойром бүжиг”, Төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг “Би хаана төрөө вэ” дууг Чингис хааны одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуулах гэхчилэн сор болсон хорь гаруй бүтээлийг толилуулах юм. Үнэхээр гайхалтай Төрийн хүндэтгэлийн концерт болно.

 

-За тийм байж. Саглагар мод гэдэг чинь сонин сонсогдож байна шүү?

 

-Монголын түүхийн алдарт сурвалж бичиг МНТ-нд “Дэвсэх саглагар мод”-ыг тойрон бүжиглэдгийг дурдсан зүйл байдаг. Энэхүү уламжлал нь манай үе хүртэл уламжлан ирж “Удган мод” хэмээн нэрлэгдэх болсон юм. Ер нь Хүн гүрний үед ч Саглагар модыг шүтэж байсан мэдээ занги бий. Саглагар модоо тойрон монголчууд “өвдөг газрыг өлцөртөл хотгор газрыг холцортол” бүжин тойрдог байсан нь газар усны эзэд, өвөг дээдсийнхээ онгод сүлдээ баясган тахиж буй тэнгэрлиг ёс л доо.

Саглагар мод бол эртний монгол өвөг аймгуудын нийтийн шүтлэгийн үеэс уламжлалтай болохыг судлаачид тэмдэглэсэн нь бий. Хамаг Монголын хаан Хотул Хорхунуг Жубурын Саглагар модноо хаан болсон бол Тэмүжин Жамуха хоёр Мэргэдийг дайлсны дараа саглагар модноо анд бололцох ёсоо хийж байсан юм. Мөн Чингис хаан төрийн цагаан сүлд болон аян дайны  догшин хар сүлдээ саглагар модноо амилуулан тахиж төрийн их ёслол хийж байсан түүхтэй. Энэхүү монголчуудын дээд шүтээний уламжлалыг өнөө цаг үеийнхэнд сонирхолтойгоор хүргэхээр найруулагч шийдсэн байгаа. Үзэхэд л мэдэгдэнэ дээ.

 

-Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд сюрприз дүүрэн биз?

 

-Мэдээж. Өнгөрсөн жилүүдийн нээлтийн ёслолыг Н.Наранбаатар найруулагч түүхэн уламлжлал, бахархалт түүхүүдээрээ товойлгон илэрхийлсэн. Энэ жилийнх тэс өөр. Дээр би цухас өгүүллээ. Тусгаар тогтнол, гэр бүлийн аз жаргал, монгол нутаг, монгол ахуй, морьтон ардын амин сүнс юунд оршиж эдүгээ хүртэл биднийг тэтгэн буйг өвөрмөц хэлбэрээр хүргэнэ. Тухайлбал 12 жилийн он тоолол Хүн гүрний үед үүсч, бидний өвөг дээдсээс Хятадын Хан улс авч, цааш Солонгос, Япон, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн оронд дэлгэрсэн байдаг. Үүнийг харуулна. Хулгана жилд гэхэд л алдарт МНТ-г 1240 онд зохиосон байх жишээтэй. Ийм үзүүлбэрүүд үргэлжилнэ. Дөрвөн улирлынхаа дундаас Монгол хүн ургасан, эрийн гурван наадмын амин сүнс хаанаа орших вэ, андгай тангараг тавих ёсны тухай, өнгөрсөн зууны бүтээн байгуулалтын давалгаа, монголчуудын адууны  соёл, морьтон ардын гайхамшиг зэргийг “монгол” үнэрттэл толилуулна даа. Бидний хайртай үлгэрийн баатар Боролдой хүүгийн морь Төв цэнгэлдэхийг тойрон явах үедээ маш сонин сюрпризийг үзэгчдэд барих гэж байгаа. Очоод үзээрэй. Онцлон дурдахад бүүвэйн дууны үзүүлбэр байна. Хүн төрөлхтөн үүсч бий болон, үржин дэлгэрсэн өлзийт тэр цаг мөчөөс эхлэн бүүвэйн дуу үүссэн. Өөрөөр хэлбэл, бүүвэйн дуу нь хүүхдэд зориулсан анхны дуу, хүмүний хорвоод бэлэглэсэн анхны дуу шүү дээ. Хүүхэд бүүвэйн дуу сонссон мөчөөсөө эхлэн эхийнхээ уянгат дуу, төрөлх эх хэлний аялгуу, хөг эгшгийг сонссоор их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэнчлэн үхэн үхтэлээ үл мартах үндэсний соёлын нандин холбоонд ордог. Энэхүү бүүвэйн дуу өртөөлөн эгшиглэсээр ардын дуу, уртын дуу, орчин үеийн дуу болон хэлбэржсэн. Энэ мэт нарийн чимхлүүрийг, дотоод амийг  “Монгол орон минь мөнхөд бат оршиг” Үндэсний их баяр наадмын нээлт болоод Төрийн хүндэтгэлийн тоглолтоос та бүхэн шимтэн үзэж, ухааран тунгааж сонирхоно биз ээ. Бүжиг хөдөлгөөний дэглэлтийг УДЭТ-ын хөдөлгөөний найруулагч Г.Ган-Очир, хөгжмийн зохиолчоор “Хурд”-ын Д.Отгонбаяр нар ажиллаж байна.

Та бүхэндээ тун удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг гүн хүндэтгэлтэйгээр өргөе. Бид олуулаа болсоор байна. Олуулаа эрийн гурван наадмаа үзэх сайхаан.

 

С.Нацаг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
"Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Туулын хурдны зам төсөлд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ
    5 цаг 18 мин
  • Дэлхийн ус, цаг уурын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо
    5 цаг 25 мин
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
    6 цаг 19 мин
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Олон улсын төслийн нутагшуулсан сайн туршлагыг үргэлжлүүлэн авч явах нь чухал
    6 цаг 24 мин
  • Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    7 цаг 50 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
    8 цаг 0 мин
  • О.Мөнгөнбаатар 197.5-ыг өргөснөөр өсвөрийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    8 цаг 8 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
    8 цаг 16 мин
  • "Модны доктор" төсөл нээлтээ хийлээ
    8 цаг 54 мин
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
    9 цаг 30 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 9 мин
  • “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
    10 цаг 10 мин
  • МУГТ С.Мөнхзулын нэрэмжит пауэрлифтингийн УАШТ эхэллээ
    11 цаг 17 мин
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    12 цаг 39 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    13 цаг 12 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    13 цаг 12 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    13 цаг 15 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    13 цаг 27 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    13 цаг 58 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    13 цаг 59 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК