Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай улсад хүнд хэлбэрийн харааны өвчтэй 6800 иргэн байна

2018-8-14
0
ЖИРГЭХ

 

Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны урилгаар Орбис Нисдэг Нүдний Эмнэлэг 8 дахь удаагаа ирж Улаанбаатар хотноо 2018 оны 8-р сарын 12-30 хооронд гурван долоо хоногийн хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. Орбис Нүдний Эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, Америкийн Нэгдсэн Улсад магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг юм. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ба Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү Нисдэг нүдний эмнэлэг хөтөлбөр нь 2014-2019 оны Монголын Нүд Судлалын Шилдэг Загвар-Хүүхдийн Хараа хамгаалах сүлжээ төслийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байна. Мөн Орбис 2019 насанд хүрэгчдийн нүдний тусламж үйлчилгээний төслийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

 


Хонконгийн Хатагтай Ho Cheuk Wai ба хатагтай Ho Cheuk Chi (Susanna) нарын хандивын тусламжтайгаар хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр нь насанд хүрэгчид ба хүүхдийн нүдний өвчнийг эмчлэх нарийн мэргэжлийн сургалтанд чиглэгдэж байна. Хөтөлбөрийн эхний долоо хоногт ЭХЭМҮТ дээр хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт болох ба 3-р долоо хоногт УНТЭ дээр насанд хүрэгчдийн болор цайх өвчин, нүдний даралт, торлогийн эмгэг зэрэг өвчний сургалт явагдана. Энэ хөтөлбөрөөр нүдний эмч, сувилагч, нойрсуулагч эмч, эмнэлгийн багаж төхөөрөмжийн инженер нарт зориулагдсан сургалтыг лекц, ярилцлага, мэс заслыг үзэх, гардан суралцах хэлбэрээр явуулах болно. Энэ нь эмнэлгийн ажилчдын мэргэжлийн тасралтгүй хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Агаарын хөлөг дотор хийгдэх мэс засал, лекцийг Орбис-н цахим сургалтын төвөөр (cybersight.org) дамжуулдаг нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмч нарт мөн адил суралцах боломжийг олгож байгаа юм. Хөтөлбөрийн 2 дахь долоо хоногт Нисдэг нүдний эмнэлгийн агаарын хөлөг дотор симуляторт дадлагын сургалт явуулна. Хамгийн орчин үеийн симуляцийн технологи, виртуал бодит байдал ба шинжлэх ухаан, мэс засал, анагаах ухааны мэдлэгийг хослуулсан шинэ симуляторт дадлагын төв нь эмч нарт мэс засал хийхийн өмнө хяналттай орчинд симулятор багажийг ашиглан нарийн ур чадварыг суралцах боломжийг олгодог. Монголын хүн амын дундах сохролын байдал

 

 

2015 оны Зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгааны тайлангаас харахад Монгол улсад 50-иас дээш насны сохор 6,900 хүн, хүнд хэлбэрийн хараа алдалттай 6,800 хүн байна. Тэдгээрийн 39% нь болор цайлт ба 20% нь нүдний даралт ихсэх өвчинтэй байсан байна. Мөн үүнээс гадна 15,000 хүнд сул харааны тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа нь тогтоогдсон боловч одоогийн байдлаар тэдгээр үйлчилгээ нь Монгол улсад байхгүй байна. Нэг сая хүн амд хийгдэх болрын мэс заслын тоо нь манай улсад бусад Азийн орнуудтай харьцуулахад хамгийн бага байна. Орон нутагт зөвхөн 6 аймагт болрын мэс засал хийгдэж байгаа учраас нийт мэс заслын 90%-г Улаанбаатарт хийж байна.

 


Хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой Монгол улсад Чихрийн шижин өвчин ба түүний хүндрэл болох нүдний эмгэг ихэсч байна. Гэвч улсын эмнэлгүүдэд Чихрийн шижингийн нүдний эмгэгийг илрүүлэх, эмчлэх боловсон хүчин, багаж тоног төхөөрөмж хангалтгүй байна. Хүүхдийн сохролын талаар сүүлийн үеийн тоо баримт байхгүй, гэхдээ 2000 онд хийсэн судалгаагаар хүүхдийн сохролын тархалт 1000 хүүхдэд тутамд 0.2 байна гэж тогтоогдсон. Засагдаагүй харааны гажиг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн хүнд ба дунд зэргийн хараа алдалтын гол шалтгаан болж байна. 2005 онд хийгдсэн судалгаагаар сургуулийн хүүхдийн хараа муудалтын 88% нь засагдаагүй харааны гажигаас болсон ба харааны шил зүүх шаардлагатай хүүхдийн 89% зүүгээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Харааны гажиг нь хүүхдийн хөгжилд нь сөрөг нөлөө үзүүлдэг ба харааны шил зүүснээр амьдралын чанар дээшилдгийг судалгаагаар нотолсон байдаг.


Орбисийн Монгол улсад үзүүлсэн тусламжийн түүхээс Нисдэг нүдний эмнэлэг нь 1989 оноос хойш нийт 7 удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Орбисын Хойд Азийн салбар 2014 оноос урт хугацааны үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод эхлүүлж, ЭХЭМҮТ ба 5 аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах 5 жилийн төсөл хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь сургуулийн хүүхдүүдийн харааны эрүүл мэнд, хүүхдийн дунд элбэг тохиолддог өвчнүүд болох хялар ба мохос хараа, болрын цайлт, дутуу нярайн ретинопатийн (ДНР) тусламж үзүүлэх чадавхитай тогтолцоог бий болгоход оршиж байна.


Дээрх өвчнүүдээс онцлоход ДНР гэдэг нь дутуу төрсөн нярайд (2500г-аас доош жинтэй) тохиолддог сохролд хүргэдэг өвчин юм. Нярайн жин бага байх тусам ДНР үүсэх магадлал өндөр байдаг. Гэхдээ дутуу төрсөн нярай бүрт энэ өвчин тохиолддоггүй. Сүүлийн үед нярайн тусламж үйлчилгээ сайжирсантай холбоотой дутуу жинтэй олон хүүхэд амьдрах болсон. Үүнийг дагаад ДНР тохиолдол ихсэж байна. Орбис төслийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ дээр ДНР-ийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоо бий болсон ба бүх дутуу жинтэй нярайг энэ үзлэгт хамруулж хараа алдахаас сэргийлж чадаж байна.


2017 онд төслийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ ба 5 аймгийн эмнэлгүүд нь
• Сумдад нийт 23,072 хүүхдэд нүдний урьдчилансэргийлэх үзлэг, 17,267 хүүхдэд амбулаторийн үзлэг
• 11,448 хүүхдэд эмийн эмчилгээ, 854 хүүхэд мэс засал
• 1,331 нярайд ДНР-ийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 35 нярайд эмчилгээ хийсэн байна.
Мөн үүнээс гадна Орбисийн Хойд Азийн салбар нь 2019 онд насанд хүрэгчдийн нүдний тусламж үйлчилгээнд чиглэгдсэн урт хугацааны төслийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.


Амжилтын түүх: Мэргэшсэн эмч нар
ЭХЭМҮТ-н нүдний тусламж үйлчилгээг шинэ түвшинд авчирч байна Хүүхдийн Хараа Хамгаалах төслийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн нүдний тасгийн эмч Ч.Цэнгэлмаа нь 2015 онд Тайвань улсын Chang Gung Memorial эмнэлэгт 12 сарын сургалтыг, мөн тасгийн эмч М.Шамсия 2017 онд Энэтхэг улсын LV Prasad нүдний эмнэлэгт 15 сарын хүүхдийн нүд судлалын курсыг дүүргэсэн билээ. Цэнгэлмаа эмч нь АНУ-ын нэрт эмч Paul Chan-тай хамтран ажиллаж Дутуу нярайн ретинопатийн (ДНР) урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоог ЭХЭМҮТ дээр бий болгох, Монгол улсад анх удаа ДНР-ийн лазер эмчилгээг нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр дутуу төрсөн нярай хүүхдүүд ЭХЭМҮТ-д ДНР-ийн өндөр чанартай тусламж үйлчилгээ авах боломжтой болсон. Шамсия эмч нь хүүхдийн болрын мэс заслыг олон улсын стандартын дагуу эрт үед нь цаг алдалгүй хийж эхэлсэн ба орон нутгийн эмч нар төрөлхийн болор цайлт өвчнийг эрт илрүүлж ЭХЭМҮТ рүү илгээх холбоо сайжирсан.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.40.187)
    uuruu xiigeed baigaa yum shig l xutsaj uxiimaa
    2018 оны 08 сарын 16 | Хариулах
  • ichmeer (202.9.40.187)
    zvv tariuraa ch yalgaj medexgvi shulag said
    2018 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.245)
    Hulgai shahaa urgeljilseer.... Saidad 50 terbumiig munge ugaalt hajuud baigaa nuhur zaaj ugsen bh da. Ene ZG ogtsroh ni zuitei
    2018 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    нөгөө гэрээс нь их хэмжээний мөнгө гарсан гэх нөхөр төрийн албандаа ажиллаж байгаа юм байна кккк
    2018 оны 08 сарын 15 | Хариулах
  • Очироо (103.229.123.136)
    Үзэсгэлэн үзэж яваа юм шиг, энэ нээрээ үнэхээр усан толгойтой, тэрнээсээ ичихгүй нь сайхан юм доо.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.34.78)
    nuli silikon botoks bolson emee, ajlaa ugood huviin emnelguudeeree nuur amaa tatuulsan shig hevteech. chadah yumaa l hii.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    1 цаг 14 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    1 цаг 40 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    1 цаг 41 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    2 цаг 8 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    2 цаг 10 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    2 цаг 16 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    4 цаг 5 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    4 цаг 27 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    4 цаг 41 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    4 цаг 46 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    4 цаг 56 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    5 цаг 25 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    5 цаг 52 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    5 цаг 54 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    6 цаг 1 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    6 цаг 22 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    6 цаг 36 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    6 цаг 44 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    6 цаг 56 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    7 цаг 8 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК