Өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит наймдугаар хурлаар УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг холбооны тэргүүнээр сонгосон билээ.
Мөн "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат өөрийгөө тус холбооны Ерөнхийлөгчөөр, соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарыг Цэцийн зөвлөлийн даргаар өргөмжлөн Үндэсний бөхийн холбооны тамга тэмдгийг хууль бусаар хийлгэн ашиглаж байсан. Тэгвэл Л.Чинбатад давхардуулан олгосон гэрчилгээ, тамгыг түдгэлзүүлэх шийдвэрийг шүүхээс гаргалаа.
Сэтгэгдэл (8)