Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны долдугаар сарын эцэст 32.6 мянга болж, 22.5 (69.1%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 (30.9%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.6 (16.9%) мянган хүнээр, өмнөх сараас3.3 (12.8%) мянган хүнээр буурч, 22.5 мянга болсны 12.1 (53.6%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 (33.5%) мянга нь Улаанбаатарт, 4.6 (20.5%) мянга нь Хангайн бүсэд, 4.0 (17.8%) мянга нь баруун бүсэд, 4.0 (17.8%) мянга нь төвийн бүсэд, 2.3 (10.4%) мянга нь зүүн бүсэд ногдож байна.
Л.Сайнбаяр