Нийслэлийн хэмжээнд энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’ болгон зарласан билээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллаа.
Уг өдөрлөгийг ‘’ЭНУГ Консалтинг’’ өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч н.Оюун-Эрдэнэтэй хамтран дүүргийн Тамгын газрын байранд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 50 гаруй иргэн хамрагджээ. Энэ үеэр иргэд хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн асран хамгаалагч тогтоолгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг түлхүү авсан байна.
Р.Хишигжаргал