Хан-Уул дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцжээ.
Хан-Уул дүүргийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 4000 мянга гаруй сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах аж. Түүнчлэн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо “Дүүргийн хэмжээнд цахим бүртгэлийн бэлтгэл ажил амжилттай зохион байгуулагдаж, СӨБ-д хамрагдалт 83,5%-д хүрэхээр урьдчилсан статситик тооцоо гарсан. Сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 60%-тай явагдаж байна” гэв.
Тус дүүргийн Засаг дарга сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа чанартай хийж гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын ажлын чанарт хяналт тавьж, сурах орчны стандартыг чанд мөрдүүлэн ажиллахыг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.
Б.Лхам