Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар "Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дүүрэгт байрладаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Тодруулбал "Манай хороо-Миний гудамж" аяны хүрээнд гуравдугаар хорооны Шаравын гудамжинд байрладаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран жишиг гудамж болгох ажил үргэлжилж байна.
Гуравдугаар хорооны 43 дугаар байрны оршин суугчдын гомдлын дагуу дүүрэгт байрладаг “NOTS” бетон зуурмагны компани өөрсдийн 4,8 сая төгрөгийн хөрөнгөөр тус байр руу ордог замыг засаж тэгшилжээ.
Эвдэрч хонхойж, борооны ус тогтдог нийтийн эзэмшлийн тус зам талбайг цементлэн засаж өгсөнд 43 дугаар байрны оршин суугчид байрлаж талархсанаа илэрхийллээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)