УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг долоо хоногоор хойшиллоо. Хохирогч Ч.Наранзаяагийн өмгөөлөгч Б.Мэргэн “Уг хэлэлцүүлэгт хохирогчоор оролцох байсан Ч.Наранзаяа мухар олгойн хагалгаанд яаралтай орохоор болсон тул шүүх хурлыг хойшлуулах болсон” хэмээн тайлбарлалаа.
Урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцох байсан юм.