“Тоон технологи, сүлжээ, BIG DATA”-ийн магистрын зэрэг олгох Монгол-Оросын хамтарсан магистрантурт суралцах болзол уралдааныг зарлаж байна. Тус уралдааныг “1С-Форус” компани ШУТИС-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
Уралдаанд хамрагдсанаар Эрхүү хотын Техникийн их сургууль болон ШУТИС-ийн хос дипломтой төгсөх давуу талтай аж. Мөн хиймэл оюун ухааныг ашиглан мэдээлэл боловсруулах орчин үеийн технологийн өргөн мэдлэгтэй болоод зогсохгүй хэрхэн хэрэгжүүлэх талаар аргад суралцана.
Хичээлийн эхний жилд ОХУ, дараагийн жилдээ Монголд суралцуулахаар төлөвлөжээ. Харин уралдаанд оролцохыг хүсэгчид IT болон програмчлалын чиглэлээр дээд боловсролтой байх ба англи хэлний суурь мэдлэгтэй, тус чиглэлээр сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй байх шаардлагатай байна. Дашрамд дуулгахад сонгон шалгаруулалтад оролцогчдоос нэг хүнд тэтгэлэг олгоно.
Б.Лхам