Манай улсын хамгийн анхны “Монгол63 Circuit” нэртэй авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ. Авто тойруулгын ажил энэ оны хавраас эхэлсэн бөгөөд хөрс хуулалтын ажлаа дуусган шинэ хөрсөө дэвсэж, асфальтан хучилтаа хийж, бэлэн болсон бөгөөд гадна тохижилт болон сандал угсралтын ажил хийгдэж байгаа аж.
Энэхүү “Монгол63 Circuit” тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж буй бөгөөд 'Баутех Монголиа' ХХК, “Ариун-Очир” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм. Авто тойруулга нь нийт зургаан га газарт цогцолбор хэлбэрээр баригдах бөгөөд авто тойруулгын замыг Японы “Ebisu Circiut”-ийн стандартаар хийж буй юм байна.
“Mongol63 Circuit” нь дараах үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм.
Үүнд 830 метр урт, 10-14 метр өргөн асфальтан тойрог зам, 1610 хүний суудал бүхий үзэгчдийн асар, 100 автомашины багтаамж бүхий тамирчдын зогсоол, авто кузов, агрегат засвар, 21 ширхэг автомашины гараж, тоноглол, сэлбэг хэрэгслийн дэлгүүр, тусдаа үзэгчдийн автомашины зогсоол, амрах байр “нэмэлтээр”, нэг км урт шулуун замын уралдаан засмал “нэмэлтээр”, дрифтийн машин түрээс, сурталчилгааны самбар түрээс зэрэг үйлчилгээнүүд багтсан байна.