Монгол улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас “Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ хүрээнд БСШУЯ болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хамтран ажиллахаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурcан.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттай тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр аж.
Оролцохыг хүсэгчид 9-11 дүгээр ангийн сурагч байх ба англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх юм. Мөн сурлагын үнэлгээний дундаж оноо 80 буюу түүнээс дээш хувь байх, Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх болон АНУ-д зорчих визний шалгуур хангасан байх зэрэг шаардлагыг хангасан байна.
2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалтыг энэ сард орон даяар зарлаж, ирэх сарын 15-аас арваннэгдүгээр сарын 10-ны хооронд оролцогчдын шалгалтыг авахаар төлөвлөжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)