Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар болсон байна.
Түүнчлэн энэ хүрээнд дулааны шугам татах зорилгоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг энэ сарын 18-наас ирэх сарын 01-ний өдөр хүртэл хаах юм.
Мөн Баянгол дүүргийн зургадугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг ирэх сарын 10-ны өдөр хүртэл, бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг ирэх сарын 19-ний өдрийг хүрэлх хугацаанд тус тус хаана.
Б.Лхам