Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй

2018-8-20
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн жил Монголбанкны бодлого эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулахад чиглэж байсан бол 2018 оны хувьд цаашид эдийн засаг тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэж байна. Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар хөндөж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

-Цаг хугацааны хувьд 2018 он дундаасаа өнгөрч хоёр дахь хагастаа орчихлоо. Энэ онд гарсан эдийн засгийн гол гол өөрчлөлт, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх сэдвээр ярилцлагаа эхэлцгээе.

-2018 оны хувьд төсөв, санхүүгийн сектор, бодит эдийн засагт тоон болон чанарын  олон эерэг өөрчлөлт ажиглагдсан жил болж байна. Чингис, Дим сам бондын өр төлбөрийг нэгэнт шийдвэрлэсэн, Монгол улсыг “саарал жагсаалт”-д орох эрсдэлээс сэргийлэх нэмэлт 12 сарын хугацаа өгсөн тул энэ онд тулгамдаад байсан гол гол эрсдэлээс холдож чадлаа. Эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгааг гадаад худалдааны эргэлт нэг жилийн хугацаанд 30 шахам хувь өссөн, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бизнесийн зээл олголт нэмэгдэж байгаа, татварын орлого сайжирч төсвийн орлого 20% өссөн, уул уурхайн бус салбарын өсөлт болон хөдөлмөрийн зах зээл дээрх шилжилт хөдөлгөөн идэвхжисэн зэргээс харж болох юм. Хэдийгээр нийлүүлэлтийн шалтгаанаар ерөнхий инфляци түр зуур нэмэгдэж байгаа ч дунд хугацааны төлөв нь Төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төсөөлөлтэй тул мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих боломжийг олгож байна. Хэрэв хүнсний ногоо, татварын нөлөө, хатуу түлш зэрэг нэг удаагийн шинж чанартай нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөөг хасвал үнийн өсөлт 4-5% орчимд байна. Мөн энэ оны нэг онцлох зүйл бол банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх олон ажил хуваарийн дагуу амжилттай өрнөж байгаа явдал юм. Харин сорилт гэвэл, сүүлийн саруудад олон улсад өрнөсөн протекционист бодлого, том гүрнүүдийн хооронд өрнөж буй худалдааны дайнтай холбоотой тодорхой бус байдлаас үүдэлтэйгээр дэлхийн зах зээлд металлын үнэ буурч эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулах эрсдэлтэй. Энэ нь бидэнд эдийн засгийн сэргэлтийг тогтвортой байлгах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдээ түргэвчлэх хэрэгтэйг анхааруулж байна.

- Сүүлийн 20 гаруй сарын хугацаанд уул уурхайн салбарт бий болсон таатай нөхцөл байдлыг голчлон хөндлөө. Харин уул уурхайн бус салбар ямархуу дүр төрхтэй байна вэ?

-Mакро орчин тогтворжиж, бизнесийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай болсноор уул уурхайн бус секторт ч сэргэлт ажиглагдсан. Өсөлтийг санхүүжүүлж байгаа гол эх үүсвэр нь үндсэндээ экспортын орлого, банкны зээл олголт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 3 сувгаар эдийн засагт маань шингэж байна. Тухайлбал, экспортыг аваад үзвэл жилийн дотор орлого 15% өсч, эхний хагас жилийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 2/3 нь нүүрс болон зэсийн баяжмал байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дэлхийн зах зээл дээрх үнэ 15-20% өсөлттэй байсан нь ийнхүү нөлөөллөө. Банкны салбарын хувьд, эхний хагас жилийн байдлаар 4.6 их наяд төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон нь бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн чухал хүчин зүйл болов. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бизнесийн зориулалттай зээл олголт бараг 40 гаруй хувь өссөнөөс гадна, зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн саруудад буурах хандлагатай боллоо. Энэ нь мөнгөний бодлогын хүүг шат дараатай бууруулсны нөлөө аажмаар илэрч, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн илүү таатай нөхцөл байдал бий болж эхэлсний илрэл гэж үзэж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд, 6-р сарын эцсийн байдлаар Монгол улсад 820 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний дийлэнх нь Оюу толгойн далд уурхайтай холбоотой бөгөөд 2018 онд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилээс 50% орчим нэмэгдсэн байгаа. Тэгэхээр, санхүүгийн эдгээр эх үүсвэр нь дотоод эдийн засагт шингэхдээ хувийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байна. Улмаар худалдааны салбар, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр болон барилгын салбарын үйл ажиллагааны идэвхжилд  шууд нөлөөллөө. Харин өнгөрсөн онд ган болж, залгаад зуд нүүрлэснээс 2 сая гаруй мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарын өсөлт бага байв. Хөдөлмөрийн зах зээл дээр хэдийгээр ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр байгаа боловч, дотроо бүтцийн шинж чанартай өөрчлөлт ажиглагдаж, эдийн засгийн идэвхгүй хүн амаас эдийн засгийн идэвхтэй хүн ам руу шилжилт гарахаас гадна, хөдөө аж ахуйн салбараас бүтээмж өндөртэй салбарууд руу шилжилт явагдаж байгаа нь эерэг өөрчлөлт юм.   

-Ядуурлын түвшин өндөр, чанаргүй зээлийн хэмжээ их, салбаруудын өсөлт жигд бус байгаа зэргээс харахад эдийн засаг үнэхээр сайжраад байгаад эргэлзэх хүн ч байна. Инфляци өсч, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна шүү дээ?

-Эдийн засагт 6%-ийн өсөлт бий болонгуут бүх зүйл шууд сайхан болно гэж ойлгох нь учир дутагдалтай. Макро орчин дөнгөж тогтворжин, сэргэлт ажиглагдаж эхлээд тийм ч удаагүй байгааг мартаж болохгүй. Эдийн засаг өөрөө итгэл дээр тогтдог үзэгдэл. Ялангуяа манайх шиг эмзэг бүтэцтэй эдийн засгийн хувьд унахдаа хурдан боловч, сэргээн босгож ирэхэд багагүй цаг хугацаа, олон хүний уйгагүй хүч хөдөлмөр шаарддаг. Өнгөрсөн хугацаанд зөвхөн уналтыг зогсоож, тулгамдаад байсан гадаад өр төлбөрүүдийг шийдвэрлэж, эдийн засгийг тогтворжуулахын тулд Монголбанк болон Сангийн яаман дээр бодлогын цогц арга хэмжээ авч, хууль эрх зүйн реформууд, олон улсын байгууллагууд болон донор орнуудын дэмжлэг туслалцаа шаардлагатай болсон.

Энэ явцад ипотекийн зээлийн санхүүжилт, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, банкны салбарын бүтцийн өөрчлөлт гээд амаргүй шийдвэрүүд гаргахад хүрч, сорилт, шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарах үе ч гарсан. Тодорхой цаг хугацаа ч орсон. Одоо харин “Эдийн засагт бий болж буй эерэг өөрчлөлтүүдийг аль болох олон айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх микро түвшний хүртээмжтэй өсөлт болгохын тулд хэрхэх вэ?” гэдэг асуулт зүй ёсоор гарч байна. Энэ нь бас л нэг өдрийн дотор шийдэгдэх хялбар зүйл биш юм. Бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэж шинэ шинэ, ажлын байр бий болж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт сайжран чанаргүй зээлүүд эргэж төлөгдөн, цалин орлого нэмэгдэж ядуурал бууртал тодорхой хугацаа орно. Мөн ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулахад бага орлоготой иргэдийн орлогыг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого, орлогын дахин хуваарилалтын бодлого маш чухал. Энд онцлох хэрэгтэй нэг зүйл бол, макро бодлогууд эдийн засгийн ерөнхий орчныг аль болох тогтвортой байлгахад чиглэдгийг анхаарах хэрэгтэй. Харин микро түвшинд, хувь хүний хувьд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг байдаг. Эдийн засаг яаж ч өндөр өссөн хүн өөрөө хичээхгүй, хөдөлмөрлөхгүй бол үүссэн таатай боломжийг ашиглаж чадахгүй, амьдрал амьжиргаа нь дээшлэх аргагүй шүү дээ. Иймд макро орчны тогтвортой байдал, хувь хүний хичээл зүтгэл нийлж байж улс оронд хүртээмжтэй өсөлт бий болж, нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх үндэс болно.

-Одоо эдийн засгийн цаашдын төлөвийн талаар ярилцъя. Гадаад орчинд өрнөж буй үйл явдлууд түүхий эдийн зах зээл, санхүүгийн сувгаар дамжаад Монголд хүчтэй нөлөөлдөг. Одоо дэлхийн эдийн засаг ямархуу байна вэ, цаашид БНХАУ болон АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн хэрхэн нөлөөлөх бол?

-Оны эхний хагас жилд дэлхийн эдийн засгийн гүйцэтгэл боломжийн сайн байсан бөгөөд, протекционист бодлогын нөлөө шууд тусгалаа олоогүй гэхэд болно. Тухайлбал, 2-р улиралд Америкийн эдийн засгийн өсөлт 4% давсан нь сүүлийн 4 жилийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Хятадын эдийн засгийн идэвхжил 1-р улиралтай харьцуулахад бага зэрэг саарсан хэдий ч 6.7% өснө гэдэг нэлээд өндөр үзүүлэлт. Японд компаниудын ашиг түүхэн дээд түвшиндээ, ажилгүйдлийн түвшин 2% буюу бараг бүрэн ажил эрхлэлттэй, дэлхийн 2-р дайнаас хойшхи түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн эдийн засгийн сэргэлтийн мөчлөг дээрээ явж байна. Евро бүсэд харин өсөлт 2.1% болж өмнөх улирлаас бага зэрэг буурсан ч эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нь сайн байгаа. Мөн Энэтхэгийн эдийн засгийн өсөлт эрчимжиж 6.3% хүрсэн.

Ерөнхийдөө дэлхийн хамгийн том эдийн засгуудад хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайжирч, цалингийн өсөлтийг дагаад эрэлт нэмэгдэж, хямралыг ардаа орхилоо. Иймд АНУ болон Европын төв банкууд мөнгөний бодлогын хэвийн горим руу орох алгуур шилжилтээ үргэлжлүүлж байна. Хэдийгээр сүүлийн саруудад глобал эрсдэлүүд өсөлтийг сааруулах талдаа хэлбийсэн ч, хөгжсөн орнуудад хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн итгэл өндөр хэвээр байгаа нь сайн хэрэг. Яг одоогоор харилцан тариф тогтоосон барааны дүн олон улсын худалдааны хэмжээ, дэлхийн нийт эдийн засагтай харьцуулахад бага учир судалгааны байгууллагуудаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг албан ёсоор бууруулсан зүйл ажиглагдахгүй байна. $50 тэрбум, $200 тэрбум зэрэг тариф ногдох барааны дүн өндөр боловч, дэлхийн эдийн засгийн хэмжээ өөрөө 80 их наяд ам.доллар, зөвхөн барааны худалдаа гэхэд 15 их наяд ам.доллар шүү дээ. Гэхдээ худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал нь хөгжиж буй зарим орны үйлдвэрлэл болон экспортын идэвхжил, хувьцааны үнэ, хөрөнгийн гарах урсгал, ханш, металлын үнэд нөлөө нь мэдрэгдэж эхэлж байна. Туркт өрнөж байгаа зүйлс ч хөгжиж буй бусад орон, түүхий эдийн зах дээр чичиргээ үүсгэлээ. Эдгээр нь түр зуурынх байх уу, эсвэл ингээд цааш үргэлжлэх үү, зах зээл дээрх итгэлд хэр их сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгээс их зүйл хамаарна.

-Энэ үед эдийн засгийн цаашдын төлөвт дотоодын эдийн засгийн бодлого чухал нөлөөтэй. Монголбанк ямар бодлого баримтлах вэ?

-Монгол улсын хувьд түүхий эдийн уналтын дараагийн цикл болон 2020 оноос гадаад өр төлбөрүүд нэхэгдэж эхлэхээс өмнө эдийн засгаа хөл дээр нь бүрэн босгож ирэх, дархлааг нь бэхжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд макро эдийн засгийн тогтвортой орчин,  санхүүгийн зуучлал өрнөх нөхцөлийг бүрдүүлэхийг Монголбанк зорин ажиллаж байна. Ингэснээр иргэдийн амьжиргааг хамгаалах,  цаашдын өсөлтийн чухал тулгуур болох хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүжилтийн таатай нөхцөл бүрдэх боломж нээгдэнэ. Харин эдийн засаг сэргэлтийн замаасаа гарч амархан тэнцвэрээ алдахгүй байхын тулд өрхийн өр, банкуудын баланс дээрх долларжилтыг зохистой түвшинд байлгах шаардлага үүсч байна. Эдийн засгийн сэргэлтийн эхэн үед хэрэглээний зээлээр санхүүжсэн хувийн хэрэглээ өсөлтийг дэмжих хүчин зүйл болж байсан. Энэ нь нийлүүлэлт талаасаа валютын зээлээр санхүүжсэн худалдааны салбарыг дэмжиж байв. Цаашид өрхийн өр хэт нэмэгдэх, банкуудын баланс дээрх долларжилт нэмэгдэх нь эдийн засгийг илүү эмзэг болгох эрсдэлтэй. Иймд мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжихдээ бид макро зохистой бодлогоор дамжуулж зээл олголтыг хэрэглээнээс бизнес рүү, тэр дундаа бүтээмжтэй, валют олох боломжтой экспортын салбарууд руу чиглүүлэх инсентивийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хэрэв бид санхүүгийнхээ эх үүсвэрийг дараагийн өсөлтийг бий болгох хөрөнгө оруулалт бус, импортын тансаг хэрэглээ, чихэр шоколад, архи тамхи болгоод гадагш урсгачихвал валютын нөөц хуримтлагдахгүй, инфляцийн дарамт өндөр хэвээр, өрхүүд өрийн өндөр дарамттай үлдэх эрсдэлтэй.

-Эдийн засгийн цаашдын төлөв сайн байхын тулд өсөлтийг санхүүжүүлэх эх үүсвэр тогтвортой байх зайлшгүй шаардлага бий. Банкуудын эрүүл мэндийн байдал санхүүгийн зуучлалыг үр дүнтэй явуулах түвшинд байна уу?

-Тийм ээ, байгаа. Сүүлийн 18 сарын хугацаанд банк санхүүгийн системд томоохон реформ өрнөлөө. Арилжааны банкууд дээр анх удаа олон улсын стандартаар Активын чанарын үнэлгээ хийж, салбарын гол гол хууль шинэчлэгдэн, эрсдэлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх том шилжилт хийгдэж байна. Энэ бол банкны салбарын хувьд 2 шатлалт тогтолцоо үүссэнээс хойшхи хамгийн чухал үеүдийн нэг. Гол зорилго нь ирээдүйд илүү эрүүл, дархлаатай, тогтвортой санхүүгийн зуучлалын орчныг бүрдүүлэх явдал юм. Банкны салбарын хэвийн, найдвартай үйл ажиллагаа нь бидний яриад байгаа тогтвортой өсөлтийн нэг чухал тулгуур болно. Экспортын барааны үнэ уналаа ч, гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт санхүүжилтүүд буурлаа ч энэ суваг хэвийн ажиллах нь маш чухал. Үүний тулд банкуудын бизнесийн үйл ажиллагаа олон улсад мөрддөг сайн жишгийн дагуу явагдахаас гадна, харилцагч хадгаламж эзэмшигчид найдвартай хамгаалалттай байх учиртай. Монголбанкны зүгээс аль аль талд нь анхаарч байна. Тухайлбал, банкуудад хийдэг хяналт шалгалтын стандарт, одоо мөрдөж буй нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэрлэж болно. Түүнчлэн саяхан батлагдсан  “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль” нь хэвийн үед системийн ач холбогдолтой банкуудад ёс зүйн гажуудал үүсгэхгүй байлгах хөшүүрэг болохоос гадна, хүндрэл үүслээ ч төрийн үүрэг оролцоог тодорхой болгосон тул харилцагч, хадгаламж эзэмшигч нарыг хамгаалах зорилготой. Одоо төслийг нь боловсруулж буй Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль банкуудад илүү ёс зүйтэй, илүү хариуцлагатай бизнесийн зарчмыг мөрдүүлэхэд чиглэсэн, харилцагчийг хамгаалах зорилготой юм. Эдгээр нь орчин үеийн эдийн засаг, банк санхүүгийн системтэй улс бүрт заавал байх ёстой зүйлс.

- Олон улсын сайн жишиг, шилдэг туршлагыг нэвтрүүлэх талаар Монголбанк сүүлийн үед их ярих болсон. Бид эдийн засгаа босгож ирэхийн тулд санхүүгийн салбарт олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэр анхаарч байна вэ?

-Бид дэлхийн улс орнуудын хөгжлийн шатандаа туулдаг замыг л туулаад явж байгаа. Иймд бусад орны сайн туршлагаас суралцаж өөрийн хөрсөнд суулгах, алдаатай зүйлээс нь сургамж авч ижил алдааг давтахгүй байх нь чухал. Төв банкин дээр сүүлийн 2 жилд хийсэн реформуудын үр дүнд одоо бид мөнгөний бодлогыг олон улсын жишгээр хэрэгжүүлдэг боллоо. Орчин үеийн төв банк мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа хэрхэн ажилладаг, яг л тийм зарчмаар ажилаж байна. Монголбанкны эдийн засгийн тооцоо судалгаа, шинжилгээ прогноз хийх аргачлал, Мөнгөний бодлогын хорооны бүтэц бүрэлдэхүүн статус, шийдвэр гаргах хурлын процесс, бодлогын шийдвэрээ олон нийтэд хүргэх үйл ажиллагаанаас үүнийг харж болно. Цаашид ч хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээгээ чамбайруулах чиглэлээр сайжруулалт хийсээр байх болно. Үүнтэй зэрэгцээд банкны хяналт шалгалтын тогтолцоо, хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд ч одоо ид үргэлжилж байна.   

-Бидний асуултад тодорхой хариулсан Танд баярлалаа!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
"Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    12 цаг 1 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    12 цаг 22 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    12 цаг 32 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    12 цаг 35 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    13 цаг 34 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    13 цаг 53 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    14 цаг 42 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    14 цаг 54 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    15 цаг 29 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    15 цаг 38 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    15 цаг 53 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    17 цаг 3 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 31 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    17 цаг 38 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    18 цаг 29 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    18 цаг 52 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    19 цаг 23 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    19 цаг 48 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    19 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 53 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК