Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Хэлэлцээрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар хийсэн юм. Энэ шийдвэрийг ирэх аравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод мэдээг 420 мянган төгрөг болгох аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд өнөөдөр 15:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)