Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавь дахь намрын дурсамж

2018-8-21
0
ЖИРГЭХ

 

Догдолсон сэтгэлээр нэгнээ хүлээж бялхсан хөөрөөр нэгэнтэйгээ уулзаж байгаа эдгээр хүмүүс бол нэг ангийнхан. Тэртээ 1968 онд Увс аймгийн 10 жилийг төгссөн тэд 50 жилийн дараа ийнхүү уулзаж байгаа нь энэ юм. Хэдий нас нь хэлбийж, нүүрэндээ үрчлээ суусан ч 50 жилийн өмнөх тэр л үе шигээ цовоо сэргэлэн, дэггүй жаалууд яг л хэвээрээ хөөрцөглөн байна.

-Алив ээ зургаа авахуулъя хэмээн биенээ уриалах нэг хаврынхан.

-Зураг их авахуулахаар нас богиносдог гэсэн  хэмээн тоглоом хийх ангийн андууд.

Тэртээ хавар өнөр өтгөн 74-үүл төгссөн тэдний дотроос бидний мэдэх олон гавьяат, нийгмийн зүтгэлтэн буй аж. Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Пунсаа, Хүний гавьяат их эмч Н.Батбаяр, Хөдөлмөрийн гавьяат зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан О.Шаалуу зэргээс гадна шинжлэх ухааны доктор, профессор ес, төрийн дээд одон медалиар 40 орчим, салбарын тэргүүнээр 50 гаруй хүн тус тус шагнагджээ. Эргээд харахад бахархам түүхтэй, уузаад яриахад хэлэх үгтэй ангийхантай таарсан юм.

 

“Сүхбаатарын талбай дээр цөмөөрөө цуглараад уулзсан чинь бүр л нэг жаахан, аравдугаар ангиа төгсөж байсан дэврүүн хүүхэд насандаа ирчихсэн юм шиг л байна. Ер нь дунд сургуульд хамт байсан хүүхдүүд чинь тэр л үеийн дурсамж, дүр төрхөөрөө харагддаг юм байна. Яриа хөөрөө ч гэсэн нас ахиад, намба суусан хүний зан аашаар биш хүүхэд насны л тэр үеийн яриагаар харилцаж байна” гэж СУИС-ийн харьяа Радио телевизийн дээд сургуулийн багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Пунсаа дурсаж байлаа.

 

Мөн тэрбээр “Хүн заавал гавьяа шагнал авахдаа биш тухайн ажил хөдөлмөр, мэргэжлээрээ салбартаа, хэсэгтээ үр дүнтэй ажиллах нь чухал. Зарим нь шагнагдсан, шагнагдаагүй ч, тэр хэмжээнд хүрсэн хүн ч байна” хэмээн хуучилсан юм.

 

Боловсролын тэргүүний ажилтан С.Алимаа “50 жил гэдэг бол их хугацаа. Мөн эл түүх, дурсамж гээд эргээд бодоход асар үнэ цэнэтэй санагдаж байна. Урьд шөнө гэгэлзээд бараг нойргүй хоносон. Бид олон сайхан дурсамжуудтай. Тухайлбал, хичээлд анхааралгүй суусан надаас барилгын хичээл заадаг байсан казах багш “Алимаа шохой ямар өнгөтэй билээ” хэмээн асууж байсан юм. Үүнийг Базар уулзах тоолонд дан ярьж шоолно.

 

 

Бид ангиараа Түргэн сум руу 30-40 км алхаж очдог байлаа. Манай ангид хоёр гуравхан халх хүүхэд байсан тэдний нэг нь би. Бусад нь өөр ястан, би тэднийхээ зарим үгийг ойлгодоггүй байж билээ. Тэгээд л ойлголцох гэж гадаад хүн аятай орчуулагч авахаас наана юм болдог байлаа шүү дээ. Их сайхан байна, найзууддаа болон үр хүүхдүүд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн доголон нулимстай намайг ширтэн мишээж байсан нь одоо ч тод харагдаж байна.

 

“Бидний нөхөрлөл эдүгэээгээс 52 жилийн тэртээ эхэлсэн түүхтэй. Ерөнхий боловсролцын сургуулийн долдугаар анги төгссөн хүүхдүүд бид Улаангомын төвийн арван жилийн сургуулийн наймдугаар ангид элсэн орсноор нэг ангийхан болсон. 1968 онд аравдугаар анги төгсөж, өөр өөрсдийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, ажил амьдралын замаа сонгоцгоож байснаас хойш тавин хавар солигдож, бид аль хэдийн ахмадууд болжээ. Дунд сургууль бидний ирээдүйд хэн байхыг тодорхойлдог гэдгийг манайхан сайн ойлгодог байсан. Багш нарын сургаснаар “Мэдлэг чадвар бидний ертөнцийг өөрчилж, үзэл бодол бидний хандлагад нөлөөлж, хандлага бол бидний нэг насны амьдралыг тодорхойлдог” гэдгийг бид хүүхэд байхаасаа мэддэг болсон. Тиймээс ачит багш нарынхаа ач буянаар бид чинь сурсан эрдэмтэй, хийсэн ажилтай, бахархах хамт олонтой, хэлэх үгтэй хүмүүс болсон” хэмээн УИХ-ын гишүүн асан О.Шаалуу найзуудтайгаа хуучлав.

 

“Арван жилийн сургуульд байсан үе миний хамгийн сайхан алтан үе минь байж дээ. “Чанга” Төмөр, Даваасамбуу нар багшид их зэмлүүлнэ. Ангийн багш бол хүний төлөө, ажилсаг хүн байлаа. Наймдугаар ангид сургуулийн паар хөлдөөд багш нар маань пялникаар гэсгээдэг бид гэссэн усыг хувингаар зөөж асгадаг байлаа. Би нэг орой зөөж байгаад залхуу хүрээд ширээн доогуур нуугдаад унтаж байгаад багшдаа баригдаж зэмлүүлж байж билээ” хэмээн ангийн дарга Г.Батнасан дурслаа. Тэрбээр мөн ангийнхандаа хандаж эрүүл байгаарай. Та нар минь хийдгээ хийгээд улсдаа үнэлүүлсэн, олон сайхан хүүхдүүдийг зөв хүмүүжүүлсэн айл гэр болгоод гаргасан ач зээ нарынхаа сайн сайхныг хараад байж байна баяртай бас гунигтай ширтсээр ангийхнаа зоригжуулж байв.

 

 

Б.Бямбаа “Тавин жилийн дурсамжаа дэлгэж байгаа энэ үед бидэнтэй хамт байхгүй, биднээс алсран холдсон олон сайн нөхдүүд бий. Тухайлбал, улсын начин Даваасамбуу ангийн дарга байлаа. Бидний өмнөөс хариуцлага хүлээнэ, багшид их загнуулна. Одоо бурхны оронд одсон доо хөөрхий. Ангийнхандаа зориулаад хэдэн мөрт уншъя.

Хайрт найзууд минь хамгийн түрүүнд ханийгаа магтан дуулж бай

Холоо нисээд явчхаас нь өмнө харамсахааргүйгээр магтан дуул

Гэгээн дуртгалын санан санатал гэргийн тухай дууг нь дуулж өгөө найз нар минь

Алдрайхан үрсийг нь санан санатал нь аавын тухай дууг нь аялж өгөө найзууд минь

Миний найз нарын нэг нь ч гэсэн ханийгаа магтан магтан дуулж байвал

Мунхаг миний дутууг нөхөж байгаа нь тэр ээ

Муу сайн найз нартаа би захиж байгаан нь энэ ээ хэмээн амьдралын мөнх бусыг үзүүлсэн 24 найзыгаа дурсаж, ийнхүү мөртийг уншин “Амьддаа хань, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг хайрлан, дээдэлж явах”-ыг хүсч байв.

 

“Т.Доржсүрэн маань их алиа хүүхэд байж билээ. Нэг өдөр хөмсгөө хусчхаад сармагчин болж байна гээд л биднийг хөгжөөж байж байлаа. Манай ангийнхан их хамтач ангидаа парламент хуралдуулж байна гэж бид оройжин сууж хуралддаг байлаа. Хичээлийн дараа гэрийн даалгавраа хамт хийнэ. Орчлон дэлхийн цаг үеийн байдал, хүмүүсийн амьдралын тухай, хайр дурлалын тухай гэх мэтчилэн янз бүрийн сэдвээр мэтгэлцэн ярилцдаг байсан нь одоо ч санаанд байна. Үүгээрээ би үргэлж бахархаж явдаг” хэмээн Ардын боловсролын тэргүүний ажилтан Ц.Эрхэмбаяр ярьсан юм.

 

Намар болоход хөдөө орон нутгаас зорин ирэх зочид, гийчид ихэсдэг нь төв талбайн хүний хөдөлгөөнөөс илхэнээ харагдана. Гэхдээ энэ дундаас тавин жилийн дараа томоогүй гэнэн насаатайгаа учирч буй тэднээс өөр аз жаргалтай хүн үгүй байлаа. 

 

Р.Хишигжаргал

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
"Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    12 цаг 2 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    12 цаг 23 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    12 цаг 33 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    12 цаг 36 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    13 цаг 35 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    13 цаг 55 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    14 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    14 цаг 55 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    15 цаг 30 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    15 цаг 40 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    15 цаг 55 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    17 цаг 4 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 32 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    17 цаг 39 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    18 цаг 30 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    18 цаг 53 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    19 цаг 24 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    19 цаг 49 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    19 цаг 50 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 55 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК