Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүх, соёлоо бусдын гараар үгүй хийлгэх гэсэн оролдлогоо зогсоо

2018-8-21
0
ЖИРГЭХ

 

Манай улс хүч, бололцоо дутмагийн улмаас гадны компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ, хэлцэл байгуулж газрын тос олборлодог. Тухайлбал, Дорноговь аймагт “Доншен”, Мэнэнгийн талд БНХАУ-ын “Петро Чайна дайчин Тамсаг” гэх компаниуд газрын тос олборлож байгаа. Хуваагдан ирж буй ашгийг ард түмэн “амсаж” амжаагүй байхад эсрэгээрээ бензин, түлшний үнэ нэмэгдсээр байгаа юм.

 

Мөн дээрх компани Мэнэнгийн талд олборлолт явуулсны балгаар давлагаалж буй тэнгис шиг олноороо сүрэглэн бэлчдэг зээрийн сүрэг маань энд тэнд хоёр гурваараа үзэгдэх болсонг нутгийн иргэд ярьдаг. Тэдний хэлж байгаагаар зарим зээр усгүйн улмаас ангаж үхэх нь олонтаа байгаа аж.

 

Тэгвэл саяхан Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнгийн гарын үсэгтэй, долдугаар сарын 17-н гэсэн он сартай нэгэн бичиг иржээ.

 

Уг бичигт “Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) болон Канад улсын хөрөнгө оруулалттай “Шэйман” ХХК-ийн хооронд газрын тосны хайгуулын “Нялга-XVI” талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын 2007 оны зургадугаар сарын 20-ны 148 дугаар тогтоолоор баталсан. Тус талбайд Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт хамаардаг. АМГТГ нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаанаас орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 03-ны тавдугаар тогтоолоор “Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам батлууллаа. Уг журам батлагдсанаар Газрын тосны тухай хуулийн 30.6 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийн 10 хувь нь тухайн сум, 20 хувь нь тухайн аймгийн төсөвт, мөн хуулийн 31.3 дахь хэсэгт заасан нөөц ашигласны төлбөрийн 30 хувь нь тухай орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдах боломж бүрдсэн. Мөн гэрээлэгч компаниудаас төлж байгаа сургалтын урамшууллын тодорхой хувийг тухай орон нутагт хуваарилах журмын төсөл боловсруулж УУХҮЯ-нд хүргүүлээд байна.

 

“Шэйман” ХХК-иас 2017 оны хоёрдугаар сарын 20-ны 17/20 албан тоотоор хайгуулын хугацааг түр зогсоох, энэ хугацаанд хамаарах бүх төлбөрөөс чөлөөлүүлэх, орон нутгаас хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч өгөх шаардлагыг манай газарт тавьсан. Компанийн шаардлагыг УУХҮ-ийн сайдын зөвлөлөөр хэлэлцээд “Нялга-XVI” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний хайгуулын хугацааг Газрын тосны тухай хуулийн 38.3, уг гэрээний 20.2-т заасныг үндэслэн 2013 оны наймдугаар сарын 29-нөөс 2017 долдугаар сарын 20 хүртэл түр зогссоноор тооцох, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Хэрлэнгийн хөдөө арлын 71.68 ам км талбайгаас бусад хэсэгт хайгуул судалгааны ажил үргэлжлүүлэн хийлгэхээр шийдвэрлэсэн байна. Гэрээлэгч компани хөрөнгө оруулалтаа буцааж хайгуулын үйл ажиллагаагаа зогсоовол Монгол Улсын Засгийн газар гэрээлэгчийн хайгуулын үйл ажиллагаанд зарцуулаад байгаа 16 сая ам.долларыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд та бүхнийг Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж түүний эрх зүйн чадамжтай байх нөхцөлийг хангах, Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллаж, газрын тосны хайгуулын “Нялга-XVI” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэсэн байна.

 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэнгийн хөдөө арал гэх энэ  түүхт газар Хэрлэнбаян улаан уулнаас урагш, Хэрлэн тооно уулнаас баруун тийш, Хэрлэнгийн тохойд далайн төвшнөөс дээш 1300 метр өндөрт орших 30 гаруй километр урт, 20 гаруй километр өргөн тал байдгийг Хөдөө арал гэж нэрлэдэг билээ. Хөдөө арал бол Их хуралдай хуралдаж Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр хааныг хаан ширээнд өргөмжилж байсан түүхт газар юм.Уг бүсэд  Хөдөө нуур, Тосон нуур, Замагт нуур, Цагаан нуур зэрэг хэд хэдэн нуур оршдог. Хэрлэнбаян улаан уулын өвөрт Хэрлэн рүү шургаж орсон Дөрвөлжин, Сүүл, Их улаан толгой, Бага улаан толгой, Олон овоо, Тахилгат гацаа хэмээх долоон жижигхэн толгой байдаг бөгөөд энэ долоон толгойг нутгийн ардууд Долоод гэж нэрлэдэг.

 

 

Долоодыг судлаачид "Монголын нууц товчоо"-нд гардаг "Долоон болдог" гэж үздэг. Энд "Монголын нууц товчоо"-г бичиж дуусгасан учраас түүний 750 жилийн ойгоор 1990 онд дөрвөн метр гаруй өндөр Чингис хааны номын гэрэлт хөшөөг босгосон байна. Энэхүү хөшөөний нүүрэн талд Чингис хааныг босоо байдалтай дүрсэлсэн байдаг бөгөөд баруун хажуу талд нь "Монголын нууц товчоо"-ны төгсгөл үгийг сийлсэн байдаг. Мөн энэ нутаг Отрын бүс нутагт хамаардаг бөгөөд олон жилийн туршид үр шимээ өгсөн баян тансаг нутаг юм.

 

 

Тэгвэл Засгийн газрын нүүрээр бамбай хийж, ийн тулгаж буйн учир юунд байна вэ?

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) болон Канад улсын хөрөнгө оруулалттай “Шэйман” ХХК-ийн хооронд газрын тосны хайгуулын “Нялга-XVI” талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын 2007 оны зургадугаар сарын 20-ны 148 дугаар тогтоолоор баталсан гэнэ. 2004 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Газрын тосны хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг байгуулсан байдаг. Харин 2007 онд тус байгууллагын даргаар, одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд ажиллаж байжээ.

 

Бүх зүйл эндээс эхлэлтэй. Тухайн үед уг гэрээг ийн батлаагүй бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй. Хачирхалтай нь Түүхийн үнэт газар нутгаа гадны компаниар ухуулахыг зөвшөөрдөг төртэй юм байна.

Хэдийгээр Газрын тосны тухай хуулийн 38.3, уг гэрээний 20.2-т заасныг үндэслэн 2013 оны наймдугаар сарын 29-нөөс 2017 долдугаар сарын 20 хүртэл түр зогссоноор тооцох, тус сумын орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Хэрлэнгийн хөдөө арлын 71.68 ам км талбайгаас бусад хэсэгт хайгуул судалгааны ажил үргэлжлүүлэн хийлгэхээр шийдвэрлэсэн гэх.

 

Тэгвэл яагаад тусгай хамгаалалтад авсан, Монгол түмний үндэс, улбаа болсон өвөг дээдсүүдийг онголсон, түүхийн ариун их баялагтай газар луу маань ийн шунахайрах болов. Магадгүй Дархан цаазат газар гэрээ барих гээд байдаг эрхмүүдийн хийж байгаа далд ажил байх хэмээн хар төрнө. Учир нь тусгай хамгаалалттай газрыг юман чинээ тоолгүй өргөөгөө засдаг жишээ ганц биш.

 

Эсвэл бидний мэдэхгүй чухал зүйл тэнд хадгалагддаг байх. Тиймээс л түүнийг авах гэж “шунахайн” сэтгэл тээсэн оролдлого болов уу.

 

“Гэрээлэгч компани хөрөнгө оруулалтаа буцааж хайгуулын үйл ажиллагаагаа зогсоовол Монгол Улсын Засгийн газар гэрээлэгчийн хайгуулын үйл ажиллагаанд зарцуулаад байгаа 16 сая ам.долларыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж дээр дурджээ. Тэгвэл манай төр 16 сая ам доллар буюу 39 тэрбум 392 сая төгрөгөөс айв уу.

 

Уг мэдээллийг авсан нутгийнхан тэр дор нь эсэргүүцээд амжсан байна. Тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх АМГТГ-ын даргын саналыг Хэнтий аймаг болон Дэлгэрхаан сумын ИТХ, багуудын ИНХ-аар хэлэлцсэн байна. Тухайлбал, Дэлгэрхааны ИТХ-ынхан наймдугаар сарын 13-нд хэлэлцэж, төлөөлөгчдийн бүгдийнх нь  саналаар “Дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн хариуг буцаан илгээсэн байна. Тэд 2008 онд мөн ийнхүү санал нэгдэж байсан бөгөөд өдгөө түүхийг давтлаа. Мөн аймгийн ИТХ-аас ч Хэрлэнгийн Хөдөө аралд хайгуул хийхийг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ.

 

Иргэдийн саналыг үгүйсгэж чадах ч улаан цайм, түүхт газраа ухуулчихгүй л байлтай. Дорнодын “чөлөөт бүс” байгуулах үеийн асуудал шиг иргэдийн амыг төвөггүйхэн хааж орхих хөрөнгө тэдэнд бий.

 

Л.Сайнбаяр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Энэ нутгийнхан мөнгөөр нутгаа ухуулахгүй.Бусдаас ялгаатай зүйл энэ нутагт бий. (103.229.122.141)
    Г.Уранаа
    2018 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.120.80)
    Хурэлсухиин хун гэвэл мтз Цэнгэл энэ Хэрлэн байнаа
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (139.5.217.149)
    ENE HUN MTZ KOMPANII ZAHIRAL BAISAN TANIL TALAAR ORSON
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
  • Хэнтийчүүд түүхээ хамгаалаарай (202.9.41.160)
    Түүх дурсгалт газрыг аль ч оронд хамгаалдаг. Хэнтийн ард түмэн энэ буруу шийдвэрийг тууштай эсэргүүцэн таслан зогсоохыг хүсье. Болд гишүүн эхэлсэн энэ муухай санаагаа өөрөө зогсоохын төлөө хүчин зүтгээрэй.
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    7 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    9 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    15 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    2 цаг 4 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    2 цаг 26 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    2 цаг 40 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    2 цаг 45 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    2 цаг 55 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    3 цаг 24 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    3 цаг 51 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    3 цаг 53 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    4 цаг 0 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    4 цаг 21 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    4 цаг 35 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    4 цаг 43 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    4 цаг 55 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    5 цаг 7 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    5 цаг 25 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    5 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    5 цаг 38 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК