Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон медаль гардууллаа

2018-8-21
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн одон медалиар шагнах тухай зарлиг гаргаж, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдыг Төрийн одон медалиар шагналаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг өнөөдөр Төрийн есөн хөлт, цагаан тугт танхимд уншиж сонордуулан, Төрийн одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэлтийн эмч Ганболдын Ариунболд
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Учралын Ариун-Эрдэнэ
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Бадарчийн Мөнхбаяр
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засалч Даваагийн Наранбаатар
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгүйжүүлэлтийн сувилагч Нямаагийн Одгэрэл
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн Чойр төмөр замын өртөөний салбарын эрхлэгч Бямбын Одончимэг
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашдэндэвийн Цоолоймаа нарыг шагналаа.

 

Цэргийн хүндэт медалиар:

Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул Сугарын Ариунболд
Дорноговь аймгийн Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, хошууч Чулуунбатын Ганзориг
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Нямбуугийн Гансүх
ОБЕГ-ын эрэн хайх, аврах бүлгийн аврагч, тэсэлгээчин, ахлах ахлагч Цэрэнсүрэнгийн Гантигчулуун
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Дорждагвын Мөнгөн-Өлзий
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Лхагвын Шинэбаатар
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн захирагч, ахмад Дэлгэрбатын Эрхэмбаатар нарыг шагналаа.

 

Шударга журам медалиар:

Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, ахлах ахлагч Нэргүйн Алтангэрэл
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Пүрэвдаваагийн Амгаланбат
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Алтанхундагын Анар-Эрдэнэ
УБТЗ нийгэмлэгийн Сайншанд цэрэгжүүлсэн хамгаалах ангийн ачаа хамгаалагч Отгончимэгийн Баасанжав
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч нэргүйн Баатар
УБТЗ нийгэмлэгийн Сайншанд татах хэсгийн илчит тэрэгний туслах машинч Пүрэвдоржийн Батболд
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Батдэлгэрийн Батзориг
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс сувилагч Чимэддоржийн Батцэцэг
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Батмөнхийн Ганбилэг
УБТЗ нийгэмлэгийн Сайншанд тат хэсгийн илчит тэрэгний машинч Юубилээгийн Ганболд
УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Адъяатөмөрийн Даваадулам
Төмөр зам дахь цагдаагийн хэлстийн хэв журмын цагдаа, ахлагч Пүрэвдоржийн Золбаяр
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлагч Гангаагийн Лхагва-Очир
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Энхжаргалын Мөнхтөр
УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Төрбатын Нарангэрэл
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Жадамбын Нямбаатар
Дорноговь аймгийн Айраг сум дахь Улсын нөөцийн салбар харуул, ахлагч Дүгэрсүрэнгийн Отгонбилэг
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын харуул, дэд ахлагч Дашдондогийн Очирхуяг
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Сүхбаатарын Сугирбаатар
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Тогтуунсүрэнгийн Тамир
Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, ахлагч Мишигийн Тулга
УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Энхбатын Түвшинжаргал
УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн вагоны үйлчлэгч Даваагийн Түмэнбаатар
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Доржпаламын Уламбаяр
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Уртбаярын Цэвэгсүрэн
Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн жолооч Батбуянгийн Энхбаяр нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон медаль гардуулсны дараа Дорноговь аймгийн Айраг суманд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас төмөр зам дээр гарсан ослын үеэр үлгэр жишээ ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад хандаж үг хэлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн одон медаль гардууллаа

“Бүгдийн амгаланг айлтгая.

2018 оны наймдугаар сарын 12-ны үүрээр байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл, үерийн улмаас Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 342 зорчигчтой суудлын 286 дугаар галт тэрэг замаас мултарч гарсан осол болсон. Ослын үеэр галт тэрэгний зүтгүүр, ачааны тээш вагоноос гадна суудлын гурван вагон замаас гарснаас нийтдээ 96 зорчигч ослын нөхцөлд өртсөн байна.

Ослын нөхцөл байдалд Онцгой байдлын ажилтнууд, цагдаа нар, эмч нар, төмөр замын ажилтнууд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай хүргэх,  гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, сэргээн босголтын ажлыг шуурхай гүйцэтгэх зэргээр албаны болон иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж, ослын үр дагаврыг богино хугацаанд арилгахад чармайн зүтгэжээ.

Өнөөдөр хүнд нөхцөл байдалд ур чадвар гарган, зориг сэтгэлээрээ бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, аюулгүй байдлыг шуурхай ханган, ослын үр дагаврыг арилгах, сэргээн босгох ажилд хүчин зүтгэсэн иргэдийг Шударга журам медалиар шагналаа. Бүгдэд талархал илэрхийлье.

Хүн бүр албаны болон иргэний үүргээ Та бүхэн шиг чин шударгаар, хичээл зүтгэлтэйгээр биелүүлэхийн үлгэр жишээг үзүүлдэг байх цаг дор монголчууд, Монголын иргэд амгалан тайван амьдрах нөхцөл хангагдах болно.

Та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархлыг дахин дахин илэрхийлье.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    7 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    8 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    14 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    2 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    2 цаг 26 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    2 цаг 39 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    2 цаг 44 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    2 цаг 54 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    3 цаг 23 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    3 цаг 50 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    3 цаг 52 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    3 цаг 59 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    4 цаг 20 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    4 цаг 34 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    4 цаг 42 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    4 цаг 54 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    5 цаг 6 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    5 цаг 24 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    5 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    5 цаг 37 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК