Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэрэл зурагчид, сонирхогчдын “Асах гэрэл” телевизийн анхны шоу нэвтрүүлэг эхэллээ

2018-8-22
0
ЖИРГЭХ

 

 

1839 оны 8-р сарын 19-ний өдөр Дэлхий дахинд гэрэл зураг үүссэн өдрийг зарлажээ. Түүнээс хойш 179 жил өнгөрсөн байна. Харин Монгол улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 84 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэхүү ойтой давхцан UBS телевизээс санаачлан МГЗНХ хамтран гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд "Асах гэрэл" нэртэй телевизийн анхны уралдаант шоу нэвтрүүлгийг зохион байгуулж байна.

 

-Түүхт ойгоо угтаж байгаа нийт гэрэл зурагчид болон МГЗНХ-ны хамт олонд мэнд хүргэе?

 

- Баярлалаа. МГЗНХ-ны нэрийн өмнөөс бүх гэрэл зурагчиддаа Дэлхийд гэрэл зураг үүссэн түүхт өдөр, ойн баярын мэнд дэвшүүлье. Энэ өдөр мэргэжил нэгт нөхөд маань дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрсдийн бүтээлээр гэрэл зургийн урлагийг сурталчилж, гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээж тэмдэглэдэг. Манай холбоо ч энэ жил ойгоо олон ажил, бүтээлээр угтаж байна.

 

- Монголд 84 жилийн өмнөөс гэрэл зургийн салбар үүсч, хөгжжээ. Үндэс суурь нь хэрхэн тавигдсан юм бол?

 

- Монголын гэрэл зураг 84 жилийн түүхтэй. Гэрэл зурагчид маань 80 жилийн ойгоороо эв нэгдэл, хамтын хүчээ харуулсан. Анх 1935 оны 10-р сарын 11-нд БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Гэрэл зураг, киноны албыг байгуулсан байдаг юм. Энэ өдрийг ч гэрэл зурагчид маань хүлээж, тэмдэглэдэг уламжлалтай. Би болон манай хамт олны хувьд сүүлийн хэдэн жилийн хөдөлмөрөө Гэрэл зурагчдынхаа төлөө бид нэгдэж ажиллахад зориулж байна.

 

- Гэрэл зурагчдын дунд телевизийн уралдаант шоу нэвтрүүлэг зохион байгуулах тухай мэдээлэл сонслоо? 

 

- UBS телевизээс санаачлан МГНХ-нд хамтарч ажиллах санал гаргасан. Энэ саналыг бид баяртай хүлээн аваад байна. Сүүлийн үед бүх салбар өөрсдийн онцлогоо харуулж, сурталчилсан шоу хийж байх шиг байна. Гэрэл зургийн хувьд бол өөрийн гэсэн онцлогтой, жинхэнэ бодит шоу болох болов уу. Яагаад гэвэл шоу дотроосоо хамгийн бодитой, харах зүйлийг үлдээх учраас.

 

Дэлхий дээр гэрэл зургийн ижил төстэй контент байдаг ч Монголд өмнө нь хийгдэж байгаагүй. Тийм учраас бид дэмжигчээр оролцож байна, тэгэх ч үүрэгтэй. Үе үеийн гэрэл зурагчид, сонирхогчдыг энэхүү уралаанд оролцохыг уриалж байна. Ингэснээр гэрэл зургийн үнэ цэнэ өснө, зурагчдын маань чадвар ч нэмэгдэнэ.

 

- Яагаад "Асах гэрэл" гэж нэрлэсэн юм бол?

 

- АСАХ буюу Авьяас, сэтгэмж, агшин, хурд гэсэн үгний товчлол юм билээ. Телевизийнхэн маань үнэхээр сэтгэж, бодож, төлөвлөсөн нь эндээс харагдаж байгаа. Ийм өгөгдөл, чадвартай, хөдөлмөрч залуус маань цэвэр өрсөлдөөн хийж, олон сайхан бүтээлийг нэвтрүүлгийн хугацаанд үр дүн болгон гаргах байх. Нийтээрээ л гэрэл зураг сонирхдог учраас сонирхогчид, мэргэжлийнхэн хамтдаа өрсөлдсөн ч жинхэнэ өөрийнхөө ур чадвараар бие дааж гарч ирэх боломж танд байгаа шүү гэж хэлмээр байна.

 

Оролцогчид маань гэрэл зургийн бүх төрлөөр ур чадвараа харуулах болохоор үзэгчдэд сонирхолтой байх болов уу. 

 

-Уралдаанд хэрхэн оролцох вэ? Шалгаруулалт, үйл явц сонирхол татаж байна.

 

- Бүртгэл UBS телевизийн байранд явагдаж байна. Мөн төслийн "Асах гэрэл" гэж facebook хуудсанд тавигдсан бүртгэлийн хуудсыг бөглөөд asakhgerel@gmail.com цахим хаягаар бүртгүүлж болно. Насны хязгаар заагаагүй. Оролцогчид өөрийн камер, хэрэгсэлтэйгээ оролцоно. Эхний шатанд сэдэвчилсэн гэрэл зургийн даалгавар өгч, оролцогчийн тухайн мөчид авсан гэрэл зурагнаас 3 шилдэг зургийг сонгоно. Шалгарсан бүтээлүүдээр уралдааны оролцогчдыг тодруулж, мандат олгоно.

 

Нэвтрүүлгийн оролцогчид гэрэл зургийн ихэнхи төрөл, сэдвүүдээр даалгавар гүйцэтгэж өрсөлдөнө. Жишээ нь, Байгаль, ан амьтан, хөрөг зураг, студийн зураг авалт, фото сурвалжилга зэрэгт мэргэжлийн хүнээр шаардлагатай зөвлөгөө өгөх байдлаар зохион байгуулна. Хөрөг зураг гэхэд хамгийн хэцүү үе шат.

 

Гадаа авах уу, дотор авах уу гэдгээ тооцоолж гэрэл тавилт болон олон зүйлийг сэтгэж, мэдэрч авах ёстой. Энэ мэтчилэн энгийнээс хэцүү рүү хүндэрч, оролцогчдынхоо ур чадварыг сорино. Оролцогчид маань гэрэл зургийн бүх төрлөөр ур чадвараа харуулах болохоор үзэгчдэд сонирхолтой байх болов уу. Мөн зарим гэрэл зурагчид маань аль нэг төрөл рүү мэргэшиж, дагнасан байдаг. Тэдэнд нэвтрүүлгийн зүгээс өгөх даалгаврууд нь шинэ зүйлд өөрийгөө сорих боломж болно гэж бодож байна.

 

- Нэвтрүүлэг хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

 

- Дэлгэцнээ 4 сарын хугацаанд цуврал нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөж байна. 9-р сараас эхлэн 7 хоног бүр UBS телевизээр "Асах гэрэл" уралдаант шоу нэвтрүүлгийн сонирхолтой дугааруудыг хүлээн авч үзээрэй.

 

- Гэрэл зураг бол ертөнцийг гэрлээр бичих урлаг гэж ярьдаг. Дахин давтагдашгүй агшныг буулгасан гэрэл зургийг хараад сэтгэл хөдлөлийн их олон мэдрэмж шүү.

 

- Дэлхийн практикт олон нэртэй гэрэл зурагчид гэрэл зургаар мэдээлэл дамжуулж, тухайн газарт ямар гамшиг, асуудал, өөрчлөлт болж байгааг харуулж ирсэн. Дэлхийн алдартай нэгэн гэрэл зурагчны байгалийн өөрчлөлтийг харуулсан зураг тухайн газарт эерэг өөрчлөлтийг авчирч байсан юм. Өөрийнх нь амьдардаг тосгоны газрыг эрх мэдэлтнүүд ухаж, алтыг нь түүж байгааг гэрэл зургаар тэрээр хүргэжээ. Дэлхий нийт түүний зургийг анхаарч, тодорхой хугацааны дараа тосгонд нь мод тарьж, цэцэрлэгжүүлэх, нөхөн сэргээлтийн ажил явагдсан байна.

 

Ийм том гавьяа байгуулснаараа тэр зурагчин түүхэнд Баатар болж үлдсэн байдаг. Гэх мэтчилэн гэрэл зургаар дамжуулан нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж, томоохон өөрчлөлтийг ч хийж болдог нь гайхалтай. Мөн ямар ч улсын ялгаатай хэл, соёлтой хүмүүс гэрэл зургийг үзээд яаж ч ойлгож болно. 1000 үгийг 1 гэрэл зураг өгүүлдэг гэдэг дээ. Яг энэ цаг үед "Асах гэрэл" уралдаант шоу нэвтрүүлгийг хийснээр, олон залуус компютерт хадгалж байсан зургуудаа харж эхэлнэ, янзалж эхэлнэ, зөвхөн хадгалах биш өөртөө итгэлтэйгээр бусдад үзүүлж, хүмүүсийн мэлмийг баярлуулж, оюуны таашаал өгнө.

 

- Шалгарсан гэрэл зурагчин түүний бүтээлийг хэрхэн урамшуулах бол?

 

- Шилдгээр шалгарсан оролцогч энэхүү уралдаанд орсноор алдаршина, гэрэл зурагчны карьераа өсгөнө, авьяас мэдрэмжээ өндрөөр үнэлүүлж, шагнал хүртэнэ. Уралдааны шүүгчдийн хувьд Монголын гэрэл зургийн шинэ үеийг тодруулах үйлст салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, салбарынхаа хөгжлийн төлөө сэтгэлээ чилээдэг хүмүүс хамтран ажиллана.

 

- Оролцогчдодоо хандаж юу хэлэх вэ?

 

- Зургаа хаана авах вэ гэдгээ сайн төлөвлөж, юуг хэрхэн өгүүлэх вэ, ямар сэдэв хөндөх вэ гэдгээ сайн бодоорой. Хүүхэд байлаа гэхэд зүгээр инээлгэж байгаад авах биш дотоод сэтгэлийг нь нүүрэн дээр нь гаргаж, нарийн мэдрэмжтэй, амьд зураг авах хэрэгтэй. Эцэст нь олон хүний бодлоос олон сайхан, сайн гэрэл зургууд гарах байх гэж бодож байна. Гэрэл зурагт дуртай л бол камераа үүрээд бидэнтэй хамт гайхалтай нэгэн аялалыг эхлүүлээрэй. Гэрэл зурагчдыг дэмжиж байгаа сайхан төсөл санаачилсан "UBS" телевизийн хамт олонд талархлаа илэрхийлье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    6 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    7 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    13 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    2 цаг 3 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    2 цаг 25 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    2 цаг 38 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    2 цаг 43 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    2 цаг 54 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    3 цаг 22 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    3 цаг 49 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    3 цаг 52 мин
  • Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл авто зам барина
    3 цаг 58 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
    4 цаг 19 мин
  • Европын хөлбөмбөгийн холбоо ФИФА-г бойкотлов?
    4 цаг 33 мин
  • Дэлхийд алдаршсан уулчин Нирмал Пуржа Пакистанд цасан нурангид өртөн бусад 9 хүний хамт сураггүй болжээ
    4 цаг 41 мин
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
    4 цаг 53 мин
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
    5 цаг 5 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна
    5 цаг 23 мин
  • Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ
    5 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
    5 цаг 37 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Ургамлын харшлыг нам дарах үх дүнтэй НАЙМАН арга
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК