Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2018-11-27
0
ЖИРГЭХ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22114 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1755 нэгж буюу 7.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй 719 үйлдэл бүртгэгдсэн нь 70 нэгж буюу 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 714 чиглэлд 1401 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа” гэж танилцуулав.

“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3196 дуудлага мэдээлэл хүлээн авч 708 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Гудамж талбайд хийсэн шалгалтаар 2017 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 592 бүртгэгдэж байсан бол 2018 оны мөн үед 476 бүртгэгдсэн нь 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын температур шөнөдөө 12-19 хэм хүйтэн, өдөртөө 6-10 хэм хүйтэн, салхины хурд 7-12 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 181 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 165, эрэн хайх, аврах ажиллагааны 16 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос нийт 18 иргэн, 210 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 58 иргэнийг гаргаж ажилласан. Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүсч дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж эд хөрөнгөөрөө хохирох, шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн. Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, хүнд даацын машин, механизм ковш, бульдозор, мөс ачиж тээвэрлэх ачааны автомашин нийт 8 техник хэрэгсэл, 55 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэн хойшлуулшгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, булгийн ус урсах нөхцөлийг бүрдүүлж шинээр суваг шуудуу татаж, айл өрх иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглагдаж буй барилга байгууламжийн тооллогыг хийлээ. Сургуулийн 231, цэцэрлэгийн 347, эмнэлгийн 138, орон сууцны 4177 зэрэг нийт 109123 барилга тоологдсон. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй, улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилга 2014 онд 150 тоологдож байсан бол одоо 200 орчим болсон байна” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал,  Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах, Төсвийн жил дуусаж байгаатай холбогдуулан ногдол ашиг орлогыг дутуу төвлөрүүлээд байгаа байгууллагууд 12 дугаар сарын 5-ны дотор бүрэн барагдуулж ажиллах, Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, онцгой байдал болон зарим тусгай арга хэмжээний үеэр хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын хэвийн, найдвартай үйл ажиллагаа, мэргэжлийн албадын ажлын уялдаа холбоог хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    9 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    11 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    22 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    1 цаг 40 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    1 цаг 50 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    1 цаг 57 мин
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
    2 цаг 14 мин
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
    2 цаг 23 мин
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
    2 цаг 59 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    3 цаг 4 мин
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
    3 цаг 11 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
    3 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” болно
    3 цаг 25 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 29 мин
  • Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
    19 цаг 23 мин
  • Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо
    19 цаг 25 мин
  • Тархалтын сургууль зохион байгууллаа
    19 цаг 50 мин
  • Citibank-ийн экс удирдах ажилтан бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн садар самууны хэргээр 30 жилийн ял сонслоо
    21 цаг 3 мин
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
    21 цаг 4 мин
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
    21 цаг 13 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК