Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO хариуцсан багийн гишүүд

2018-11-27
0
ЖИРГЭХ

Монголчууд бид “хөрсөн дороо эрдэнээр дүүрэн” сайхан газар нутгийн эзэн болсон азтай, хувьтай хүмүүс. Энэ л баялгийнхаа хувь, хишгийг хүртэж, хөгжлийн замдаа гарах учиртай. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагч нэрээр бидний баялгийг хүүлэгч, сэтгэлгүй, харь нутгийнхнаас илүү 100 хувь Монголчууд өөрсдөө хувьцаа эзэмшигч нь, эзэн нь болсон Тавантолгойн орд газраас л хишиг хүртэх ёстой.

Сүүлийн үед үйл ажиллагаа нь илт сэргэж эхлэн, хөгжлийн гараан дээрээ ирээд байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, олон улсад IPO гаргах ажилдаа ханцуй шамлан оржээ. Энэ ажлыг гардан гүйцэтгэх багаа ч чадварлаг залуусаар бүрдүүлээд амжсан байна. IPO хийх багт ямар ямар хүмүүс багтсаныг хэн хүнгүй сонирхох болсон нь нууц биш.

Тиймээс сэтгүүлч миний бие эрэн сурвалжилж “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хариуцсан багийн бүрэлдэхүүнийг та бүхэнд танилцуулахаар шийдлээ.

Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг; “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ууган ажиллагсдын нэг бөгөөд 2007 оноос хойш төслийг хариуцаж, компанийг цаасан дээр босголцсон 5 хүний нэг. Мэргэжилтнээс нь эхлээд, хэлтсийн дарга, дэд захирал, үйлдвэрлэл хариуцсан тэргүүн дэд захирал хүртэл бүх шат дамжлагыг дамжсан захирал гэдгээр нь онцлох ёстой байх.

Мөн 2010 оноос 2013 он хүртэл Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг болон Засгийн газрын Ажлын хэсгүүдийн нарийн бичгийн даргаар ажиллаж туршлага хуримтлуулснаас гадна түүнийг олборлолт явуулах анхны төслийн багийг амжилттай удирдсан, уурхайчид дундаа байдаг хүн гэлцдэг.

Тиймдээ ч ажлаа эхлэхдээ уурхайчдынхаа үндсэн цалинг 21 хувиар, шөнийн нэмэгдлийг нь 50 хувь, ХАБ-ын нэмэгдлийг 5 хувь, ажилчдын дэмжлэгийн санг 2 дахин нэмэгдүүлж, 1072 хувьцаа мэдээллийн төв болон анх удаа төрийн компани олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулсан зэрэг шийдвэрүүд нь компанийн хамт олныхоо төдийгүй олон нийтийн дэмжлэгийг хүлээгээд байна. Мөн 2018 оны 9 сарын байдлаар улсад 280 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 480 тэрбумд хүргэсэн гээд багаараа хийж бүтээснийг нь бичвэл урт жагсаалт гарна. Сураг сонсвол тэрээр Тавантолгойн бүлэг ордын жишээн дээр “Засаглал ба уул уурхайн тулгамдсан асуудал” сэдвээр доктор хамгаалахаар эрдмийн ажлаа хийж байгаа юм байна. Б.Ганхуяг захирал шинэ IPO багаа гадаад, дотоодын топ сургуулиудад сурч, төгссөн, мэдлэг, мэргэжлийн хувьд шигшмэл залуучуудыг сонгон бүрдүүлсэн нь анхаарал татаж байсныг нуух юун. Эхнээс нь CV-ийг нь уудалж, товчхон танилцуулга бэлдсэнээ хүргэе.

IPO хариуцсан дэд захирал О.Батнайрамдал; Саяхан миний олж уншсан  “Ховдоос Харвард, Харвардаас Wall street хүрсэн монгол залуу” гэсэн ярилцлагын эзэн Батнайрамдлаар энэ баг хүч сэлбэжээ. Харвардын Бизнесийн сургуулийг төгсөөд, Америкийн алдарт “Bank of America Merrill Lynch” хэмээх хөрөнгө оруулалтын банкны салбарт ажиллан, олон улсын томоохон уул уурхайн компаниудад санхүү, стратегийн зөвлөгөө өгч байсан О.Батнайрамдал  “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх багийн ахлагчаар томилогджээ.

Маркетингийн газрын захирал С.Амгалан; АНУ-ын Торонтогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Торонтогийн хөрөнгө оруулалтын санд 10 гаруй жил ажиллаж, 2015 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Монгол” ХХК-д газрын захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай санхүүч, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн.

IPO хариуцсан газрын захирал Э.Батбаяр; СЭЗДС, АНУ-ын Деврайн Их сургуульд Магистр, мөн Харвардын их сургуулийн Удирдлагын сургуулийг төгсөөд Сангийн яаманд мэргэжилтэн, Хөрөнгийн биржийн дэд захирал зэрэг албыг хашиж байсан Э.Батбаяр хэмээх залуу ажиллаж байна. Тэрээр Сангийн яаманд ажиллаж байхдаа НӨАТ-ын буцаан олголтыг санаачилж, хуулийг нь гардан хийсэн гэлцдэг.

Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан газрын захирал С.Ашидмөнх; ШУТИС, Япон улсын АOTS сургуулийг тус тус дүүргэж, "Монголросцветмет” ХХК-д санхүүч, ерөнхий эдийн засагч, Төлөвлөлт, эдийн засаг, судалгааны хэлтсийн дарга, 2009-2012 онд ACI Монголын санхүүгийн зах зээлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, "Эрдэнэс Оюутолгой” ХК-д Санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан.

IPO хариуцсан зөвлөх Н.Мандуул; Брэндайзын Их сургуульд МВА, Америкийн Их сургуульд ВМ хамгаалж, Дэлхийн банкны засаглалыг дэмжих төсөлд дотоодын зөвлөх, Сангийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Монголын хөрөнгийн бирж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажил алба хашиж байсан  байна.

IPO багийн ахлах шинжээч Ш.Амаржаргал; Ленинградын их сургууль, АНУ-ын Колорадогийн Уул уурхайн их сургуулийг Эрдэс баялгийн эдийн засагч, Английн Абердиний их сургуулийг эрх зүй, хуулийн ухааны бакалавраар тус тус төгсөөд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт лабораторийн мастераас ерөнхий диспетчер хүртэл дэвшиж, АНУ-ын Peabody Energy компанид Үйл ажиллагаа, бизнес хөгжил хариуцсан менежерээр 2015 он хүртэл ажиллаж байсан туршлагатай.

IPO багийн шинжээч Э.Алимаа; Английн Абердиний Их Сургуулийг хуульчаар төгсөж, АНУ-д хуульч өмгөөлөгчийн үйл ажиллагаа явуулах эрх авч, Lehman, Hogen Lovells компаниудад хуульчаар ажиллаж байжээ.

IPO багийн бусад ахлах шинжээч, шинжээчдээр дэлхийн топ их сургуулиудыг төгсөж, АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, Австрали, Хонгконгийн банк, санхүүгийн байгууллага, томоохон компаниудад ажиллаж байсан ажлын өндөр туршлагатай 8 мэргэжилтэн мөр зэрэгцэн ажиллаж байна.

Мөн дотоодын хөрөнгийн биржийн бүртгэл, тэр дундаа 1072 хувьцааг эзэмшигч Монголын нийт иргэдийг байнгын мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, аймаг, нийслэлийн хэмжээнд уулзалтууд хийх, нийгмийн хариуцлагын чиглэлийн ажлуудыг хариуцах үүрэг бүхий багийг Монголын Залуучуудын холбоо, Оюутны холбоо зэрэг олон нийтийн байгууллагыг удирдаж байсан, зохион байгуулах ур чадвар сайтай, туршлагатай залуучуудаар бүрдүүлсэн нь оносон шийдвэр болжээ.

Гүйцэтгэх захирал Б. Ганхуяг  өмнө хамт ажиллаж байсан баг, залуучууддаа ийнхүү итгэл хүлээлгэсэн нь нэг талаараа ажлын ур чадвар, мэдлэг туршлагыг нь мэддэг болсон учраас компанидаа хэрэгтэй байгаа тэр орон зайг мэдэрсэн, нөгөө талдаа багаа орхидоггүй “мөс сайтай” залуу удирдагч гэж харагдаж байна.

Монголын иргэн бүрийн хувьцаа бүхий төрийн өмчит компаниудаас нээлттэй байдлаараа тэргүүлж эхэлснээ олон нийтийн өмнө зарлаад байгаа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO багийн хамт олонд их ажлын амжилтыг хүсье. Ард түмний итгэл, найдвар хүлээлт, ачааг даасан шиг дааж ажиллах даалгавар та бүхний өмнө үлдлээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (192.82.64.208)
    mash zov iim l zaluuchuudiig ajilluulah heregtei zov bag burduulsen bn adgalj setgelgee ni zov orchin uieiin medleg bolovsroltoi
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    8 цаг 12 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    9 цаг 5 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    9 цаг 7 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    9 цаг 11 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    9 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    9 цаг 49 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    9 цаг 52 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 47 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    11 цаг 51 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    12 цаг 1 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    14 цаг 55 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    15 цаг 6 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    15 цаг 22 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    15 цаг 31 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    15 цаг 34 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    15 цаг 38 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    16 цаг 28 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    17 цаг 24 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    17 цаг 29 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК