“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг энэ жил “Эерэг бол Гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан тус аянд Гадаад харилцааны яамны албан хаагчид нэгдэн оролцож байна.
Энэ хүрээнд яамны нийт албан хаагчид “Цагаан тууз” зүүж, хүн бүр хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байж, хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлнэ гэдгээ илэрхийлэх арга хэмжээг зохион байгуулав.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс энэхүү аяныг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжлан уриалсан байдаг бөгөөд дэлхийн 180 гаруй орны 6000 гаруй байгууллага жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)