Улсын Их Хурлын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, хүлээн зөвшөөрлөө.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Дүгнэлтээр “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ...” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …”, гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэдгийг Үндсэн хуулийн цэц үзсэн юм.
Б.Лхам